Хаана хамгийн их хулгай гардаг вэ?

Манай улсад сүүлийн үед хулгайн гэмт хэргийн гаралт өдөр ирэх тусам ихэссээр байгаа. Тухайлбал одоогийн байдлаар нийслэл хотод маань 390 орчим бүртгэлтэй халаасны хулгайч байна гэсэн мэдээ байна. Гэхдээ цаана нь бүртгэгдээгүй зөндөө хулгайч бий. Хулгайн гаралт их гарж буй нь ард иргэдийн сонор сэрэмжгүй, анхааралгүй байдал ч бас буруутай. Ингээд та бүхэнд хулгайчаас хэрхэн сэрэмжлэх болон хаана, ямар үед хамгийн их хулгай гардгийг барууны нэгэн сайтан дээр тавигдсанаар сонирхуулж байна.

Хаана хамгийн их хулгай гардаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Байр байдлыг нь ажиглах
Тэд гудамжаар явж буй хүмүүсийн хэр сандарч, яарч байгааг нь сайтар ажиглан, жаахан хүүхэд, эсвэл охидын цүнх, халаасыг нэгжих нь их байдаг байна. Мөн задгай цүнхтэй явж байгаа, эсвэл бүр цүнхээ байн байн тэмтэрч буй хэн нэгнийг “онилон” эд зүйлсийг нь суйлдаг байна.



2. Хүн ихтэй газар
Өглөөний ажлын цаг болон өдрийн цайны цагаар хулгайн оргил үе явагддаг. Ялангуяа хүн ихтэй автобус, автобусны буудал, цайны газар, их дэлгүүрүүдээр хулгайч нар аятайхан боломжийг хайн явж байдаг байна. Тиймээс түрийвч, гар утсаа халаасандаа болон цүнхэндээ биш болж өгвөл гартаа сайн барьж явахыг зөвлөж байна.



3. Анхаарал сарниулан хулгайлах
Хуйвалдсан 2 хүн мөнгөтэй харагдсан хэн нэгнийн сонгон нэг нь анхаарлыг нь сарниулан ямар нэг зүйлийн тухай яриа өдөх хооронд жинхэнэ хулгайч түүний эд зүйлсийг мэдэгдэхгүйгээр хулгайлдаг байна. Ялангуяа банкны салбар болон бэлэн мөнгөний машины ойролцоо иймэрхүү явдал ихээр гардаг байна. Тиймээс их хэмжээний мөнгөтэй удаан хугацаанд хөл хөдөлгөөн ихтэй газраар явахгүй байхыг зөвлөе.



4. Үүргэвчнээс хулгайлах
Энэ нь оюутан сурагчдад нийтлэг тохиолддог. Хэрвээ та түрийвч, гар утас, таблет, гэрэл зургийн аппарат, зөөврийн компьютер зэргээ үүргэвчинд хийж явдаг бол түгжээтэй цахилгаантай цүнх үүрч байгаарай. Хулгайч таны алхаанд тааруулан, эсвэл олон хүний дунд шахцалдан байхад чинь мэдэгдэхгүйгээр цүнхийг тань онгойлгон сурмаг гэгч нь хулгайлж орхидог.     



5. Кафе, зоогийн газарт
Хүмүүс хооллох үеээрээ түрийвч, утсаа ширээн дээр ил тавих, цүнхээ сандалныхаа ард өлгөдөг. Энэ сайхан боломжийг хулгайчид хэрхэн алдах билээ?



6. Өмдний арын халаас
Залуучууддаа анхааруулж хэлэхэд цамцныхаа энгэрийн халаас болон гадуур хувцасныхаа дотор талын халаасанд түрийвч, утсаа байнга хийж яваарай. Зөвхөн түрийвч ч гэлтгүй, үнэтэй тамхийг чинь ч тэд голохгүй гэдгийг сана.



7. Гадаад улс оронд аялах үед
Том хотуудын жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй газруудаар халаасны хулгайчид дүүрэн байдаг. Жуулчдыг үнэтэй бүх зүйлсээ байнга биедээ авч явдаг, дээрээс нь хэл ус болон газар мэдэхгүйгээр нь далимдуулж гол байгаа болгодог. Хулгайч гэхээр л муухай зүс царайтай, уранхай хувцастай хүн гэж бүү бод. Орчин үед тэдний арга ч нарийсч, гадаад төрхөндөө ихээхэн анхаарч, хэн ч хулгайч гэж харахааргүй болдог болсон билээ. Үүнийг ч бас анхаарахад гэмгүй болов уу.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()