Хүн төрөлхтний туршсан хамгийн хүчтэй зэвсэг "Царь Бомба"-гийн нууц бичлэгийг дэлгэжээ

Орос улс цөмийн гүрэн болсныхоо 75 жилийн ойг угтан 1961 онд тэсэлсэн устөрөгчит бөмбөг "Царь Бомба"-ийн нууцын зэрэглэлтэй бичлэгийг дэлгэжээ. 50 мегатоны тус бөмбөг нь дэлхийн түүхэн дэх хамгийн том дэлбэрэлтийг үүсгэсэн юм. Тодруулбал Хирошима дээр хаясан цөмийг бөмбөгөөс 3300 дахин хүчтэй аж. 

Хүн төрөлхтний туршсан хамгийн хүчтэй зэвсэг "Царь Бомба"-гийн нууц бичлэгийг дэлгэжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1961 оны 10-р сард хошууч Андрей Е.Дурновцевийн жолоодсон "Ту-95Н Баавгай" бөмбөгдөгч онгоц 27 тонн жинтэй, 8 метрийн урт "Царь Бомба"-г алслагдсан Новая Земля арал дээр хаясан юм. 

Тэрбээр бөмбөгийг 10500 метрийн өндрөөс унагасан бөгөөд шүхрэнд бэхлэсэн тул 188 секундын дараа дэлбэрчээ.

Тэсрэлтийн долгион маш хүчтэй байсан тул бөмбөгдөгч онгоц 914 м орчим газар жолоодлогогүй явсан аж.

Тэнгэр бүрхэг байсан ч 1000 километрийн зайд байсан хүмүүс хурц гэрлийг харсан байна. Дэлбэрэлтийн мөөгөн үүл 6400 м-ийн өндөрт хүрсэн гэнэ. 

"Тэнгэрийн хаяанд хүчтэй цагаан гялбаа гарч, удаан хугацааны дараа газар цөмөрч байгаа юм шиг маш тод чимээ гарсан" гэж холоос харсан хүн хэлжээ. 

"Popular Mechanics"-ийн мэдээлснээр 270 км-ийн цаана байгаа хүмүүс дэлбэрэлтийн дулааныг мэдэрсэн байна. Түүнчлэн цөмөөс 100 км-ийн зайд байсан хүмүүс гуравдугаар зэргийн түлэгдэлт авчээ.

Энэ нь 1954 онд АНУ-ын Бикини Атолл арал дээр дэлбэлсэн цөмийн бөмбөг болох "Castle Bravo"-г давсан дэлбэрэлт болсон гэж "Reuters" агентлаг мэдээлжээ. 

RDS-220 буюу "Царь Бомба" нь богино хугацаанд гайхамшигтай хурдтайгаар бүтээгдсэн юм. 1961 оны 7-р сард Зөвлөлтийн удирдагч Никита Хрущёв тухайн үеийн зэвсгийн ахлах дизайнер Андрей Сахаровт 100 мегатон бөмбөг бүтээхийг тушаажээ. Гэсэн хэдий ч баг нь 50 мегатон бөмбөг бүтээж чадсан юм.

ЗХУ ба АНУ тухайн үед хамгийн хүчирхэг цөмийн зэвсэг бүтээхээр уралдаж байв.

1963 онд Цөмийн хоригийн гэрээ хүчин төгөлдөр болж, улмаар агаар мандал дахь цөмийн туршилтыг хориглосон тул Зөвлөлт Холбоот Улс "Царь Бомба"-г ганцхан удаа туршиж үзсэн юм.

Оросын атомын салбар үүсч хөгжсөний 75 жилийн ойд зориулан тэд Цар Бомба дэлбэрэлтийн тухай нэгэн цагт нууцлагдсан бичлэгийг олон нийтэд цацжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()