Хөшгөө угаахаас төвөгшөөж, залхуурч сууна уу? Тэгвэл энэ аргыг туршаад үз!

2018-02-13, 17:07
9,132

Баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд айл бүр л их цэвэрлэгээндээ орсон нь дамжиггүй. Их ажлын хажуугаар бидний өмнө тулгардаг нэг асуудал нь хөшгөө хэрхэн өнгө оруулж, шинэхэн мэт болгох вэ? гэх асуулт байдаг шүү дээ. Үүнийг та хуурай цэвэрлэгээгээр шийдэх гэж байна уу? Аль эсвэл өөрөө зохицуулах гэж байна уу? Ингээд та бүхнийхээ ажлыг хөнгөвчлөхөөр хөшиг нь дээр тогтсон толбо, тоос тортгийг хэрхэн хялбархан арилгах талаар дараах зөвлөгөөг бэлтгэлээ.

Хөшгөө угаахаас төвөгшөөж, залхуурч сууна уу? Тэгвэл энэ аргыг туршаад үз!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөшиг бол гэрийн интерьерийн хамгийн чухал хэсэг

Өрөөний өнгө үзэмжийг дээшлүүлэх үү дордуулах уу гэдэгт цонх их чухал үүрэгтэй байдаг. Цонхны гол чухал хэсэг нь хөшиг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Гадна фасадны үзэмж, дотор  өнгө үзэмжинд цонх болон хөшиг чухал үүрэгтэй. Тиймээс хөшиг цэвэрхэн, өнгө үзэмжтэй байх нь хэчнээн чухал гэдгийг манай эзэгтэй нар маш сайн мэднэ. 

Хөшиг бол гэрийн интерьерийн хамгийн чухал хэсэг

2 Хөшгөө угаахдаа резинэн бээлий өмсөхөө мартуузай!

Танд хэрэгтэй зүйлс:

  • угаалгын нунтаг
  • 3 цайны халбага давс 
  • 2-3 дусал метилийн хөх спирт

Зааварчилгаа:

Юуны түрүүнд хөшгөө 2 цагийн турш халуун усанд дэвтээнэ. Үүнийхээ дараа цэвэрхэн, бүлээн усанд угаалгын нунтгаа хийгээд хөшгөө угаагаарай. Ингээд хүйтэн усанд хөшгөө сойж, хөөсийг нь арилгасны дараа найруулсан уусмалдаа дэвтээнэ. Уусмалаа найруулахдаа 3 литр тутам усанд дээрх бүтээгдэхүүнүүдээ хийнэ гэдгийг санаарай. Уусмалд хөшгийг ердөө 2-3 минутын турш байлгахад л хангалттай. Эцэст нь дахин 2 цаг халуун усанд дэвтээгээд цэвэр усанд зайлснаар таны гэрийн хөшиг өнгө нь сэргэж нүд гялбам болох нээ.

Хөшгөө угаахдаа резинэн бээлий өмсөхөө мартуузай!

3 Мэргэжлийн цэвэрлэгээний газрын ажилтнуудын хөшиг угаах жор

Танд хэрэгтэй зүйлс:

  • 9 цайны халбага давс
  • 1 халбага цуу
  • угаалгын нунтаг
  • 1 аяга метилийн спирт

Зааварчилгаа:

2 литр усанд 6 халбага давс уусгана. Уусмалдаа хөшгөө хийгээд, угаалгын машинаар угаагаарай. Үүний дараа 1 литр усанд цуугаа хийгээд 5 минутын турш хөшгөө байлгана. Хамгийн сүүлд нь мэдээж үлдсэн метилийн спиртээ 2 литр усанд хийгээд хөшгөө дэвтээхээ мартуузай. Ингээд цэвэр усанд зайлаад л болоо.

Мэргэжлийн цэвэрлэгээний газрын ажилтнуудын хөшиг угаах жор

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()