Удахгүй бидний оюун ухаанд шинэ чадваруудыг суулгадаг болно

Техник технологийн хөгжил дэвшил хурдацтайгаар урагшлахын зэрэгцээ уулга алдмаар гайхалтай бүтээлүүд, дараалан гарсаар байгаа билээ. Тэгвэл тун удахгүй бид тархиндаа тусгай төхөөрөмжийн тусламжтай шинэ мэдээллийг суулгаж,  бодсон зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой болох нь ээ. Дэвшилтэт технологи нь хэдийгээр сайн зүйл боловч, нөгөөтэйгүүр хүн төрөлхтний ирээдүйд аюул заналхийлэхийг үгүйсгэхгүй юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Удахгүй бидний оюун ухаанд шинэ чадваруудыг суулгадаг болно
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Матрикс (Matrix) киноны гол дүрийн залуу болох Нео (Neo) тархиндаа бодсон зүйлээ тэр дор нь хэрэгжүүлдэг бөгөөд тэрээр кун-фугийн тулааны урлагийг тархиндаа хуулж, улмаар хэзээний кун-фугийн тулааныг эзэмшсэн хүн шиг чадвартай болдог билээ. Тэгвэл хэсэг эрдэмтэд энэ зүйлийг бодит амьдрал дээр хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа аж.

2

АНУ-ын Калифорни мужид орших "Мэдээллийн Систем Шинжлэх Ухааны Төв Лаборатори"-ийн эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү технологийн дэвшлийг бий болгосноор автомашин болон нисэх онгоц удирдах, гадаад орны хэлүүдийг сурах, өөр олон зүйлийг суулгах боломжтой бөгөөд энэ нь санасныг бодоход амар хялбар байх гэнэ.

3

"Мэдээллийн Систем Шинжлэх Ухааны Төв Лаборатори"-ийн доктор Мэттью Филлипс (Matthew Phillips) энэ талаар "Бидний бүтээж байгаа энэхүү төхөөрөмжийн тусламжтай хүмүүс олон зүйлийг маш хялбар аргаар сурах боломжтой. Учир нь тархиндаа төсөөлөн бодож байгаа зүйлийг цахилгаан гүйдэл ашиглан уг технологи гүйцэтгэх юм. Тархи, толгой өвтгөх ямар ч сөрөг, гаж нөлөө гэж байхгүй. Түүнээс гадна үүгээр сэтгэл санааны гутрал, айдас, түгшүүрийг арилгахаас гадна Паркинсоны өвчнийг хүртэл эмчлэх боломжтой юм" хэмээн хэлсэн байна.

4

Тэрээр цааш үргэлжлүүлэн "Бидний зохион бүтээж байгаа технологи бол энэ салбартаа хамгийн анхдагч гэж хэлж болох юм. Хүмүүст магадгүй уран зөгнөлт кино шиг санагдаж байж болох хэдий ч, бид энэ төхөөрөмжийг ашиглан онгоц хүртэл жолоодож болохыг судалж, биеллээ олж байна" хэмээн хэлжээ.

5

Хүн аливаа зүйлийг шинээр сурч, мэдэх бүрт тархинд өөрийн гэсэн мэдээллийн санг бүрдүүлж, мэдлэг болон хадгалагдаж байдаг. Харин энэхүү төхөөрөмж тэрхүү мэдээллийн санд нэвтэрч, тэдгээр мэдээллүүдийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх болон шинэ санах ойг үүсгэх боломжтой юмсанж. 

6

Төхөөрөмжийг зах зээлд нэвтрүүлэхээс өмнө уг төхөөрөмжтэй харьцаж сурах сургалт зохион байгуулах хэрэгтэй бөгөөд тодорхой хэмжээний хэд хэдэн үйлдлүүдийг хийж, гүйцэтгэх шаардлагатай гэнэ. Үүнээс улбаалж, тусгай сургалтын төв байгуулах талаар лабораторийн хамт олон судалж байгаа юм байна.

7

Хүн төрөлхтний зохион бүтээсэн олон гайхалтай төхөөрөмжүүдээс хамгийн шилдэг нь гэж нэрлэгдэх бүрэн боломжтой уг төхөөрөмжийг бэлэн болж, хүмүүсийн хэрэгцээг хангаж эхлэх өдрийг хүлээж байгаа хүмүүс олон байгаа бөгөөд эхнээсээ нэр нөлөө бүхий хүмүүс худалдаж авна гэдгээ мэдэгдэж, захиалга өгөөд байгаа аж. Гэвч аливаа зүйлс сайнтай муутай байдаг бөгөөд хэрвээ тухайн хүний мэдээллийн сан задрах, алдагдвал ноцтой үр дагаварт хүргэх юм.

8

Тэд энэхүү техник технологийн дэвшил дээр үндэслэн хийж буй төхөөрөмжөө 2000 оноос судалж эхэлсэн бөгөөд удахгүй хүн төрөлхтний эрэлт хэрэгцээг хангана хэмээх төлөвлөгөөтэйгээр лабораторийн ажилчид зорьж байгаа аж.

Харин та энэхүү төхөөрөмжийн тухай ямар байр суурьтай байна вэ? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()