Усан доорх үлэмж биетэн

2013-02-03, 23:32
25,467
Дэлхийн хамгийн том загас нь ямар загас болохыг та мэдэх үү? Бүгд л Халим гэж хариулах биз. Үгүй, тэр ч бүү хэл цэнхэр халим ч биш. Ингэхэд халим бол ер нь загас биш, гэхдээ одоо түүний тухай дурьдахгүй. Харин загасны ангилалын хамгийн том төлөөлөгч болох Аварга загасны тухай өгүүлэх болно.
Усан доорх үлэмж биетэн

Жич: Энэ загас бол Халимыг эс тооцвол хамгийн том нь юм.

Энэхүү загасны дундаж урт нь 10-20 метрийн хооронд хэлбэлздэг, хааяа 18-20 метрийн урттай том биетэй аварга загас тааралдах нь ч бий.



Түүний жин нь дундажаар 12-14 тонн бөгөөд 1990-ээд оны сүүлээр олдсон 20 метрийн урттай аварга загас 34 тонн татсан явдал нь түүний хэмжээ янз бүр байж болохыг харуулж байна.



Бидний түрэмгийлэн дайрдаг, үхлийн аюул учруулдаг хэмээн төсөөлдөг жирийн аварга загаснаас өөр бөгөөд хүнд ямар ч аюул учруулдаггүй, номхон зантайгаараа энэ аварга загас туйлын ялгаатай. Усан дотор сэлж яваа шумбагчийг ер тоодоггүй, өөрийн биеэнд хүрэхийг төдийгүй, илүү зоригтой нэгнийг нуруун дээрээ сууж явахыг зөвшөөрдөг байна. Гэхдээ энэ аварга биетний сүүлний цохилт нь үхэлд хүргэх, багаар бодоход нилээд бэртээх чадалтай гэдгийг мартаж болохгүй.



Ямар ч тохиолдолд “салхи” мэт хурдан давхих боломжгүй, учир нь аварга загас нь голдуу усны дээд хэсгээр яаралгүй 5км/цагийн хурдтай сэлдэг, тиймээс усан онгоц түүнийг мөргөх нь олонтой тохиолддог байна.







Загасны овор хэмжээг гүйцэд ойлгуулж харуулахын тулд усанд сэлэгчийг аварга загастай харьцуулан үзүүлсэн байна.



Аварга халим загасыг түүний онцлог шаравтар эсвэл цагаан толбо бүхий хар саарал юмуу бор өнгөөр нь амархан таньж болно. Ер нь л түүнийг үлэмж том хэмжээгээр нь танихад хялбархан билээ.









Аварга загас нь үндсэндээ далайн жижигхэн амьтад болон загасаар хооллох бөгөөд амаа томоор ангайн залхуутайяа алгуур хөвөнгөө тэднийг залгиж орхидог ажээ.



Амандаа балгасан амьтадтай усаа аварга загас маань заламгайн нүхнүүдээрээ (цагт 6000 кубметр хүртэл) шүүж, “хавхаа” хав хийтэл хааж авдаг. Аман дахь олзоо найдвартай хаахад түүний олон тооны жижиг шүднүүд (зөвхөн хаалт хийхэд зориулагдсан) тусалдаг. Эдгээр шүдээрээ аварга загас юуг ч хазаж чаддаггүй байна.



Аварга загастай голдуу Номхон далай, Карибын тэнгист таарч болох бөгөөд хааяа өөр далайн дулаан газар луу сэлж одох тал бий. Өмнөд болон Зүүн-өмнөд Азийн загасчид энэхүү аварга загасыг үйлдвэрийн хэмжээнд барьсаар устаж сөнөх аюулд хүргээд байгаа учир тоо хэмжээ нь төдийлөн их биш билээ. Сүүлийн үед нийтэд нь барихыг хориглож байгаа ч хулгайн анчид аварга загасыг барьсаар л байгаа учир энэ төрлийн загасыг нөхөн үржүүлэх ажил маш удаан явагдаж байна.


Жич: Энэ загас бол Халимыг эс тооцвол хамгийн том нь юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()