Секс хийж байх үед бидний биед юу болдог вэ?

Бид сексийн үеэр асар их таашаал мэдэрч, хяналтаа алддаг боловч бие дотор чухам юу болоод байгааг мэддэггүй, бүр мэдрэх ч сөхөө байдаггүй гэж хэлж болно. Секс нь ерөнхийдөө 4 үе шатаас бүрддэг бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биед ихэвчлэн төстэй зүйлс явагдаж байдаг юм. Ингээд та бүхэндээ сексийн үеэр бидний биед юу болж байдгийг сонирхуулж байна.

Секс хийж байх үед бидний биед юу болдог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сэрэл хөдлөх

Таны бие дээгүүр хэн нэгэн үнсэхэд дур хүсэл 10-30 секундын хооронд өдөөгдөж байдаг. Эрэгтэй хүний хувьд бэлэг эрхтэн нь босч, хөхний товч нь хатуурна. Эмэгтэйчүүдийн цус нь хэлүү, үтрээ рүү гүйж, чинэрэх бөгөөд хамаг бие нь халуу оргиж, сэрэл мэдрэмжийн дээд хүсэлд автана. Мөн үтрээ нь өөрөөсөө чийгийн дуслуудыг ялгаруулж, урссаар, үтрээний орчинг хангалттай чийглэг болгодог. Энэ нь секс хийхэд бэлэн болсны шинж юм.

Сэрэл хөдлөх

2 Оргил үе

Эр бэлэг эрхтэн эмэгтэйн биед орох явцад чөлөөтэй хөдлөх орон зайг нь бэлдэхийн тулд үтрээний дээд хэсэг нь хөөж өргөсдөг. Цаашлаад маш олон тооны мэдрэлийн болон булчингийн хүч умдаг, өгзөг, гуяанд цугларч, зангирдаг байна. Мөн эмэгтэйчүүдийн хөх байгаагаасаа 25%-иар томорч, хөхний товч нь хатуурдаг аж. Эрчүүдийн тухайд бэлэг эрхтэн нь улам томорч, хатуу, хүчтэй болдог.

Оргил үе

3 Дур тавилт (Эрэгтэй хүний биед)

Эрчүүд дур ханах үед тэдний шээсний уут шингэнээ цуглуулж эхэлдэг. Харин яг дур тавих мөчид энэ нь үрийн шингэний хамт гадагшилдаг байна. Цусны даралт нэмэгдэж, амьсгаадах бөгөөд хамаг булчин шөрмөс нь зангирч байдаг.

Дур тавилт (Эрэгтэй хүний биед)

4 Дур тавилт (Эмэгтэй хүний биед)

Эмэгтэй хүний багахан дур тавилт 3-5 агшилт болон лугшилтаар өндөрлөдөг бол “нүсэр” их хэмжээний дур тавилт 10-15 лугшилттай явагддаг. Эмэгтэйчүүд үтрээгээр, хэлүүгээр, хоёулангаар нь гэсэн гурван төрлөөр дур тавилтыг мэдэрдэг. Үүнээс гадна биеийн бусад хэсэг дэх булчингууд энэ үед санаандгүйгээр зангирах тохиолдол ч бий. Дур тавихдаа хөлөө байдгаар нь сарвайлгаж, царайгаа нэг тийш нь гэхчлэн төрх гаргах бүсгүйчүүд байдаг.

Дур тавилт (Эмэгтэй хүний биед)

5 Их ажлын дараа

Их ажлын дараа таны биед тавирч, амар амгаланг мэдэрдэг. Тус үе шат хэр удаан үргэлжлэх нь тухайн хүний наснаас хамаарна. Нас ахих тусам тус мэдрэмжийн үргэлжлэх хугацаа багасдаг байна. Харин эмэгтэйчүүдийн тухайд бүх зүйлс хэвэндээ орж, үтрээний уруул буцаж агших, хөх нь хэвийн хэмжээндээ очдог аж. Мөн эр, эм гэлтгүй аль аль нь аарцаг, цавь хавиар хөндүүр оргиж, зовиуртай байх нь ч бий.

Их ажлын дараа

6 Зарим үед толгой өвдөнө

Үнэхээр хачин сонсогдох хэдий ч зарим эмэгтэйчүүд дур тавих явцдаа толгой нь асар хүчтэй өвддөг байна. Бусад үед зүгээр боловч зөвхөн дур тавих мөчид толгой асар хүчтэй өвдөнө гэсэн үг юм. Чухам энэ нь юу гэдгийг баттай тодорхойлж чадахгүй тул танд ийм зүйл тохиолддог бол эмчид хандахыг зөвлөе.

Зарим үед толгой өвдөнө

7 Үтрээний өнгө өөрчлөгдөнө

Сэрэл хөдлөх явцад үтрээ томорч, үтрээний уруул нь өргөсдөг хэмээн дээр дурдсан билээ. Харин үүнээс гадна үтрээний өнгө ч мөн өөрчлөгддөг байх юм. Хэрэв та хүүхэд төрүүлж байгаагүй бол таны үтрээ ягаанаас улаан өнгөтэй болдог, харин хүүхэд төрүүлсэн эмэгтэйнх улаанаас гүн хөх болж хувирдаг аж.

Үтрээний өнгө өөрчлөгдөнө

8 Өвдөлт мэдрэхгүй

Ялангуяа эмэгтэйчүүдээс сексээс таашаал бус өвдөлтийг мэдрэх тохиолдол байдаг. Гэхдээ таны сэрэл ихээр хөдөлсөн үед секс хийхэд өвдөлтөөс илүүтэй таашаалийг мэдэрч, эцэстээ дур тавьдаг аж. Иймд хамгийн чухал нь сэрлээ өдөөж, хамгийн гол цэг хаана байдгийг мэдэх юм.

Өвдөлт мэдрэхгүй

9 Шээс хүрч буй мэт мэдрэмж төрнө

Сексийн үеэр танд ийм мэдрэмж төрдөг бол санаа зовох зүйлгүй. Хүн бүрт энэхүү жигтэй мэдрэмж төрдөг юм. Ялангуяа бүсгүйчүүдийн дур хөдлөлт үтрээнд нь мэдрэгдсэнээр шээс нь хүрч байгаа мэт санагддаг. Гэвч энэ нь үнэн хэрэгтээ таны үтрээг чийглэж өгч буй хэрэг юм.

Шээс хүрч буй мэт мэдрэмж төрнө

10 Улайдаг

Хүмүүсийн дур хүсэл оргилж эхлэх үед тэдний нүүр болон цээж хэсэг нь улайж эхэлдэг. Учир нь сэрэл хөдөлснөөр хүний цусны даралт ихсэж, нүүр хэсэгт илүү их цус гүйж, улайдаг аж. Иймд бие шатаж буй мэдрэмж төрөн, хацар, цээж улайдаг гэнэ.

Улайдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()