Оюутнууд руу дайрч буй галуу

2013-06-04, 18:56
14,819
Уорикскийн оюутнуудын дотуур байрны ойролцоо хэсэг галуу үүрээ барьсан бөгөөд өндгөө хамгаалахын тулд тэдний хажуугаар өнгөрч байсан дотуур байрны оюутнууд руу довтолж байсан байна. Үнэхээр амьтан хүртэл үрдээ хайртай байдаг гэдгийн баталгаа эдгээр шувууд юм болов уу. Ингээд юу болсон тухай хөгжилтэй фото агшнуудыг сонирхуулъя.
Оюутнууд руу дайрч буй галуу
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Английн галууны довтолгоо. 2013 оны 5 сарын 21. Zhi Chow / Caters News



Ихэнхи эцэг эхчүүд үр хүүхдээ сайн хүн болоосой хэмээн хүсэж заавал их сургууль төгсгөхийг зорьдог. Харин Уорикскийн их сургуулийн ойролцоо оюутнуудыг байр рүү нь оруулах дургүй нэгэн ээж амьдрах болжээ.



Ээж галуу нь өндгөө дарж байх хооронд аав галуу нь тэднийг хамгаалж, хажуугаар нь өнгөрсөн оюутан бүр рүү дайрч, довтлож байсан байна.



Оюутнууд бүр дотуур байрнаасаа ч гарахаас айдаг болжээ.



Заримыг нь галуу хазаж, заримыг тоншиж, харин заримд нь чимээ гарган сануулах дохио өгч байсан байна. Харин ихэнхи оюутнууд чихэвч зүүсэн байсан учир энэ сануулгыг үл хайхран хэзээ хойно нь мэдэн түүнд тоншуулж, хазуулж байсан байна.



Оюутнуудын зарим нь зугатахыг хичээж байхад зарим нь сандарсандаа болоод унаж байсан байна. Бизнесийн менежментийн тэнхимийн оюутан Чжи Чоу (Zhi Chow) энэ хөгжилтэй гэрэл зургуудыг даржээ.



Харин хэд хоногийн өмнө өндөг хагарч өхөөрдөм бяцхан хоёр галуу энэ дэлхийд мэндэлжээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()