Үе мултарсан хосууд

Та үе мултарсан хүмүүс хоорондоо гэрлээд аз жаргалтай байж чадна гэдэгт итгэдэг үү? Магадгүй ийм зүйл байх ч ихэд ховорхон тохиолдол болов уу. Гэсэн хэдий ч гадаадын орнуудад насны ялгаа төдийлөн хамаардаггүй билээ. Хэдийгээр насны зөрүү ихтэй ч ихэд жаргалтай харагдаж байгаа биз. Ингээд нэлээд насны зөрүүтэй хосуудтай танилцацгаая.
Үе мултарсан хосууд

Жон Клиз болон Женнифер Уэйд. Эдгээр хосууд 2012 оны 8 сард гэрлэсэн байна. Женнифер 41 настай, Жон 72 настай бөгөөд насны зөрүү нь 31 аж.



Родни Дэнжерфилд (америкийн жүжигчин) болон Жоан Чайлд. Тэд 1993 онд гэрлэсэн байна. Харамсалтай нь 2004 онд Родни 82 насандаа нас барсан аж. Харин хэсэг хугацааны дараа Жоан дахин 95 настай саятан Кирк Керкориантай гэрлэжээ. Тэдний насны зөрүү 31.



Хью Хефнер болон Кристалл Хэррис. “Playboy”-ийн үүсгэн байгуулагч шинэ оны өмнөхөн Кристалл Хэрристэй гэрлэсэн байна. Тэд 60 насны зөрүүтэй бөгөөд 2011 онд товлосон хурим нь Хефнерийн биеийн байдлаас болоод цуцлагдсан байжээ.



Денис Хоппер болон Катерина ЛаНаса нар 1989 онд гэрлэсэн бөгөөд насны зөрүү нь 31 аж. Тэдний хамтын амьдрал 3 жил үргэлжилсэн бөгөөд 1992 онд салжээ.



Дахиад л Денис Хоппер. Харин энэ удаад тэрээр өөрөөс нь 35 насаар дүү Виктория Даффитай гэрлэлтээ батлуулсан байна. 2010 онд Денис нас барсан бөгөөд энэ үед тэд салсан байжээ.



Вуди Аллен болон Сунн-И Превин. Энэхүү хосын харилцаа Алленыг 56 настай, Сунн-И-г 19 настай байхад буюу 1991 онд эхэлсэн байна. Хожим нь 1997 онд гэрлэлтээ батлуулж 2 охин өргөж авсан аж.



Жүжигчин Дес О’Коннор болон Жоди Брук Уилсон нар 2007 онл гэрлэсэн байна. Тэдний хооронд 37 насны зөрүү байгаа боловч Жодиг 21 настай байхад танилцаж 17 жилийн дараа ийнхүү гэр бүл болжээ.



Хью Хефнер болон Кимберли Конрад. Хью 63 настай байхад Кимберли 26 настай байсан бөгөөд тэд 1989 онд гэрлэсэн байна.



Патрик Стюарт (британийн жүжигчин, хөтлөгч) болон түүний сүйт бүсгүй Сани Озелл. Тэдний хооронд 37 насны зөрүү байгаа гэнэ.



Патрик Стюарт болон Лиза Диллон нар 39 насны зөрүүтэй аж.



Ронни Вуд болон Екатерина Иванова нар 41 насны зөрүүтэй гэнэ. 2008 оны 7 сард «Rolling Stones» хамтлагийн гишүүн энэхүү 19 настай бүсгүйн төлөө эхнэрээ орхин явсан байна.



Фред Астер болон Робин Смит. Тэд 1980 онд гэрлэсэн бөгөөд 45 насны зөрүүтэй байсан аж. 1987 онд Фредыг нас бартал тэд хамт амьдарч байжээ.



Тони Кертис болон Жилл Ванденберг. 73 настай Тони болон 27 настай Жилл нар 1998 онд гэрлэсэн бөгөөд Тониг нас бартал буюу 2010 он хүртэл хамт амьдарсан байна.



Дик Ван Дайк (америкийн жүжигчин, продюссор) болон Арлен Сильвер нар 46 насны зөрүүтэй бөгөөд 2012 оны 2 сард гэрлэлтээ батлуулжээ.



Кэрри Грант болон Барбара Хэррис. Тэд 1981 оны 4 сард гэрлэсэн байна. Эдгээр хосуудын хооронд 47 насны зөрүүтэй байсан бөгөөд 1987 онд Кэрри 82 насандаа нас барсан аж.



Энтони Квинн болон Кэти Бенвин. Тэд 47 насны зөрүүтэй байсан бөгөөд 1997 онд гэрлэжээ. Харин Энтони 2001 онд 86 насандаа нас барсан байна.



Тони Рэндалл (америкийн жүжигчин, продюссор) болон Хизер Харлан. Хизерийг 25 настай байхад эдгээр хосууд гэрлэсэн бөгөөд 51 насны зөрүүтэй юм байна. Тониг нас бартал буюу 2004 он хүртэл тэд гэр бүл хэвээр байжээ.



Хью Хефнерийн өмнөх сүйт бүсгүй Холи Мэдисон. Насны зөрүү нь 54 байжээ.



Ховард Маршалл болон Анна Николь Смит нар. Эдгээр хосуудын насны зөрүү 63 юм байна. Нефтийн хаан Ховард нь 26 настай “Плэйбой” (Playboy)-ийн модель Анна Николь Смит-тэй 1994 онд гэрлэсэн бөгөөд гэрлээд 13 сарын дараа нас баржээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()