Япончууд хэрхэн амьдардаг вэ?

2012-12-19, 00:41
58,891
Хүмүүс ихэнхидээ Япончууд хэрхэн амьдардаг талаар ихэд сонирхдог бөгөөд тэдний гэр орных нь тохижилт ихээхэн анхаарлыг татдаг аж. Манай Монголчууд их зочломтгой улс бөгөөд Монголтой харьцуулахад Япончууд гэртээ бараг л зочин урьдаггүй гэнэ. Үүнд хэд хэдэн шалтгаан байж болох юм. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар тэд хэт ичимхий бөгөөд гэрийнхээ тохижилт, тав тухтай байдлыг төдийлөн хүмүүст харуулаад байхыг хүсдэггүй болов уу. Оросын сэтгүүлч Валерий Мызалин хэмээх залуу өөрийн найзууд болох япон залуу гэр бүлийнд зочилсон бөгөөд хэд хэдэн зураг дараад амжжээ. Энэхүү залуу гэр бүлийн хувьд огт ичих зүйл байхгүй гэнэ. Ингээд Японы нэгэн дундаж түвшний, менежерийн ажилтай гэр бүлийн байрны тохижилтыг сонирхоцгооё.
Япончууд хэрхэн амьдардаг вэ?


1. Зүүн талд Кимура-сан болон баруун талд түүний эхнэр Эри-чан гэртээ урьж байна.



2. Байшингийн гадаа тэдний бяцхан машин болох Daihatsu байрлаж байна.



3. Хэрвээ тэд машинаа урт хугацаагаар орхиж явах шаардлага гарвал аваарын хаалганы дэргэд үлдээдэг гэнэ.



4. Хэдийгээр энэхүү байр төдийлөн олон давхартай биш боловч өрөөнүүдийн хэмжээ нь том юм байна.



5. Энэ аваарын гарц бөгөөд мөн л цоожтой аж.



6. Аваарын гарцны хажууд шуудангийн хайрцаг болон ундааны автомат машинтай юм байна.



7. Ямарваа нэгэн илгээмж ирэх үед эзэн нь байгаагүй тохиолдолд энэхүү том цагаан сефэнд хадгалдаг юм байна. Энэхүү сейфийг бүх шинэ барилгуудад хийж байгаа аж. Гэрийн эзэн ярихдаа: "Илгээмжийг хийхдээ манай гэрийн тоот хаягийг хийх ёстой бөгөөд надад хандсан тайлбар бичиж үлдээдэг юм. Би энэхүү тайлбарыг уншаад илгээмж агуулагдаж буй сейфэнд очиж өөрийн гэрийн түлхүүрийг уншуулснаар сейф онгойж би илгээмжээ авч чаддаг билээ"



8. Гол танхимын дотоод загвар. Энэхүү танхимд хэн нэгнийг хүлээж дулаахан тухтай орчинд сууж болох аж.



9. Дотоод чимэглэл.



10. Төв хаалганы цоож.



11. Харин нэг давхарт цахилгаан шатны доторхийг харуулсан дэлгэц байдаг байна.



12. Чанар нь муугүй л юм байна.



13. Цахилгаан шатны дотор нь ч гэсэн маш цэвэрхэн аж.



14. Зарим байрны цонхнууд нь нийтийн тагтны тал руу хардаг байна. Хэдийгээр тусгаарласан байгаа боловч тийм ч тухтай биш бололтой.



15. Тухайн айлын хаалганы дугаар харанхуйд гэрэлтдэг юм байна. Мөн үүнээс гадна ямар нэг тортой зүйл эсвэл шүхэр өлгөх боломжтой өлгүүр байх юм.



16. Ингээд гэрийн дотоод засвар, тохижилттой танилцах цаг ирлээ. Харин би яг үүдний өрөөнд зогсож байна.



17. Ингээд 180 градус эргэхэд зүүн талд жижиг өрөө, харин чигээрээ бие засах өрөө байрлаж байна.



18. Жижиг өрөөний хаалгыг онгойлгож харцгаая. Ширээ, зурагт, гудас байгаа бөгөөд зүүн талд нь бас нэг томоохон хувцасны шүүгээ байгаа. Гэрлүүд нь бүгд том хэмжээтэй бөгөөд таазны дор залгуур байгааг харж байгаа биз.



19. Бие засах өрөөг харцгаая. Японд зөвхөн зочид буудлуудад л угаалгын өрөө болон бие засах өрөө хамт байдаг. Ихэнхидээ салангид байдаг бөгөөд бүр эсрэг зүгт ч байх тохиолдол бий. Сүүлийн үеийн суултууруд автомат товчлууртай болсон байна.



20. Үүдний өрөөнөөс баруун тийшээ эргэхэд гурван хаалга байх бөгөөд зүүн талд нь угаалгын өрөө, чигээрээ зочны өрөө болон баруун талд нь бас нэгэн хаалга байгаа аж.



21. Баруун талд байх энэхүү өрөөг  илүү эд зүйлсээ хадгалхад ашигладаг бололтой.



22. Харин одоо зочны өрөө рүү орцгооё. Зүүн хананд бүх өрөөнүүдийн гэрэл унтраагч, голд нь Газ болон угаалгын өрөний халуун ус тохируулах удирдлага байгаа бөгөөд хажууд нь шуурхай холбоо байрлаж байна.



23. Цаашаа явахад гал тогооны өрөө байх юм байна. Гал тогооны өрөөнд бяцхан тагтан дээр гарах хаалга байдаг. Side-by-side хэмээх томоохон хөргөгчний ард нэг хаалга байх бөгөөд энэ нь угаалгын өрөө рүү хүргэдэг байна. Тиймээс угаалгын өрөө бараг л хоёр хаалгатай болж байна.



24. Тагтан дээр гарах хаалга.



25. Гал тогоо талаас дарсан угаалгын өрөөний зураг. Том угаалтуур, толин шүүгээнүүд байрлаж байгаа бөгөөд саун, агааржуулагч гэх мэт угаалгын өрөөний үйл ажиллагааг удирдах удирдлага зүүн хананд бэхлээстэй байгаа аж.



26. Угаалгын булан.



27. Цонхтой угаалгын өрөө. Япончууд ихэвчлэн энэхүү арзгар хулдаасан дээр зогсож, эсвэл сууж шүршүүрт ордог байна.



28. Зочдын өрөөнд эргэн орцгооё. Гал тогооны өрөөнөөс шууд унтлагын өрөөнд орох бас нэгэн хаалга байдаг байна. Унтлагын өрөө рүү ороогүй бөгөөд зөвхөн хаалгыг нь нээж байгаад л зургийг нь дарсан юм.



29. Зочдын өрөөний буйдан.



30. Буйдангийн зүүн талд бяцхан шүүгээ байх бөгөөд энэхүү шүүгээн дээр ойр зуурын зүйлс байгаа бололтой.



31. Тэд ноднин жилийн 8 сард гэрлэсэн бөгөөд гэрлэхээсээ өмнө жил хагасын хугацаанд уулзаж, нэг нэгнээ таньж мэдсэн юм. Хоёулаа хамтдаа нэг газар ажилладаг бөгөөд менежерийн ажил хийдэг байна.



32. Аяга, сав суулганы иж бүрдэл.



33. Буйдангийн баруун талд зурагт болон Playstation3.



34. Яаж тоглоомгүй байх билээ дээ.



35. Агаар цэвэршүүлэгч.



36. Өрөө болгонд агааржуулагч бий.



37. Харин энэ бол унтлагын өрөө болон зочны өрөөний нийлсэн тагт.



38. Мөн шинээр баригдаж буй барилгуудын тагтан дээр угаалтаар барьж байгаа гэнэ. Учир нь тагтан дээр ургаж буй цэцгийг услахад илүү хялбар болгож өгч байгаа гэнэ.



39. Утасгүй робот-тоос сорогч.



40. Өдрийн хоолны цаг боллоо. Гэрийн эзэд байгаа юмаараа сайхан дайлсан шүү.



41. Харин үүнийг би идэж чадаагүй.



42. Үүнийг бол идчихсэн шүү.



43. Япончууд утсан дээрээ янз бүрийн чимэглэл зүүх дуртай гэдэг үнэн бололтой.



44. Кaмура-саны зургийг дарах болгонд л тэр нүүрний янз бүрийн хувирал үзүүлж байсан. Энэхүү байрыг тэд гэрлэхдээ зээлээр авсан бөгөөд Японы ихэнхи залуу гэр бүлүүд ийнхүү зээл авдаг байна. Зээлийн хугацаа нь 30 жил байдаг гэнэ. Хүү нь жилд 2-3%-ийн хоорронд байдаг бөгөөд 90 м.кв хэмжээтэй.



45. Ингээд гэртээ оруулж, Японы амьдралын талаар бага ч гэсэн мэдээлэл өгсөн гэр бүлийн хоёртоо баярлалаа.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()