Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“Хайрт аав, ээж, ах, эгч, дүүс минь. Би Польшид цэргийн алба хааж байна. Тиймээс намайг 2-4 өдөрт л ганц захиа бичдэг болох үед маань ойлгоно хэмээн найдаж байна. Харин энэ удаад бол ганцхан зорилгоор захидал бичлээ. Надруу первитин явуулаач гэж гуйж байна. Та бүхний хайртай Генрих” – энэ бол 1939 оны 11-р сарын 9-ний өдрийн захидал. Үүнийг Нобелийн шагналд нэр дэвшиж байсан Генрих Бёлл гэр бүлийнхэндээ бичжээ. 1939 онд вермахтын цэргүүдийг сэргэлэн цовоо байлгахын тулд вермитин, бензедрин, изофан зэрэг бодисуудыг өгдөг байсан бөгөөд дууссан үед нь тэд эцэг эхээсээ авдаг байсныг энэхүү захидал батлана. Эцэг эхчүүд нь Рейх-д чөлөөтэй зарагддаг байсан первитинийг ядах юмгүй олдог байв. Тэр битгий хэл “панцершоколад” гэдэг нэртэй шоколад шигийг хүртэл олж болохоор байжээ.