Зоригт зурагчин

2012-11-14, 22:06
19,214
Усан доорх амьдралыг сонирхогч гэрэл зурагчин Франко Банфи (Franco Banfi) зураг авахын тулд ямар ч алхам хийхэд бэлэн байдаг байна. Заримдаа тэрээр өөрийн амь насыг золиослон байж гэрэл зургуудаа авдаг. Нэгэн удаа Франко нь Амазон руу явж, 8 метрийн урттай аварга могойн зургийг авсан бөгөөд энэхүү могой хэзээ ч хамаагүй түүнийг залгих боломжтой байсан биз. Мэдээж эдгээр гэрэл зургуудыг авахын тулд урт хугацааны судалгаа шаардлагатай билээ. Энэ бүхнээс дүгнэхэд гэрэл зурагчин гэдэг төдийлөн амархан ажил биш бололтой. Эдгээр махчин могойнууд булингартай усанд амьдардаг бөгөөд зарим тохиолдолд уснаас гарж наранд хэвтэх дуртай гэнэ. Ингээд дахин нэг гайхалтай гэрэл зургийг сонирхоцгооё.
Зоригт зурагчин





Тэрээр энэхүү аварга могойн зургийн авахын тулд 10 хоногийн турш Бразилийн Мато Гроссо до Суль (Mato Grosso Sul) хэмээх мужид амьдарсан бөгөөд энэ хугацаанд дэлхий дээр амьдарч буй хамгийн томоохон могойн нэг болох аварга могой буюу Анакондагийн зургийг яг хажуугаас нь авч чаджээ.

Тэрээр хэлэхдээ: "Мэдээж ямар ч аюул байх боломжтой. Харин аз болоход энэхүү зэрлэг амьтан миний өмнөхөн өөрийн хоолоо идсэн байсан учраас намайг тоогоогүй бололтой. Би могойтой маш ойрхон байсан бөгөөд түүнд хүрэх ч боломжтой байсан. Анх могойн зураг авахад надад маш аймшигтай санагдаж байсан учраас би хэзээ ч өмнө нь ийм ойрхон зайнаас могойн зураг авч байгаагүй. Хэрвээ эдгээр аварга могойг хүндэлж харьцах юм бол тэд намайг яах ч үгүй болохыг би ойлгосон” -хэмээн ярьж байлаа.












Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()