Хачирхалтай жимс жимсгэнэ

2012-12-22, 01:45
25,383
Хүний биед жимс жимсгэнэ болон хүнсний ногоо ямар их тустайг бид мэднэ. Гэсэн хэдий ч манай оронд элбэг ургадаг жимс жимсгэнэ, хүнсний ногоо болон тухайн оронд импортлон оруулж ирж буй зарим нэгийг нь л мэддэг. Тэгвэл улс орон бүрт бид бүхний хэзээ ч сонсож байгаагүй, эсвэл сургийг нь дуулсан жимс жимсгэнэ ургадаг байна. Ингээд эдгээр хачирхалтай жимсгэний талаар хүлээн авцгаая.
Хачирхалтай жимс жимсгэнэ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Черимойя - Навчит ургамлын тоонд ордог бөгөөд Өмнөд Америкийн өндөр уул хадтай хэсэгт ургадаг байна. Энэхүү жимсний мод нь гурван төрөл байдаг байна. Үүнд: арзгар, гөлгөр эсвэл холимог. Жимсний зөөлөн эд нь сайхан үнэртэй, шүүслэг байдаг гэнэ. Харин амтны хувьд гадил, папайя эсвэл хан боргоцой мэт амттай хэмээн ярьдаг байна.



Плато - Энэ нь Бразил болон Парагвайд ургадаг мод юм. Энэхүү жимс нь жүржийн хэмжээтэй бөгөөд дарахад шар шүүс ялгардаг байна. Харин жимсний дотор талд цагаан зөөлөн эд байх бөгөөд энэ нь исгэлэн амттай байдаг аж.



Лангсат болон дуку – Эдгээр хоёр жимс нь хоорондоо маш адилхан бөгөөд Азийн хаана ч харж болно. Лангсатын хальс нь наалданги байдаг учир түүнийг нь салгаж авахад маш хэцүү бол дукугийн хальс амархан хуулардаг байна. Жимсний дотор 5 эд байдаг бөгөөд тэдний зарим нь гашуун амттай байдаг аж. Эдгээрийг гаргаад авчих юм бол энэхүү жимс нь маш чихэрлэг ямар ч төрлийн зүйл хийхэд тохиромжтой.



Дариодес – Мөнхийн ногоон мод бөгөөд Африкийн халуун чийглэг хэсэгт, Нигерийн хойд хэсэг болон Ангорын өмнөд хэсэгт ургадаг юм байна. Эдгээр жимсний өнгө нь хөх өнгөөс эхлэн чернилэн ягаан өнгөтэй байдаг. Африкийн лийр нэрээр алдартай бөгөөд зууван хэлбэртэй, ногоон зөөлөн эдтэй аж.



Сахарын алим - Энэхүү жимс нь Америкийн халуун бүсэд ургадаг хэдий ч Пакистан, Энэтхэг болон Филлипинд мөн ургуулдаг байна. Ингээд харахад энэ жимс боргоцойтой төстөй мэт харагдах бөгөөд ойролцоогоор 10 см диаметртэй гэнэ.



Нони – Энэхүү жимс нь том моринга, энэтхэг ялам гэх мэт маш олон нэрээр алдартай бөгөөд ихэнхидээ Зүүн Өмнөд Ази болон Австралид ургадаг. Мод нь жилийн бүх улиралд байнга жимстэй байдаг бөгөөд боловсорч гүйцсэн жимс нь хурц үнэртэй байдаг байна.



Салака – Энэ жимс нь Индонези улсаас гаралтай билээ. Хальснаас нь болоод тэднийг могой жимс гэж нэрлэдэг бөгөөд хэсэг хэсгээрээ ургадаг байна. Дотор нь 3 цагаан зөөлөн эд байдаг бөгөөд исгэлэн амттай юм байна. Амтны хувьд алимны амтыг санагдуулдаг гэнэ.



Карамбола – Энэ нь Филиппинээс гаралтай боловч Зүүн Өмнөд Ази, Дорнод Ази, Өмнөд Америкийн бараг л бүх оронд ургадаг байна. Таван үзүүртэй бөгөөд яг л таван хошуу мэт харагдах аж. Энэхүү жимс нь Витамин С-ээр баялаг бөгөөд шүүслэг, шаржигнасан байдаг байна.



Эвэрт гуа – Африкаас гаралтай энэхүү жимсийг одоогийн байдлаар Австрали, Шинэ Зеланд болон Чили улсуудад мөн ургуулж байгаа гэнэ. Гүйцэд боловсорсон гуа шар зүүгээр бүрхэгдсэн байдаг бөгөөд зөөлөн эд нь тод улаан өнгөтэй болдог байна. Ихэнхидээ гадил жимстэй ойролцоо амттай хэмээн ярьдаг.



Нэрийг нь мэдэхгүй энэ жимс нь Баруун Африкаас гаралтай бөгөөд их хачирхалтай жимс юм байна. Яагаад энэ жимс тийм хачирхалтай гэж? Жимсэн дотор их хэмжээний элсэн чихэр орлуулагч агуулагдсан байдаг гэнэ. Харин энэхүү жимс өөрөө чихэрлэг амттай биш боловч жимсийг идсэний дараа бүтэн цагийн турш тухайн хүний идсэн бүх зүйл нь чихэрлэг мэт санагддаг аж. Тиймээс та бүтэн нимбэг идсэн ч чихэрлэг амтыг л мэдрэх болно.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()