"Алга болсон охиноо эсэн мэнд оллоо гэж бодтол..." - XX зууны хамгийн нууцлаг хэргийн түүх

Хачирхалтай хэргүүд заримдаа нууцлагдмал хэвээр үлддэг бөгөөд ялангуяа орчин үеийн технологийн сураг ч байхгүй үед үйлдэгдсэн гэмт хэрэг илрэхгүй байх нь элбэг. Тэгвэл бид танд 1922 оны үед Францын Бретонь мужид болсон хачирхалтай гэмт хэргийн талаар хүргэе.

"Алга болсон охиноо эсэн мэнд оллоо гэж бодтол..." - XX зууны хамгийн нууцлаг хэргийн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Анхны мэдээлэл

"The New York Times" сэтгүүлийн 1922 оны 5-р сарын дугаар дээр Полин Пикарын (Pauline Picard) талаар мэдээлэл гарч эхэлсэн юм. Тодруулбал 1922 оны 4-р сарын 6-нд 17:00 цагийн орчим 2 настай охин гэр бүлийн ферм орчмоос алга болсон гэнэ. Гэрийнхэн нь охиныг олох гэж удаан хайсан боловч үр дүнд хүрээгүй аж. Хэд хоногийн дараа бяцхан Полин алга болсон газраасаа 400км-ийн зайтай байдаг асрамжийн газарт байгаа мэдээ ирсэн байна.

Тэнд очсон эцэг эх охиныг өөрийн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч гэртээ авчирсан байна. Гэвч охин аав ээжийгээ огт танихгүй байгаа мэт аашилж, ямар ч сэтгэл хөдлөл илэрхийлэхгүй байжээ.

Анхны мэдээлэл

2 Хуурамч Полин

Олдсон охин Полин Пикартай яг адилхан байсан гэнэ. Цайвар үс, цэнхэр нүд, замбараагүй хувцаслалт. Гэвч энэ бүхэнд нэг “но” байсан бөгөөд энэ нь бяцхан охин юу ч ярихгүй, зөвхөн амандаа ойлгогдохгүй зүйлс бувтнаж байжээ.

Харин алга болсон охин хэлд орсон, эргэн тойрныхоо хүмүүсийн яриаг сайн ойлгож, тэдэнтэй хялбархан хэл амаа ололцдог байсан аж. Хоёр дахь Полиныг сэжиг бүхий болохыг ойлгосон хатагтай Рубло цагдаад хандсан байна. Цагдаа нар хэд хоногийн өмнө бяцхан охиныг нэгэн хачирхалтай эмэгтэйтэй явж байсан гэх мэдүүлгийг өгсөн гэрчийг олсон бөгөөд тэдний хэлж байгаагаар тэрхүү эмэгтэй Полиноос бушуухан салахыг хүсэж байсан гэнэ.

Охиныг эмнэлэгт үзүүлсний дараа түүнийг маш их айсан, сульдсан болохыг тогтоожээ. Тэрээр өөрийнхөө нэрийг ч хэлж чадахгүй байсан бөгөөд төрөлхийн хэлгүй, дүлий мэт цагдаа нарын асуултанд ч огт хариулахгүй байсан аж. Пикарын гэр бүлийнхэн тэр даруй асрамжийн газар ирсэн боловч охин тэднийг хараад огт тоохгүй байсан нь ихээхэн хачирхалтай байжээ.

Хуурамч Полин

Ингээд нууцлаг хулгайн хохирогч болсон Полин ихээхэн айж түгшсэнээс болж хэл яриаг ойлгох чадвараа алдаж, эцэг эхээ танихаа байсан гэсэн дүгнэлтэнд мэргэжилтнүүд хүрсэн байна. Үүнээс гадна олдсон охинд Пикарын удмынханд байдаг шинжүүд байхгүй байгаа нь ажиглагджээ. Тэд өргөн мөртэй, өргөн хамартай, өргөн хөмсөгтэй байсан бол охин цайвар царайтай, туранхай нэгэн байжээ. Царай төрхний хувьд ялгаатай байсан ч Пикарын гэр бүлийнхэн охиныг авахаар шийдсэн байна.

Мөн Полины ээж нөхөртөө хандаж тэдний охин хоёр дахь Полиноос арай том байгаа талаар хэлж байхыг асрамжийн газар дахь үйл ажиллагааг хянаж байсан сэтгүүлч сонссон аж. Харин нөхөр нь охины чих болон нүд нь Полинтой ижил байна гэж хариулжээ. Хэдийгээр Полин ямар ч сэтгэл хөдлөл илэрхийлэхгүй байсан ч гэр бүлийнхэн охиныг стресст орсон учир түүнд тайван амгалан байдал хэрэгтэй гэж үзсэн байна.

3 Жинхэнэ Полиныг олсон нь...

Үйл явдал өрнөснөөс нэг сарын дараа буюу 1922 оны 5-р сарын 11-нд Пикарын гэр бүлийнхэн гэртээ ирж, хөршүүддээ энэхүү хачирхалтай үйл явдлын талаар ярьжээ. Хөршүүд нь ч бяцхан охиныг хараад Полин гэдэгт итгэлтэй байсан гэнэ. Гэвч...

1922 оны 5-р сарын 25-нд фермер Пьер Ле Мёр унадаг дугуйтай зугаалж яваад Пикарын гэрээс 500 метрийн зайд 2 настай охины цогцостой таарсан байна. Охины хувцас болох цэнхэр пижак, хар цагаан судалтай даашинзыг хажууд нь эвхэж тавьсан байжээ. Харин охины цогцос харханд мэрүүлж танихын аргагүй болсон байсан бөгөөд хамгийн аймшигтай нь тэр нэг гар, нэг хөл, толгойгүй байсан гэнэ. Цогцсоор охиныг хэн болохыг тогтоох боломжгүй байсан ч Пикарын гэр бүлийнхэн биеийг нь судалснаар жинхэнэ Полин мөн болохыг тогтоожээ.

Задлан шинжилгээний дараа охины нас барсан шалтгааныг тодорхойлох боломжгүй болохыг судлаачид хэлсэн байна. Полиныг алга болдог өдөр хүчтэй аадар бороо орсон бөгөөд бяцхан охин тусламж олж чадахгүй байсаар амиа алдсан байх магадлалтай гэсэн таамгыг тэд дэвшүүлжээ. Гэхдээ энэ тохиолдолд хэн охины хувцсыг тайлж, хажууд нь эвхэж тавьсан юм бол гэх асуулт гарч байна.

Жинхэнэ Полиныг олсон нь...

4 Полиныг олсны дараа юу болсон бэ?

Харин цагдаа нарын мэдээлж байгаагаар хувцасны бүх товч тасарсан байсан гэнэ. Энэ нь охиныг бусдын гарт амиа алдсан болохыг илэрхийлж байгаа аж. Тэгвэл тухайн өдөр аав ээж нь гэрээсээ 500 метрийн зайд байх охиныг олж чадаагүй хэрнээ яагаад 400км-ийн хол байх охиныг олсон юм бол?

Хачирхалтай нь цогцсыг олсон газрын ойролцоогоос үл таних залуугийн толгойг мөн олжээ. Гэхдээ цагдаа нар энэхүү хоёр үхэл хоорондоо холбоотой эсэхийг хэлж мэдэхгүй байжээ. Учир нь сарын өмнө уг газарт нэгжлэг хийхэд аль ч цогцос байгаагүй бөгөөд эрлийн  ажил дууссаны дараа охины цогцсыг авчирсан байх магадлалтай аж.

Эцэг эх нь яагаад охиноо тэс өөр хүүхэдтэй андуурсан юм бол? Францын сонины сэтгүүлч энэ асуултыг Полины эцгээс шууд асуухад тэрээр: “Би мэдэхгүй” хэмээн хариулсан байна. Ингээд Пикарын гэр бүлийнхэн олдсон охиныг эргэн асрамжийн газар хүлээлгэж өгсөн аж.

Полины гэр бүлийнхний биеэ авч явж байгаа байдал үнэхээр хачирхалтай байсан. Тэд нэг бол бусдын хүүхдийг өөрийн хүүхэд хэмээн хүлээн зөвшөөрч, нэг бол өөрсдийн гаргаж буй шийдвэрт тогтмол эргэлзэж байсан юм. Зарим хүмүүс энэ байдлыг ойлгож хүлээж авч байсан бол зарим хүмүүс Пикарыг охиныхоо амийг хороож, бүхий л боломжит аргаар өөрийнхөө хэргийг нуухыг хичээж байна гэж үзсэн байна.

Полиныг олсны дараа юу болсон бэ?

Зарим сэтгүүлд, "1922 оны 5-р сарын 12-нд буюу Пикарын гэр бүлийнхнийг хоёр дахь Полиныг дагуулж ирсний дараагийн өдөр тэдний гэрт ламтан Им Мартан ирж охиныг харуулахыг хүссэн гэнэ. Тэрээр охины ээжид хандаж, охиноо олсон гэдэгт итгэлтэй байна уу гэж асуусны дараа “Бурхан зөв шийдвэрийг гаргах болно. Би үүнд буруутай” хэмээн хэлээд Пикарын гэрээс галзуу нэгэн мэт гарсан" гэж бичжээ. 5-р сарын 17-ны өдөр Им Мартаныг сэтгэцийн асуудалтай гэж үзээд эмнэлэгт хэвтүүлсэн байна. Полины хэргийн мөрдөгчдийн таамгаар ламтан охины хэрэгт холбоотой байх магадлалтай гэнэ.

Удаан хугацааны туршид мөрдлөг хийсний дараа мөрдөгчид Полин Пикарын хэргийг "санаандгүй тохиолдол" гэж дүгнэсэн бөгөөд одоог хүртэл энэ хэргийн нууц тайлагдаагүй байгаа аж. Ирээдүйд ч тайлагдахгүй болов уу.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()