Аливаа юмс хоорондоо уялдаатай байдгийн тод жишээ

Цаг хугацаа гэж юу юм бол? Та эргэцүүлж үзсэн үү? Олон арван эрдэмтэн, гүн ухаантнууд өөр өөрийнхөөрөө цаг хугацааны талаар дүгнэн тайлбарласан байдаг. Бид өнөөдөр та бүхэндээ цаг хугацааг түүхэн үйл явдлуудтай холбож, сонирхолтой баримтуудыг дэлгэхээр бэлтгэлээ. 

Аливаа юмс хоорондоо уялдаатай байдгийн тод жишээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 1913 онд Гитлер, Троцкий, Сталин мөн Фрейд дөрөв нэг хотод амьдардаг байсан

Алдарт удирдагчид болох Гитлер, Троцкий хоёр тогтмол Виен хотод байрлах "Кафе Cентрал"-д зочилдог байсан аж. Харин Сталин, Гитлер хоёр ердөө цаг хүрэхгүй алхах зайтай газарт амьдардаг байсан нь үнэхээр итгэмээргүй.

1913 онд Гитлер, Троцкий, Сталин мөн Фрейд дөрөв нэг хотод амьдардаг байсан

2 Анхны онгоцны болон сансрын нислэг

1903 оны 12 сарын 17-нд Хойд Каролинагийн Атлантын далайн эрэг орчмоор Райтын ах дүүс хамгийн анх өөрсдийн хийсэн онгоцоо туршиж үзэж байсан бөгөөд энэ нь ердөө 12 секунд үргэлжилсэн гэдэг. Харин тус явдлаас 58 жилийн дараа буюу 1961 онд Юрий Гагарин сансар руу анх удаа ниссэн бол нислэг нь 108 минут үргэлжилсэн байдаг.  

Анхны онгоцны болон сансрын нислэг

3 Анхны факс болон утас

Факс машины анхдагч хувилбар нь эрт нээгдэж байсан бол хамгийн анхны бүрэн ажиллаж байсан факс машин нь Парис-Льёоны сүлжээнд 1865 онд нээгдсэн байна. 

Харин ердөө 10 жилийн дараа Томас Ватсон, Александер Белл нар хамтран хамгийн анхны ярьж болдог утсыг нээсэн аж. 

Анхны факс болон утас

4 Клеопатра хатан (Cleopatra)

Клеопатра хатан нь МЭӨ 69 онд төрсөн гэгддэг бөгөөд цаг хугацааны хувьд Египетийн Пирамидыг барьж байх үеэс илүүтэй хүн төрөлхтөн анх саран дээр хөл тавьсан үетэй илүү ойрхон холбогдох боломжтой. Учир нь Пирамид МЭӨ 2560 онд баригдаж эхэлсэн бол хүн төрөлхтөн 1969 онд анх саран хөл тавьсан байдаг. Ингээд бодохоор тэрээр Пирамид барьж эхэлснээс 2491 жилийн дараа, харин саран дээр буухаас 2038 жилийн өмнө амьдарч байжээ.

Клеопатра хатан (Cleopatra)

5 Хамгийн удаан цаг хугацаагаар аялсан рекорд бий

Оросын сансрын нисгэгч Сергей Крикалёв нь хамгийн удаан цаг хугацаагаар аялсан гэх амжилтыг эзэмшдэг. Тэрээр сансарт удаан байсны үр дүнд нийтдээ 1/48 секундээр залуужсан гэж үзсэн байдаг. 

Хамгийн удаан цаг хугацаагаар аялсан рекорд бий

6 Дэлхийг дундуур нь хуваагаад дээрээс нь юм унагавал 42 минут тасралтгүй доошилно

Хүн эсвэл эд зүйлсийг худаг болон ямар нэгэн нүх рүү унагавал хэр удаан доошоогоо чөлөөтэй унах вэ?. 1966 онд Купер гэх нэртэй Америкийн эрдэмтэн дэлхийг голоор нь зүссэн хонгил үүсгэвэл ямар ч хамаагүй биет нөгөө талд нь гарахын тулд 42 минут зарцуулна гэж тооцоолжээ. Мэдээж уналтын үеэр тооцоолж баршгүй даралт болон халууныг мэдрэх болно. 

Дэлхийг дундуур нь хуваагаад дээрээс нь юм унагавал 42 минут тасралтгүй доошилно

7 Стивен Хокинг цаг хугацаагаар аялах боломжгүй гэдгийг баталсан

2009 оны 7 сарын 28-нд нэрт шинжлэх ухаанч Стивен Хокинг цаг хугацаагаар аялагчдад үдэшлэг зохиожээ. Тус үдэшлэгэнд хэн ч ирээгүй бөгөөд энэ нь цаг хугацаагаар аялах боломжгүй гэдгийг батлах хөгжилтэй арга байсан гэдэг. .

Стивен Хокинг цаг хугацаагаар аялах боломжгүй гэдгийг баталсан

8 Цаг заримдаа 23:59:60 гэж үзүүлдэг

Дэлхийн цагийг сансрын цагтай ижилсүүлэх зорилготойгоор зарим жилийн 6 сарын 30-ны  эсвэл 12 сарын 31-ны орой Олон Улсын Дэлхийн Эргэлтийн байгууллага цагийг 1 секундээр ихэсгэдэг аж.

Цаг заримдаа 23:59:60 гэж үзүүлдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()