Захиралдаа хэзээ ч хэлж болохгүй үгс!

Хосууд салсан шалтгаанаа ихэнхдээ “зан чанар таарсангүй” гэж тайлбарладаг бол ажлаас халагдаж байгаа хүмүүсийн ихэнх нь “өөрийн хүсэлтээр” гэж хэлдэг. Гэхдээ энэ үгний цаана өөрийн тань олон асуудал, алдаа байгаа юу аль эсвэл албан газар болоод ажил олгогч тань асуудалтай байгаа юу? Ажлын байр гэдэг бол аливаа хүний хоёр дахь гэр хэдий ч гэртээ эхнэр, нөхөртөө гаргадаг шиг харилцаа, хандлагатай байж огт болохгүй. Тийм учраас ажилтан өөрөө ч мэдэлгүй удирдах албан тушаалтныхаа дургүйг хүргэх магадлалтай, харилцаанд гардаг буруу хэллэгүүдээс хүргэж байна.

Захиралдаа хэзээ ч хэлж болохгүй үгс!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Би мэдэхгүй

Хүн гэдэг бүхнийг мэдэж байх албагүй, тийм чадвар ч байхгүй. Тийм ч учраас ажилтан ямар нэг зүйлийг мэдэхгүй байгаа нь тийм ч аймшигтай зүйл биш боловч мэдэхийг хүсээгүй гэдэг нь л гол асуудал болдог байна. Уг нь энэ асуудлыг эвтэйхэн аргалж “би энэ талаар .........-ыг л мэдэх юм байна” гэх мэтчилэнгээр өөрт байгаа багахан мэдээллийг хэлээд “Яг энэ тухайд бол хэлэхэд хэцүү байна, гэхдээ би яг одоо тодруулаадахъя” гэж хэлэх нь даргад тань таатай сонсогдох болно.

Би мэдэхгүй

2 Надад хэрэгтэй учраас цалинг минь нэмээч

Хүн бүрт л шинэ машин, шинэ хувцас худалдан авах, байраа засварлах гээд мөнгөний хэрэгцээ мөнхөд байсаар ирсэн. Гэхдээ энэ бүхэн танд хэчнээн чухал байсан ч даргын тань хувьд нэг их чухал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир нь удирдлага ердөө ганцхан тохиолдолд л ажилчдынхаа цалин хөлсийг нэмэх тухай боддог нь үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийн нэмэгдэл юм. Тийм болохоор цалин хөлсний тухай таны гомдол даргад тань яаж сонсогдох бол. Зүгээр л “Цалинг минь нэмээч” гэхийн оронд “Би сүүлийн улиралд бүтээмжээ улам нэмэгдүүлсэн болохоор цалинг минь нэмж болох уу” гэвэл арай дээр.

Надад хэрэгтэй учраас цалинг минь нэмээч

3 Би хийх ёстойгоо хийчихсэн болохоор үдээс хойш явж болох уу?

Та өөрийн хийх ёстой даалгавраа цагтаа биелүүлж, асуудлыг шийдвэрлэчихсэн байсан ч гэсэн ийм үг даргадаа бүү хэлээрэй. Таны энэ үг даргад тань харин ч эсрэгээрээ таны ажил бага байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Улмаар танд нэмэлт даалгавар, ачаалал өгч ч магадгүй.

Би хийх ёстойгоо хийчихсэн болохоор үдээс хойш явж болох уу?

4 Таны буруу

“Таны буруу” гэж хэлчхээд даргынхаа царайг хар даа. Аливааг удирдаж байгаа хүн ажилтандаа шууд ингэж хэлүүллээ гээд бүх буруугаа ойлгоно гэдэг юу л бол. Тиймээс ингэж шууд буруутгахын оронд “Ямар сонин юм бэ. Би өөр зүйл сонссон юм байна. Би шалгаад үзье, тэгээд эргэж мэдэгдье” гэх нь хамаагүй дээр.

Таны буруу

5 Бүгдэд би буруутай

Хүн бүхэн л алддаг. Харин алдаагаа хүлээн зөвшөөрч байна уу, тэр хэрээрээ хичээж байна уу гэдэг л хамгийн чухал. Тэр бүү хэл гуравдагч хүн буруутай байлаа ч гэсэн түүнийг хуруугаараа чичлэхгүйгээр асуудлаас  гарах эвтэйхэн арга байна. Зүгээр л “Таны зөв, би алджээ. Цаашид анхааралтай байж, ийм алдаа давтахгүй ээ” гэх нь дээр.

Бүгдэд би буруутай

6 Би явлаа

Та үнэхээр явахаар шийдсэн бол явсан нь дээр. Сүржин үг хэлснийхээ дараа хаалганы цаана гарчхаад даргыгаа юу гэхийг хүлээн зогсох хэрэггүй. Хаалга саваад гарсан л бол эргэж нээгээд яах юм. Тэгэхээр шийдвэр гаргахын өмнө зорилгоо тодорхойлж анхаарлаа төвлөрүүл. “Би явлаа” гэхийн оронд яриагаа “Энэ асуудлаар та бидний санал үнэхээр зөрүүтэй байна” гэх зэргээр дуусгаж болно.

Би явлаа

7 Үргэлж л ийм байсан шүү дээ

Энэ үг нэг талаас өмнөх даргаа санагалзсан мэт нөгөө талаар ийм байдалд өөрөө бүр дасчихсан болохыг илэрхийлдэг. Тэгвэл өөрөөр яаж илэрхийлэх боломжтой вэ? Ер нь ямагт даргын зөв байдаг шүү дээ. Тэгэхээр даргынхаа санааг өөрчлөхгүй ч гэсэн хүлээн зөвшөөрсөн царай гаргаж гаргалгаа хайх хэрэгтэй байх нь. Тухайлбал “Таны санаа ер бусын юм. Гэхдээ жаахан бэрхшээл тулгарч магадгүй” гэж хэлж болох юм.

Үргэлж л ийм байсан шүү дээ

8 Би хичээе

Ийм үг дарга нарын чихэнд "Би хийх ёсгүй ч гэсэн хийх гээд үзье" гэж хэлж байгаатай ижилхэн сонсогдох болно. Үүнээс гадна хичээнэ гэж байгаа нь өөрөөсөө хариуцлагыг холдуулж байгаа нэг хэлбэр юм. Хэрэв танд "цалинг чинь баасан гарагт тавихыг хичээе" хэмээн дарга тань хэлбэл ямар санагдах бол.

Би хичээе

9 Би завгүй байна

Та үнэхээр их ажилтай байлаа ч гэсэн өөрийгөө олны анхаарлын төвд оруулж шинэ даалгаврыг биелүүлж чадахгүй гэдгээ бүү зарла. Бүхий л даалгавар нэг л зорилгын төлөө байдгийг санах хэрэгтэй. Харин ачааллаа нэмэгдүүлчихгүйн тулд зөв гаргалгаа хайх хэрэгтэй бөгөөд даргаасаа энэ ажил үнэхээр чухал уу, үүнийг хийчих өөр хүн байгаа эсэхийг лавлахын оронд “Би таны өчигдөр өгсөн ажлыг хийж байна. Алийг нь түрүүлж хийх вэ” гэж асуух нь арай дээр.

Би завгүй байна

10 Тэр тийм уйтгартай

Даргатайгаа хамт ажиллагсдынхаа тухай ярихдаа оноо авах гэж бүү оролд. Ер нь хүнийг араар нь бүү ярьж бай. Янз бүрийн хов жив сонссон ч гэсэн ердөө “Үг гэдэг мөнгө  ч, дуугүй байх нь алт” гэдгийг санаж байхад илүүдэхгүй.

Тэр тийм уйтгартай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()