Нобелийн шагнал хүртэх эрхтэй шилдэг ном зохиолууд

Шведийн академийн Нобелийн утга зохиолын шагналыг хэнд өгөхийг шийддэг хүн бусдад бэлгийн дарамт үзүүлдэг байсныг 2017 оны эцэст 18 эмэгтэй мэдэгдсэн билээ.Үүнээс болж өнгөрсөн жил Нобелийн утга зохиолын шагнал гардуулах ёслол болоогүй билээ. Харин энэ жил 2017, 2018 оны шагналыг хамтад нь олгохоо мэдэгдсэн бөгөөд одоогоор шагналд нэр дэвшсэн хүмүүсийг нууцалж байна. Гэхдээ утга зохиол шүүмжлэгчид дэлхийн хамгийн нэр хүндтэй уг шагналыг авч болох зохиолчдын нэрсийг ямагт гаргаж ирсэн ба тэдний олонх нь эмэгтэйчүүд байдгийг дурдах хэрэгтэй. Ингээд та бүхэнд энэ жил Нобелийн утга зохиолын шагнал хүртэж магадгүй номуудыг танилцуулж байна.

Нобелийн шагнал хүртэх эрхтэй шилдэг ном зохиолууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Антье Крог - “Миний гавлын улс орон (Өмнөд Африк дахь Алдаа, Гуниг, Хагацал)

Сэтгүүлч, яруу найрагч, зөвлөгч Антье Крог өөрийн уран бүтээлдээ амьд, сэтгэл хөдлөл илэрхийлсэн ярилцлагуудыг тусгаж, янз бүрийн санаа бодол, хүмүүсийн амьдралын туршлагыг тусгадаг уран бүтээлч билээ. Тэрбээр “Миний гавлын улс орон” номдоо Өмнөд Африкийн оршин суугчдаас олж дуулсан яриануудаа өөрийн яруу найргийн авьяасаараа тордон амьд болгон уншигчдад хүргэжээ. Шүүмжлэгчдийн дүгнэснээр уг номд гоо сайхан, улс төрийн бодлого, өнөөгийн хүмүүс, эд зүйлсийн талаарх санааг шүүмж маягаар илэрхийлсэн гэнэ.

Антье Крог - “Миний гавлын улс орон (Өмнөд Африк дахь Алдаа, Гуниг, Хагацал)

2 Марис Конде -“Би Титуба”

Марис Конде Нобелийн шагнал хараахан хүртээгүй ч өнгөрсөн онд түүнтэй дүйцэхүйц Шведийн олон шагналыг хүртсэн. Түүний “Би Титуба” түүхэн романд 1692 оны 2-р сараас 1693 оны 5-р сар хүртэлх хугацаанд шулмын ангуучлалд өртөн шийтгэгдсэн хар арьст эмэгтэйн тухай өгүүлдэг. Тэр цагт  илбэ, хараал жатга хэрэглэсэн хэмээн 19 хүнийг дүүжилж, нэг эрэгтэйг чулуу шидэн алж, 200 хүртэлх хүнийг шоронд хорьсон гэдэг. Конде  анхны романаа 40 насандаа хэвлүүлж байхдаа “Би гадаад ертөнцөд өөрийнхөө захидлыг илгээх хараахан болоогүй гэж бодон өөртөө итгэдэггүй байлаа” гэж хэлж байсан бол шагнал хүртсэнийхээ дараа “Би өөртөө зориулж бичдэг. Би боолчлолын тухай, Африкийн тухай, манай гараг дээрх хар арьст хүмүүсийн тухай бичдэг. Би ертөнцийг ойлгох гэж, энэ дэлхий дээр өөрийнхөөрөө байх гэж бичдэг. Би өөрөө өөртөө тавьсан асуултдаа хариу олох гэж бичдэг. Өөрөө өөртөө зориулж бичнэ гэдэг бол нэг төрлийн эмчилгээ” гэж өгүүлж байжээ.

Марис Конде -“Би Титуба”

3 Орхан Памук -“Миний хачин бодол”

“Миний хачин бодол” зохиолд Стамбул хотод амьдардаг гэр бүлүүдийн тухай гардаг. Туркийн хөдөө тосгоноос нийслэлд ирж суурьшсан тэд том хотын өндөр байшинд амьдарч дасах гэж байгаа тухай өгүүлдэг. Романы туршид орчин үеийн хүмүүсийн сэтгэлд тээг болсон өрнө, дорнын соёл, үнэт зүйл, шашны хуучинсаг үзлийн тухай гардгаас гадна орчин үеийн сэтгэлгээний тэнцвэрийг барих гэсэн шинэ болон хуучны зөрчлийг харуулдаг.

Орхан Памук -“Миний хачин бодол”

4 Мари Ндиайе -“Ладивин”

Францад амьдарч байгаа үе үеийн эмэгтэйчүүдийн төлөөллийн тухай өгүүлэх уг зохиолын гол баатар, хамгийн ахмад үе болох Ладивин нь тус нутагт цагаачлан ирсэн бөгөөд цэвэрлэгч хийдэг эмэгтэй юм. Харин охин нь зохиол дахь эмэгтэйчүүдийн дунд үеийг илэрхийлдэг. Тэрбээр өсвөр насандаа гарал үүслээ нуух гэж нүүрээ нууж явдаг байсан бөгөөд насанд хүрмэгцээ нэрээ солин эхээсээ нууцаар нөхөрт гардаг. Хэдэн жилийн дараа Ладивины ач охин өөрийгөө жинхэнэ Европ бүсгүй гэж үзэж байсан ч бүгд  орчиндоо нягт холбоо харилцаатай болж чадахгүй байсаар л байдаг.

Мари Ндиайе -“Ладивин”

5 Нейл Уильямс -“Борооны түүх”

19 настай Рут тун бага судлагдсан цусны өвчнөөр өвдөж хэвтэрт ордог. Тэрбээр Викторианы уран зохиолыг сонирхож гэр бүлийнхэн нь юу хийдэг,  хэрхэн амьдардаг эсэх, тэр бүү хэл Ирландад яагаад цаг агаар таагүй байгаа талаар бичиж эхэлж байгаа тухай уг зохиолд өгүүлдэг.

Нейл Уильямс -“Борооны түүх”

6 Арундати Рой -“Хамгийн өндөр аз жаргалын яам”

Нэрт зохиолч эмэгтэй Рой Арундат-ийн бичсэн сүүлийн романд Дели-гийн трансжендэр эмэгтэй,  лалын шашинт эрэгтэй, ажлаасаа халагдсан албан хаагч, эсэргүүцлийн хөдөлгөөний тэмцэгч, бусдын хүүхдийг хулгайлдаг эмэгтэйчүүд гэх мэт нэг нэгнээсээ эрс тэс хүмүүсийн тухай өгүүлдэг. Эхлээд тэдний хооронд ямар нэг уялдаа холбоо гардаггүй учраас уншигчид зохиолын чухал үйл явдлуудыг анзаардаггүй байх. Зохиолч номоороо ямар ч хүн амьдралынхаа туршид хатуу ширүүн сорилуудыг давж, ойр дотны хүмүүсээ алдаж өөрийн гэсэн сэтгэлгээ, зан араншинтай болж төлөвшдөг гэдгийг харуулжээ.

Арундати Рой -“Хамгийн өндөр аз жаргалын яам”

7 Салли Руни -“Хэвийн хүмүүс”

Лена Данэмийн “Охид” цувралыг үздэг охид бүсгүйчүүдэд энэ ном таалагдах нь гарцаагүй. Энд яг л хүйснээс үл хамаарах сэтгэл догдлуулах хурц үйл явдлууд гардаг. Хоёр хүний хайр сэтгэл, үл ойлголцох яриа, тэр бүү хэл эр, эмийн ажилдаа ч тохирохгүй атлаа олон жилийг хамт өнгөрүүлж байгаа тухай өгүүлдэг. Өөрийнхөө талаар хэр сайн мэддэг нь хамаагүй. Хэвийн хүмүүст ч хэцүү зүйлс байдаг шүү дээ.

Салли Руни -“Хэвийн хүмүүс”

8 Камила Шамси -“Гал голомт”

Хаанд захирагдах уу, эсвэл дүүгээ цаазлуулах уу? Хэнийг нь золиослох вэ гэдэг сонголтын ирмэг дээр ирсэн гүнжийн тухай гардаг эртний Грекийн домгоос санаа авч бичигдсэн уг романд өнөөгийн нэгэн лалын шашинт гэр бүлийн тухай өгүүлдэг. Энэ гэр бүлийн нэг гишүүн Сирид очиж “Лалын улс” хэмээх зэвсэгт бүлэглэлд элсдэг. Эгч нь  түүнийг уг аюулаас холдуулах гэж цагдаад мэдэгддэг ба асуудал засгийн газрын төвшинд хүртлээ томорч байгаа тухай гардаг.

Камила Шамси -“Гал голомт”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()