Оюун ухааныг бага багаар устгадаг зүйлс

Бидний өнөөгийн амьдарч байгаа нийгэм нь нэг талаар маш хөгжингүй, мэдээлэл технологийн оргил болсон үе билээ. Гэвч нөгөөтэйгүүр хэт задгай замбараагүй, сөрөг мэдээлэл, вакуум цахим орчин дунд амьдарч байна. Интернэт эрх чөлөө хэмээн хүмүүс ярих дуртай ч, үнэндээ бидний хэрэглэж байгаа бүхэн оюун санаа, тархи толгойнд ямар муугаар нөлөөлж байдгийг тэр бүр мэдэхгүй. Ингээд юу биднийг хамгийн ихээр ядрааж, цаашлаад оюун санааг хөнөөдөг болохыг харцгаая.

Оюун ухааныг бага багаар устгадаг зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхэлдэйн кино их үзэх

Өнөө үед хүүхэлдэйн киног зөвхөн хүүхэд багачууд ч бус, насанд хүрэгсэд хүртэл өргөнөөр үзэх болжээ. Учир нь техник технологи хөгжсөөр хүүхэлдэйн баатруудыг яг л бодит мэт болгон, зохиолыг нь хүртэл асар баялаг гүн утгатай болгосонд оршино. Гэвч нөгөөтэйгүүр ийнхүү хүүхэлдэйнд автаж, олон цагаар удаан үзсэнээр тухайн хүн бодит байдал, төсөөллийн ертөнц хоёрыг ялгахаа байж, цаашлаад сэтгэцэд хүчтэй нөлөөг үзүүлдэг. Ялангуяа томчуудын хувьд “аниме” буюу япон зурмал хүүхэлдэйнд ихээр донтож, сэтгэц нь мууддаг ажээ.

Хүүхэлдэйн кино их үзэх

2 Уулзалт, цуглаан

Аливаа уулзалт цуглаанаар хүмүүс ихэвчлэн албаны яриа, өөрсдөд нь тулгамдсан асуудал, ирээдүйд шийдвэрлэх зүйлс, тэрчлэн элдэв сонин хачин, хов жив ярих нь бий. Ингэх нь өөрийн үзэл бодлыг бусадтай хуваалцаж, стрессээс ангижран, хүнд ачаанаас салсан мэт мэдрэмжийг өгч байгаа боловч ямар нэг шалтгаангүйгээр хүмүүстэй уулзах, тэрчлэн  элдэв зүйлсийг хэтэрхий их ярьж, цаашлаад ухуулгын чанартай зүйлсийг нэгэндээ сурталчлах нь тархины маш том “хавдар” болдог байна. Хэн нэгний хэлсэн утгагүй зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлэх, түүнээсээ болж шаналан элдвийг бодсоор эцэст нь тухайн хүн маш их стресстэж, мэдрэлийн ядаргаанд ордог байна. Тиймээс сайн таньж мэдэхгүй хүмүүстэй уулзах, тэдний зөвлөгөөг дагах уу, эс дагах уу гэдэг нь таны ухамсрын асуудал юм шүү. 

Уулзалт, цуглаан

3 Фтортой оо

АНУ-ын үндэсний эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд, фтортой оог ихээр хэрэглэх нь тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, цаашлаад сэтгэцэд нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Түүнчлэн балчир хүүхдийн шүдийг ийнхүү фторын агууламж ихтэй оогоор угаах нь сэтгэн бодох чадварт нь нөлөөлдөг гэнэ. Учир нь тэд оогоо төдийлөн бүрэн гаргалгүй, зарим хэсгийг нь залгиж орхидог шүү дээ.

Фтортой оо

4 Илүүдэл жин

Илүүдэл жин бол хүний эрүүл байхад хамгийн ихээр саад болдог аймшигт “тахал” гэлтэй. Учир нь жилээс жилд илүүдэл жинтэй хүмүүс нэмэгдэж байгаа нь өвчлөл үүсэх гол шалтгаан болоод байна. Эдгээр хүмүүс турах талаар хамгаас хүсэж, цаг ямагт тэр талаараа бодсоор бүр зуршил болж, цаашлаад мэдрэлд нь нөлөөлж, хэвийн бодож сэтгэхэд ч хүндрэлтэй болдог. Тиймээс хүмүүс аль болох эрүүл аргаар, богино хугацаанд бус бага багаар жингээ хасахад анхаарах нь зүйтэй.

Илүүдэл жин

5 Сөрөг мэдээлэл их үзэх

Бид телевизийн мэдээллээр улс оронд болон дэлхий нийтэд юу болж байгаа талаар цаг алдалгүй шуурхай хүлээн авдаг. Гэвч үргэлж мэдээ, мэдээллийн хөтөлбөр үзэх нь зөвхөн өөрт тулгамдсан асуудал бус, улс орон даяар яригдаад буй элдэв муу мэдээлэлд автаж, нийгмийн сөрөг хандлагыг өөртөө шингээж маш ихээр стрессдэх эрсдэлтэй байдаг. Тиймээс цаашид гол чухал мэдээ мэдээллийг үзэж, өөртөө хамааралгүй сөрөг мэдээллээс аль болох хол байхыг хичээгээрэй.

Сөрөг мэдээлэл их үзэх

6 Бохь их зажлах

Бүх хүн л бохь зажлах дуртай. Хооллосны дараа амны цэвэр байдлыг хадгалах, цэвэрлэх, эвгүй үнэрээс сэргийлэх гэх мэт ач тустай ч, бохийг өлөн элгэн дээрээ удаан зажлах нь биед тийм ч сайнаар нөлөөлдөггүй байна. Түүнчлэн бохийг ийнхүү удаан зажласнаас тархи ачааллаа дийлэхгүй байсаар толгой өвдөх, сэтгэцэд нөлөөлөх гэх мэт сөрөг үйлчилгээг үзүүлдэг ажээ.

Бохь их зажлах

7 Телевизийн цувралд донтох

Сүүлийн үед хүмүүс Америкийн цуврал кинонуудыг ихээр үзэх болжээ... Бид өмнө нь Солонгос савангийн дуурийг ихээр үздэг байсан шүү дээ. Ийнхүү цуврал кино нь донтуулах, улмаар хүмүүсийн тархи, мэдрэлд маш муугаар нөлөөлдөг байна. Түүнчлэн үзэж буй бага балчир хүүхдүүдэд буруу үлгэр дууриал болох, тэднийг даган дуурайх үйлдлийг өөрийн ч мэдэлгүй хийдэг. Тиймээс та өөрийн эрүүл мэндийг бодоод эдгээр зүйлсээс аль болох холуур байхыг хичээгээрэй.

Телевизийн цувралд донтох

8 Чихрэнд донтох

Амттай, чихэрлэг зүйлсэд дургүй хүн маш цөөхөн. Тиймдээ ч заримдаа хэтрүүлэн хэрэглэчих гээд байдаг талтай. Зарим хүмүүс махан хоол идсэнийхээ дараа заавал ч үгүй чихэрлэг зүйлс идээд бүр зуршчихсан байх нь ч бий. Сахарын хэрэглээг энэ мэтээр хэтрүүлэх нь илүүдэл жин, сахарын өвчин, цаашлаад сэтгэцэд хүртэл муугаар нөлөөлдөг байна.

Чихрэнд донтох

9 Хэтэрхий олон зүйлд сатаарах

Мэдээж бид нэгэнт биеэ хэдэн хэсэгт хувааж чадахгүйгээс хойш, хэтэрхий олон зүйлд сатаарах, олон зүйлийг амжуулах гэж хичээх хэрэггүй юм. Ингэх нь өөрийгөө ч тэр, бусдыг ч ядраагаад л төгсдөг. Богино хугацаанд олон зүйлсийг амжуулж байх нь чухал чанар ч гэлээ, үргэлж энэ мэтээр ачаалал өндөртэй ажиллавал таныг мэдрэлийн ядаргаанд хүргэх том шалтгаан болдог. Түүнээсээ болж ихээр стресстэн, эргэн тойрондоо сөрөг энергийг цацаж байдаг байна.

Хэтэрхий олон зүйлд сатаарах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()