Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Chevrolet Camaro
Шинэхэн Chevrolet Camaro-ийн гадна байдал нь өөрчлөгдсөн байна. Тэрээр 505 морины хүчин чадалтай бөгөөд Camaro-ийн түүхэн дэхь хамгийн хурдан хүлэг болж байна.
Mercedes-Benz E63 AMG S
Mercedes-Benz E63 AMG S нь 5.5 литрийн 577 морины хүчин чадалтай турбо хөдөлгүүртэй юм байна. Энэ нь машин нь 3.6 секундын дотор 96 км\цаг хурдалж чадна гэнэ.
Mercedes-Benz CLA 45 AM
Энэ суудлын тэрэг нь 2.0 мотор бүхий 7 араатай 360 морины хүчин чадалтай бөгөөд 4.5 секундын дотор 96 км\цаг хүртэл хурдалж чаддаг аж. АНУ-д энэ хүлгийг 45,450 доллараар худалдаж авч болно гэнэ.
Subaru WRX Concept
WRX нь 2.0 мотор бүхий 320 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй болох аж. Тун удахгүй энэ хүлэг бүрэн бүтнээрээ үйлдвэрлэгдэх юм байна. Машины дээврийг нүүрстөрөгчийн ширхэгээр хийсэн байна.
Cadillac CTS
CTS-ийн үйлдвэрлэгчидийн хувьд энэ машин нь BMW-ийн өрсөлдөгч болох ёстой гэнэ. CTS нь 3.6 мотор бүхий V8, 425 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй хэдий ч тухайн төрлийнхөө хамгийн зөөлөн нь болсон байна.
Nissan NV200
Өнгөлөг, тод шаргал өнгөтэй Nissan NV200 NYC нь тун удахгүй Нью-Йорк хотод худалдаалагдах гэнэ. Түүний хэлбэр хэв маяг нь гитар мэт харагдах аж.
Subaru XV Crosstrek
Subaru XV
Crosstrek-ийн үйлдвэрлэгчид хэлэхдээ, энэ хүлэг хамгийн хэмнэлттэй машин
гэнэ. Өмнөхөөсөө 4000 доллараар илүү үнэтэй энэ хүлэг нь 2.0 мотор
бүхий турбо хөдөлгүүр болон электрон хөдөлгүүрийг хамтад нь багтаасан
аж.
Dodge Durango
Энэ хүлэг нь 8 араатай бөгөөд 3.6 мотор бүхий V6 (290 морины хүчин чадал) болон 5.7 мотор бүхий V8 (360 морины хүчин чадал) хөдөлгүүрүүдтэйгээр гарах юм байна.
Kia Sportage Wonder Woman
Wonder Woman хүлгийн худалдааны мөнгийг Сомалын өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд зориулах гэнэ. Энэ хүлгийг ердөө л 8 ширхэг үйлдвэрлэх юм байна.
Shelby Raptor
Ford F-150-ийн флатформ дээр хийгдсэн бөгөөд хос V хөдөлгүүр бүхий 6.2 мотортой 575 морины хүчин чадалтай бөгөөд 60,000 доллараар зарагдах юм байна.
Видео.