Jaguar F-Type Roadster 2014 – Британий спорт омогшил

Британий Jaguar брэндийн шинэ супер хүлэг "Jaguar F-type Roadster 2014"-ийг танилцуулж байна. Энэ хүлгийг 2013 онд багтан худалдаанд гаргах ажээ. Jaguar F-type Roadster нь хоёр хаалгатай ангилалд багтах бөгөөд өнгөрсөн зууны хамгийн алдартай машин болох "Jaguar E-Type"-ын хойч үе юм байна. Уг шинэ бүтээл нь BMW Z4 болон Mercedes-Benz SLK спорт машинуудын гол өрсөлдөгч ажээ.
Jaguar F-Type Roadster 2014 – Британий спорт омогшил

Их бие нь бүхэлдээ хөнгөн цагааны хайлшаар хийгдсэн нь 261 кг жинтэй бөгөөд Jaguar XK-ийн хамгийн сүүлийн үеийн загвар дээр суурилжээ. Дээвэр нь хөнгөн цагаан хүрээнд бэхлэгддэг бөх материалаар хийгдсэн бөгөөд 50 км/цагийн хурдтай давхиж явах үед автомат товчлуурын тусламжтайгаар 2 секундын дотор дээвэр нь нээгддэг байна.



JAGUAR F-TYPE ROADSTER нь 3 төрлийн хийн хоолойн компрессор бүхий бензинэн хөдөлгүүртэй юм. Үүнд: 3.0 мотор бүхий, 335 болон 375 морины хүчтэй V6, мөн 495 морины хүчтэй V8 төрлүүд байх юм.



Эдгээр бүх хүчний агрегатууд нь 8 спийдтэй автомат дамжуулагчтай хоршиж ажиллана.



Машины арал нь хоёр огтлолцсон хөшүүрэг дээр байрласан. Машинаас хөндий байдалтай бөгөөд мөн л хөнгөн цагааны хайлшаар хийгджээ. Олон янзын жолоодлогоос хамаарч арал нь динамик маягаар өөрчлөгддөг байна. Дугуйны дискнүүд нь R18 хэмжээтэй, ийм төрлийн спорт машины адилаар агаар оруулдаг, дискэн тормозтой ажээ.



JAGUAR F-TYPE ROADSTER–ийн дотоод засал нь их сонирхолтой санаануудыг шингээсний дотор агааржуулалтын хөдөлгөдөг цоорхойнууд, 6.8 дюймийн хэмжээтэй мэдрэгчтэй дэлгэц, хар алкантара материалаар бүрсэн гурван хигээстэй спорт жолоо зэргийг онцолж байна. Уг хүлгийн давуу талууд нь гэвэл түлш зарцуулалтыг 5%-иар бууруулдаг START/STOP системтэй.



JAGUAR F-TYPE ROADSTER нь зөвхөн их бие гэлтгүй, динамик далавчныхаа тусламжтайгаар маш сайн агаарын динамик үзүүлэлтийг хангаж байна. Далавч нь 96 км/цагийн хурдтай давхих үед дэлгэгдэж, 64 км/цаг хурдалвал буцаад буудгаараа шахалтын хүчийг 120 кг-аар нэмэгдүүлж өгдөг ажээ.



Арын ачааны хэсгийн хувьд дээврийн байрлалаас үл хамаарах тул багтаамж нь тогмтол. Маш жижиг учраас гольфийн цүнх болон хоёр жижигхэн чемодан л багтах ажээ.



Аюулгүйн системийн хувьд уг хүлэг нь дөрвөн аюулгүйн дэртэй, тэнцвэржүүлэгч сайтай, мөргөлтийн үед гэмтлээс сэргийлж, урагш шидэгддэг зориулалтын аюулгүй капоттой. Капот нь урагш шидэгдсэнээрээ цохилтын хүчийг бууруулж, доторхи хүнд бага гэмтэл учруулдаг байна.



JAGUAR F-TYPE ROADSTER–ийг энэ жилдээ багтаж, Англид худалдаанд гаргах бөгөөд 58,500-79,950 фунт стерлингээр зарах ажээ.



Jaguar F-Type Roadster-ийн зургийн цомог.





























































Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()