Дэлхийн хамгийн залуу хувьцааны луйварчин

2014-09-15, 22:40
24,846
Дэлхийн хамгийн залуу хувьцааны луйварчин хэт итгэмтгий хүмүүсийн сайхан сэтгэлийг ашиглан хагас жилийн дотор 800 мянган долларын ашиг олсон байна. Тэрээр 13 настай байхаасаа эхлэн хувьцааны тоглоом тоглож эхэлсэн бөгөөд 2 жилийн дараа Америкийн Үнэт цаас болон хувьцааны бизнесийг зохицуулах комисс болох "SEC" (Securities and Exchange Commission)-ийнхэн түүнд анхаарал хандуулж эхэлсэн аж.
Дэлхийн хамгийн залуу хувьцааны луйварчин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Ийнхүү хүүгийн талаар судалж үзэхэд 11 луйвар илэрсэн бөгөөд луйвар бүр 11,000$ - 74,000$ хүртэлх орлогыг хүүд авчирдаг байсан байна. Энэ нь Америкт нэлээд том гэмт хэргийн тоонд багтдаг аж.

www.caak.mn

Жонатан Лебед 1984 оны 9 сарын 29-нд Нью-Жерсид менежерүүдийн гэр бүлд төржээ. Ихэнхи дундаж Америкуудын адилаар түүний аав хувьцааны тал дээр бага зэргийн мэдлэгтэй бөгөөд өөрийн ололт амжилтын талаар оройн хоолныхоо үеэр ярьж байсан гэнэ. Эцгийнхээ яриаг сонссоор Жонатан хувьцаа, үнэт цаасыг сонирхох болсон бөгөөд санхүүгийн олон сайтыг унших болсон байна. Ингээд хэсэг хугацаанд судалгаа хийсний эцэст тэрээр өөрийн хадгаламжнаас 8 мянган долларыг авахуулж, "America Online"-ы хувьцаанаас \нэг бүрийн үнэ нь 25 доллар\ авч өгөөч хэмээн ааваасаа гуйсан байна.

www.caak.mn

www.caak.mn

Шинжээчийн дүгнэлт төдийлөн сайн байгаагүй ч, Жонатан өөрийн 8 мянган доллараа 28 мянган доллар болтол нь өсгөж чадсан бөгөөд аав нь хүүгийнхээ зөвлөгөөг ихээр дагах болсон аж. Энэ хооронд түүний хүү Stock-dogs.com хэмээх сайт нээж төрөл бүрийн сайтан дээр буй мэдээллийг бичиж, үүнтэй холбогдолтой зөвлөгөөг өгч байсан байна. Түүний байгуулсан сайт маш их эрэлт хэрэгцээтэй болж, өдөрт 1,5 мянган хүн зочлох болжээ. Хэн ч хүүд туслаж, дэмжиж байгаагүй аж.

www.caak.mn

Энэ нь 1999 оны үе байсан учир, хүмүүс ихэвчлэн Интернетэд итгэж байсан байна. Хөрөнгө оруулагчид түүнд маш ихээр итгэж байсан учир тэрээр үйл ажиллагаа нь сайн явагдаж байгаа болохыг ойлгосон аж. Ингээд тэрээр бусад газруудаас хямд үнэтэй хувьцаануудыг гаргах болсон байна. Жонатан хэд хэдэн IP-хаяг дээр шинэ хуудаснууд нээж вэбүүд дээрээ өөрийн зохиосон хуурамч санхүүгийн мэдээлэл бичиж, өөрийн нээсэн хаягнуудаасаа сэтгэгдэл үлдээж байсан аж.

Ийнхүү хуурамч хаяг ашиглан тэрээр боломжтой томоохон хөрөнгө оруулагчид руу ашигтай хувьцааныы талаар мэйл илгээж байжээ. Энэ мэдээллийг авсан хүмүүс хувьцааг ихээр худалдан авах болсон байна.

www.caak.mn

1999-2000 оны хооронд Жонатан маш их ашигтай ажиллаж байсан боловч "SEC"-ийнхэн түүнийг зогсоож чадсан байна. Тэрээр SEC-ийнхэнд “дахиж хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй” гэж амлахын оронд хэн нэгнийг бус өөрийгөө дэмжих PR гаргасан байна.

Жонатан сонин сэтгүүл, интернэтэд би ямар ч буруугүй гэх мэдээллийг цацаж эхэлсэн аж. Тэрээр маш нийтэч хүүхэд байсан учир, хүн бүртэй өөрийн хувьцааны талаар ярилцаж хуваалцаж байсан бөгөөд түүний хувьцааны наймаа амжилттай урагшилж байлаа. Ингээд хувьцааны үнэ унаж эхлэхээс нь өмнө зарим хөрөнгө оруулагчид болон Жонатан өөрийн хувьцаагаа хугацаанд нь зарж чадсан юм.

www.caak.mn

"SEC"-ийнхэн энэ хэргийг шүүхэд өгсний хэрэггүй гэж үзсэн бөгөөд харин үүний оронд Жонатаныг учруулсан хохирол болох 272,826 мянган доллар болон мөнгөний хүү болох 515 мянган долларыг төлөх хэрэгтэй хэмээн үзжээ. Хамгийн хачирхалтай нь Жонатанд луйвардуулсан хүмүүсийн хэн нь ч гомдол мэдүүлээгүй байна. Одоо Жонатан 29 настай бөгөөд санхүүгийн шинжээчийн ажил хийж хувиараа хувьцааны зөвлөхийн ажил хийж байгаа гэнэ. Түүний эцэг хэлэхдээ: "Би хүүгээрээ бахархаж байна. Тэрээр гадуур тэнэж, үймүүлж яваагүй. Харин ч гэртээ томоотой сууж бизнес эрхэлж байсан” -гэжээ.

Таны хүүхэд интернэтэд удаан хугацаагаар суугаад байвал анхааралдаа нэг аваарай.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()