Цахим ертөнцийн хамгийн азгүй хулгайч

2014-07-01, 07:53
21,910
Миннессота мужийн 26 настай нэгэн хулгайч залуу үл бүтэх дээрмийг хийсэн байна. Хохирогч ямар ч асуудалгүй хулгайчийг олж илрүүлсэн ажээ. Ийнхүү амархан баригдах болсон шалтгаан нь тэрээр Facebook-т донтсонд оршино.
Цахим ертөнцийн хамгийн азгүй хулгайч


2014 оны 6 сарын 19-нд Миннесота мужийн иргэн болох 26 настай Николас Виг (Nicholas Wig) нэгэн айлыг дээрэмдэхээр орсон бөгөөд өөртөө шаардлагатай зүйлсийг цуглуулсныхаа дараа гарах гэж яараагүй байна.

Хэргийн газраас аль болохоор хурдан явахын оронд тэрээр гэрийн эзний компьютерыг ашиглаж, Facebook хуудсаа шалгасан аж. Харин ийнхүү хэсэг хугацаа өнгөрсний дараа айлд байгаагаа гэнэт санаж хуудаснаасаа гарах (logout)-аа мартан явсан байна.

www.caak.mn

Гэрийн эзэн болох Жеймс Вуд (James Wood) гэртээ ирээд бэлэн мөнгө, карт болон цаг алга болсныг мэдсэн байна. Залуу шууд цагдаад мэдэгдсэн бөгөөд гэмт хэрэгтэн өөрийнхөө өмд, тэлээ болон Nike-ийн пүүзээ орхисон болохыг хэлжээ.

Хохирогч: Жеймс Вуд

www.caak.mn

Хэсэг хугацааны дараа Жеймс компьютерынхаа хажуугаар өнгөрч хулгайчийн нээлттэй үлдээсэн хуудсыг харсан байна.

www.caak.mn

Ингээд тэрээр Никооласын хийсэн хэргийн талаар цахим ертөнцөөр тараасан бөгөөд гэмт хэрэгтнийг таних хүмүүсийг холбоо бариарай хэмээн хүссэн байна. Хамгийн хачирхалтай нь гэмт хэрэгтэн өөрөө гэрийн эзэнтэй холбогдсон байна.

Гэмт хэрэгтэн Николас Виг.

www.caak.mn

“Тэрээр өөрөө над руу бичиж, үлдээсэн хувцсаа авч болох уу? -хэмээн асуусан юм. Мэдээж би зөвшөөрсөн бөгөөд энэ уулзалтаар өөрийн хулгайд алдсан зүйлсээ авахаар шийдсэн” -гэжээ.

Николас Жеймсийг хармагцаа цагдаа дуудсан бөгөөд гэмт хэрэгтнийг барьж авсан юм.

www.caak.mn

Ингээд цагдаа нар ирж бүтэлгүй хулгайчийг барьж авчээ.

“Тэр бол дэлхийн хамгийн бүтэлгүй гэмт хэрэгтэн” -хэмээн Вуд хэлсэн байна. Тэрээр надтай уулзах гэж ирэхдээ миний цагийг зүүсэн байсан гэжээ.

www.caak.mn

Харин одоо гэмт хэрэгтэн 10 жилийн хорих ял болон 20,000 долларын мөнгөн торгуулийг авах магадлалтай гэнэ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()