Ийм материалтай хувцсыг өмсөх хэрэггүй! Яагаад гэвэл...

Хувцас гэдэг хүнийг зөвхөн сайхан харагдуулаад зогсохгүй эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй байх ёстой. Бид ер нь идэж байгаа зүйлдээ анхаардаг шигээ өмсөж байгаа хувцсаа болгоомжтой сонгодог билүү? Энэхүү нийтлэлийг уншаад та өмсөж байгаа болон ирээдүйд худалдан авах хувцсаа ямар материалаар хийгдсэн болохыг нь анхааралтай шинжиж үзээрэй. 

Ийм материалтай хувцсыг өмсөх хэрэггүй! Яагаад гэвэл...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Вискозын торгон материал

Оймс, цамц, орны цагаан хэрэглэл гэх мэт бидний өдөр тутамд хэрэглэдэг маш олон зүйлсийг вискозан материалаар хийдэг. Энэ материал нь хувцсыг гайхалтай харагдуулахын сацуу хямд үнээр зарагддаг. Гэвч үүнийг үйлдвэрлэхдээ модны утас буюу "wood fiber"-ийг ашигладаг бөгөөд намирсан харагдуулахын тулд олон төрлийн химийн найрлага ашиглан зөөлрүүлдэг байна. Эдгээр химийн бодисууд нь арьсыг цочроож, загатнуулах гэх мэт харшил үүсгэх тохиолдлууд их байдаг.

Вискозын торгон материал

2 Ноосон даавуу

Зах зээл дээр цэвэр ноосон материал багагүй өндөр үнээр зарагддаг билээ. Харин харьцангуй боломжийн үнээр зарагддаг ноосон даавууны найрлагад олон төрлийн химийн бодисуудын хольдог учраас энэ нь мөн л арьсыг цочроох шалтгаан болдог. Тиймээс энэ төрлийн материалтай хувцсыг аль болох цамцныхаа гадуур өмсөхийг хичээгээрэй. 

Ноосон даавуу

3 Нийлэг торон материал

Тус материалаар ихэвчлэн охид бүсгүйчүүдийн өмсөх дуртай дуртай дотуур хувцсыг хийдэг. Нийлэг эдээр хийсэн эдгээр хувцас нь арьсыг загатнуулах, харшил үүсгэж болзошгүй учраас өдөр тутамдаа үргэлж өмсөх хэрэггүй. Мөн эрдэмтдийн хэлж буйгаар, энэхүү материал нь агаарыг чөлөөтэй нэвтрүүлэхгүй,  хөлс шингээх, арьсыг амьсгалахад саад болдог бөгөөд үүнээс ялгардаг химийн нэгдлүүд нь арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг олж тогтоожээ. 

Нийлэг торон материал

4 Атлас

Атласан материалыг хувцасны дотор талын хэсгийг хийхэд хэрэглэдэг бөгөөд энэ нь чийгийг шингээдэггүй шинж чанартай учраас арьсыг нийлэг материалаас ч илүү цочроодог байна. 

Атлас

5 Ямар материалтай хувцсыг өмсөх хэрэгтэй вэ?

Зотон даавуу, хөвөн даавуу, торго гэх мэт байгалийн гаралтай цэвэр материалууд нь биед эвтэйхэн бөгөөд арьсанд элдэв сөрөг нөлөө үзүүлдэггүй. Иймэрхүү материалууд нь чийгийг шингээх, агаар нэвтрүүлэх чадвар сайтай байдаг. Харин усанд угаахад амархан хэлбэрээ алддаг сул талтай боловч үүнийг шийдвэрлэхийн тулд таны сонгож буй хувцас холимог материалтай (жишээ нь, 65%-ийн хөвөн даавуу, 35% нь нийлэг эд гэх мэт) байвал зохино. 

Ямар материалтай хувцсыг өмсөх хэрэгтэй вэ?

Та хувцасныхаа материалд энэ мэтчилэн дүгнэлт хийж хэвших нь зүйтэй юм. Гэхдээ таны авах гэж байгаа хувцас үнэхээр сайхан загвартай боловч материал нь шаардлага хангахгүй байх үед эрүүл мэндийнхээ төлөө зөв сонголт хийхийг хичээгээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()