Амжилтанд хүрсэн хүмүүсийн өглөөний дадал зуршлууд

Амжилтанд хүрэхийн тулд тухайн хүн мэдлэгтэй байхаас гадна өөрийн гэсэн сайн дадал зуршилтай байх хэрэгтэй юм. Өглөөг хэрхэн угтахаас таны өдөр ямар байх нь шалтгаална шүү дээ. Тэгвэл бид танд олны танил хүмүүсийн сонирхолтой дадал зуршлуудаас хүргэе. 

Амжилтанд хүрсэн хүмүүсийн өглөөний дадал зуршлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шэрри Лансинг (Sherry Lansing)

Америкийн жүжигчин, "20th Century Fox" ерөнхийлөгч асан, "Paramount Pictures"-ын төлөөлөгч Шэрри өглөө босоод дасгал хийхдээ анхаарал хандуулдаг бөгөөд долоо хоногт багадаа 4 удаа спортоор хичээллэдэг байна. Түүний үзэж байгаагаар, спортод яг л чухал ажил, уулзалтанд оролцох гэж байгаа мэт хандах хэрэгтэй бөгөөд огтхон ч тасалж болохгүй гэнэ.

Зарим тохиолдолд бэлтгэлээ хойшлуулах үе байдаг ч энэ тохиолдолд өөрийгөө буруутгах хэрэггүй. Харин тэр чигт нь хаяхгүйгээр үргэлжлүүлэн хичээллэх хэрэгтэй юм. Хоёр долоо хоногийн дараа л гэхэд та өөдрөг болж, ажлын бүтээмж тань ч нэмэгдэх болно.

Шэрри Лансинг (Sherry Lansing)

"20th Century Fox" ерөнхийлөгч асан, "Paramount Pictures"-ын төлөөлөгч. Холливудын киностудийг удирдсан анхны эмэгтэй

2 Эд Кэтмелл (Edwin Catmull)

"Pixar" болон "Walt Disney Animation Studios"-ын захирал Эд эхнэрээ өглөө сэрээхээс айдаг учир сэрүүлэг дуугарангуут дуугарангуут шууд босдог байна. Өглөөний бэлтгэл хийхийн өмнө Эд 30-60 минут бясалгал хийдэг аж. Бясалгал хийсний ачаар тэрээр дотоод дуу хоолойгоо унтрааж сурсан гэнэ.

"Өнгөрснөө мартаж, зөвхөн ирээдүйгээр амьдрах хэрэггүй гэдгийг би ойлгосон. Ингээд би төлөвлөгдөөгүй асуудал гарах үед түр завсарлага авч, анхаарал хандуулж, нухацтай хандаж чаддаг болсон" гэж Эд хэлжээ.

Эд Кэтмелл (Edwin Catmull)

"Pixar" болон "Walt Disney Animation Studios"-ын захирал

3 Биз Стоун (Biz Stone)

"Twitter"-ийн хамтран үүсгэн байгуулагч Биз Стоуны хувьд хамгийн шилдэг сэрүүлэг нь түүний 5 настай хүү гэнэ. Хүү нь өглөө бүр аав дээрээ ирж тэд хамтдаа тоглодог аж. Энэ бол олон жилийн уламжлал болсон бөгөөд зүйл бөгөөд хүүтэйгээ тоглож байх үедээ утсаар ярина гэсэн ойлголт үгүй. Тиймээс ч Биз гэртээ ирээд утсаа салгаад үүднийхээ өрөөнд үлдээдэг байна.

"Өглөө хүүтэйгээ тоглоогүй гарсан тохиолдолд миний сэтгэл санаа тавгүй байдаг бөгөөд би ямар  нэгэн чухал зүйлийг хийгээгүй мэт санагддаг. Удирдлагын ажил хийхийнхээ өмнө 5 настай хүүхэд мэт болох нь аз жаргалыг бэлэглэдэг" гэж Биз хэлсэн юм.

Биз Стоун (Biz Stone)

"Twitter"-ийн хамтран үүсгэн байгуулагч

4 Эль Луна (Elle Luna)

Америкийн зохиолч Эль өөрийн зүүдэндээ их анхаарал хандуулдаг бөгөөд өглөө сэрмэгцээ тэрээр зүүднийхээ талаар ярьж бичлэг хийгээд зүүднээсээ төрсөн сэтгэгдлээ илэрхийлдэг байна. Зүүд нь бидэнд тохиолдож буй зүйлийн учрыг олоход тустай гэж тэр боддог.

Зүүдний тайллыг тэрээр огтхон ч уншдаггүй бөгөөд өөрт төрсөн мэдрэмж л хамгийн чухал гэж ойлгодог байна. Ингээд өглөөнийхөө цайг уусныхаа дараа тэрээр өөрийн бодлыг 3 хуудсанд багтааж бичдэг аж. Цаасан дээр хүссэн зүйлээ бичиж болдог цаас зөвхөн таны хэрэгцээ гэдгийг санах хэрэгтэй.

Өглөө бүр өөрийн бодлыг бичих нь хог шүүрдэхтэй адил зүйл учир сэтгэл санаа өөдрөг болдог гэж Эль үздэг байна.

Эль Луна (Elle Luna)

Алдарт зохиолч

5 Остин Клеон (Austin Kleon)

Өглөө бүр Остин 2 хүүгээ тэргэнд суулгаж 5 км-ийн явган аяллыг хийдэг байна. Хэдийгээр энэ нь заримдаа хүндрэлтэй байдаг ч өмнө буй бүтэн өдрийн ажлаа хийх эрч хүч өгдөг тустай аж.

Ийнхүү алхах үед сонирхолтой санаа төрдөг гэнэ. "Энэ үед би төлөвлөгөө гаргаж, орчин тойрныхоо байгалийн үзэсгэлэнг мэдэрч, бидэнд хуримтлагдсан муу бүхнийг гаргадаг" гэж Остин хэлжээ.

Тэрээр өглөөний цагаар уулзалт төлөвлөдөггүй бөгөөд хэзээ ч өглөө ярилцлага өгдөггүй. Учир нь Остин өглөөний цагийг гэр бүлдээ зориулдаг.

Остин Клеон (Austin Kleon)

Алдарт зохиолч, зураач

6 Жефф Колвин (Jeff Colvin)

Америкийн алдарт "Fortune" сэтгүүлийн ерөнхий редактор Жефф өглөө бүр 7 цагт босдог бөгөөд хамгийн түрүүнд 3 аяга ус уудаг байна. Ингэснээр тархи болон бие организмыг сэрээхэд тустай гэж тэр үздэг аж. Дараа нь сунгалтын дасгал хийж, 10 минут орчим гүйж, шүршүүрт орж өглөөний цайгаа уугаад ажилдаа явдаг байна.

Жефф хамгийн багадаа 9 цаг унтдаг. Тэрээр 9 цаг унтах нь их гэдгийг мэддэг ч өөрийн зуршлыг орхих бодолгүй байгаа гэнэ. Харин өглөөний цайндаа тэрээр 4 төрлийн овьёосны нэгийг иддэг бөгөөд тослоггүй сүүнд хийж бэлддэг байна.

Өглөөний хамгийн чухал ажил үүргийнх нь нэг нь тэрээр бүтэн өдрийнхөө төлөвлөгөөг гаргадаг бөгөөд хамгийн хүндрэлтэйгээс нь ажлаа эхэлдэг аж.

Жефф Колвин (Jeff Colvin)

"Fortune" сэтгүүлийн ерөнхий редактор, америкийн алдарт сэтгүүлч

7 Ребекка Сони (Rebecca Soni)

Олимпоос 3 медаль хүртэж байсан Америкийн усанд сэлэлтийн тамирчин Ребекка унтахынхаа өмнө дараагийн өдрийнхөө ажлын төлөвлөгөөг гаргадаг байна. Тэрээр гэрийн эзэгтэй учир олон төрлийн жижиг шийдвэрүүдийг гаргаж, асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болдог. Оройд төлөвлөгөөгөө гаргах нь маргаашийн ажлаас нь хөнгөвчилж өгдөг болохыг тэр ойлгосон байна.

Энэ зарчмыг тэрээр зөвхөн ажилдаа төдийгүй спортод хэрэгжүүлдэг байна. Жишээлбэл, хэрвээ маргааш өглөө нь эрт бэлтгэлтэй байвал тэрээр бэлтгэлийнхээ хувцсыг орой нь бэлдэж тавина. Түүний өглөөний төлөвлөгөө алдагдвал Ребеккагийн урам хугардаг боловч тэрээр маргааш өглөө нь алдаа гаргахгүй байхыг хичээдэг. Өглөө сэрмэгцээ тэрээр аяга ус ууж, бэлтгэл хийгээд, өглөөний цайгаа ууж, төлөвлөгөө гаргадаг байна.

Ребекка Сони (Rebecca Soni)

Олимпын 3 удаагийн аварга \сэлэлт\

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()