Цусаар уйлдаг бүсгүй

2013-12-10, 23:30
15,399
Доминикан улсын маш ховор тохиолддог өвчин туссан оршин суугч Дельфин Седеньо (Dolphin Cedeno) цусаар уйлж, цусан хөлс гаргадаг ажээ. Үүнээс гадна 19 настай бүсгүйн хамрын цус нь байнга гардаг байна. Сүүлийн үед түүний үс нь унаж эхэлжээ.
Цусаар уйлдаг бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Седеньо 4 жилийн өмнөөс өвдөж эхэлсэн бөгөөд эмч нар одоо болтол түүнд хэрхэн туслах арга олоогүй л байна. Гэвч нүднээс нь тасралтгүй 15 өдөр цус гарч, бүсгүйн бие ихэд суларсан учир түүнд цус сэлгэх шаардлагатай болжээ.

Ангийнхан нь цус гардаг сурагчаас айсан учир тэрээр сургуулиа хаяхад хүрсэн байна.

www.caak.mn

«Хүмүүс надаас айдаг байсан. Хэрвээ би тэдэнд хүрвэл, тэднийг балиартуулна гэж тэд боддог байсан.» — хэмээн тэрээр ярьж байна. Өвчнөөсөө болж Седеньо тэр ч бүү хэл их хэмжээний нойрсуулах эм ууж, амиа хорлохыг оролдсон ч түүнийг аварчээ.

www.caak.mn

Хэдэн сарын өмнө Седеньо нэгэн залуутай танилцсанаар түүнд амьдрах сонирхол эргэн иржээ. Түүний түүхийг сонссоны дараа тэр залуу, бүсгүйн эмнэлэгийн бүх төлбөрийг төлсөн байна. «Намайг их сайхан бүсгүй гэж тэр надад хэлсэн. Би энэ мөчийг насан туршдаа санаж явах болно.»— хэмээн бүсгүй ярьж байна.

www.caak.mn

Нарийн мэргэжлийн эмч нар Седеньог "гематидроз" хэмээх ховор өвчтэй болохыг тодорхойлж чадсан байна. Түүний адреналины төвшин хэвийн хэмжээнээс 20 дахин их ажээ. Тиймээс түгших, сэтгэл хөдлөх үед түүний артерийн даралт ихсэн, түүний биеэс гарч буй хөлс, нулимс нь цусан хэлбэрээр гардаг байна. Одоо бүсгүй эмч нарын бичиж өгсөн курс эмчилгээг хийлгэж байгаа бөгөөд нэгэн цагт өвчинөө ялж чадна гэж найдаж байна.

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()