Мөрөөдөл биелдэг юм

2012-12-21, 21:32
45,388
Мөрөөдөл биелдэг юм гэхээр та нэгэн хүний гайхалтай сайхан мөрөөдөл биелсэн байх хэмээн бодож магад. Үнэн хэрэгтээ энэ нь үнэхээр харамсалтай түүх юм. Энэхүү охин үргэлж л модель болохыг хүсэж олны анхаарлын төвд байхыг мөрөөддөг байжээ. Хэдийгээр тэр модель болж чадаагүй ч олны анхаарлын төвд байх болсон юм. Түүнийг харсан хүн болгон эргэн хардаг байна. Учир нь...?
Мөрөөдөл биелдэг юм
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа




Энэхүү бүсгүйг Валерия Ливитина гэдэг бөгөөд тэрээр хамгийн туранхай эмэгтэй юм.



39 настай Валерия одоо ердөө л 25 кг жинтэй гэнэ. Тэрээр од болж гялалзах хүсэлдээ хөтлөгдөн урт хугацааны туршид хоолны дэглэм барьж байнга өлсөж явсаар ийнхүү биетэй болжээ.

Одоо тэрээр идэж буй хоол хүнснийхээ амт шимийг муухан ялгадаг бөгөөд хоол идэх үйл явц бүр түүнд маш их өвчнийг мэдрүүлдэг байна. Валерия даралт багатай учраас хаа нэгтээ ухаан алдаж унахгүйн тулд өдөрт их хэмжээний хатуу кофе уудаг гэнэ. Тэрээр цагаар хооллодог бөгөөд түүний бүх юм схемийн дагуу явагдах ёстой аж.



Валерия Монакод амьдардаг бөгөөд Монакогийн эмч нар түүний амийг аврахыг хичээж байгаа хэдий ч одоогоор үр дүнд хүрээгүй байгаа гэнэ. Валерия энергээ зөвхөн сурахад л зарцуулж байгаа бөгөөд бусад зүйлд түүний энерги хүрдэггүй байна.

Тэрээр 23 жилийн өмнө эцэг, эхийнхээ хамт Москваг орхин Америк руу явсан бөгөөд саяхан эх орондоо буцан иржээ. “Би эх орондоо үлдмээр байна. Надад Орос улсад амьдрах хамаагүй тайван байна”- гэж Валерия хэлсэн байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()