Тэнгис далайг эзэгнэгч цагаан акул

2012-02-25, 18:41
18,124

Том цагаан акул бол байгаль дээрх хамгийн аймшигт махчин амьтны нэг. Цагаан акул нь «Акулын шүдэт эрүү» хэмээх аймшигийн кинон дээр гардаг шиг учиргүй «хүн иддэг» амьтан биш. Гэхдээ энэ амьтан далайн гүнд хурд хүчээрээ гайхагддаг байна. Ингээд бүгдээрэээ хэрцгий догшин атлаа эр зоригтой бас аймшигтай лусын аварга загасны тухай товч мэдээлэлтэй танилцацгаая.

Тэнгис далайг эзэгнэгч цагаан акул
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn (20 фото)
1. Том цагаан акул 6 метр гаруй урт, 2268 кг жин татах ч тохиолдол бий.  (LITHIUM112 on deviantART)


www.caak.mn (20 фото)

2. Цагаан акул 30 орчим жил насладаг. 15 наснаасаа үржих чадвартай болдог. (TERRY GOSS)


www.caak.mn (20 фото)

3. (VENSON KUCHIPUDI)


www.caak.mn (20 фото)

4. (VENSON KUCHIPUDI)


www.caak.mn (20 фото)

5. Цагаан акулууд бараг бүх эрэг орчмын 12 - 24°C усанд амьдарна. (SHARKDIVER.COM)


www.caak.mn (20 фото)

6. Цагаан акулын том сүргүүд АНУ, Өмнөд Африк, Япон, Австрали, Шинэ Зеланди, Чили, Газрын дундад тэнгист элбэг тааралдана. (SCOTT RETTIG)


www.caak.mn (20 фото)

7. Цагаан акулын нэгэн том сүрэг Өмнөд Африк дахь Дайер арлын орчим амьдардаг. (OCEANFILMFEST)


www.caak.mn (20 фото)

8. (VENSON KUCHIPUDI)


www.caak.mn (20 фото)

9. (PIETER VISSER)


www.caak.mn (20 фото)

10. Цагаан акул байгалиас заяасан хамгаалалтын өнгөтэй. Өехий нь цайвар гэгээн, нурууны нь сэлүүр саарал. (GEORGE PROBST)
 

www.caak.mn (20 фото)

11. Ийм хамгаалалтын өнгө нь ангийн олз болох амьтнаа хуурах, зүсээ нуухад туслана. (VENSON KUCHIPUDI)


www.caak.mn (20 фото)

12. Нуруун тал нь бараан өнгөтэй тул далайн устай уусаж ялгардаггүй. Доод талаас нь харахад гэгээн өнгөтэй тул нарны нэвт туяанд акулыг жижиг амьтан мэт харагдуулдаг. (D.J. SCHUESSLER)


www.caak.mn (20 фото)

13. Цагаан акул махчин амьтан. Ихэвчлэн загасаар хооллоно. Заримдаа далайн гахай, халим, далайн муур, далайн арслан, яст мэлхий, шувуу  зэргээр хооллодог тохиолдол бий. (SPENCER LATTIMER)


www.caak.mn (20 фото)

14. Цагаан акул үржлийнхээ үед ямар зан авиртай байдаг талаар бага судлагджээ. (GEORGE PROBST)


www.caak.mn (20 фото)

15. Эрдэмтэд хээлтэй цагаан акулыг судлаж байсан боловч үр төл нь хэрхэн төрж байгааг хэзээ ч хараагүй. (GEORGE PROBST)


www.caak.mn (20 фото)

16. Цагаан акул амьд зулзага төрүүлдэг амьтан. Өөрөөр хэлбэл, өндөг нь эхийнхээ саванд хөгжиж хагарч, төртөлөө тэндээ хөгжиж байдаг. (GREAT WHITE SHARK DIVING)


www.caak.mn (20 фото)

17. Цагаан акул хээлээ 11 сар тээдэг. Зулзаганых нь хүчирхэг шүдэт эрүү 1 сартай байхаасаа хөгжиж эхлэдэг. (PIXELEATER on deviantART)


www.caak.mn (20 фото)

18. Зулзаганууд эхийн хэвлийд байхаасаа эхлэн хүчтэй нь хүчгүйгээ иддэг махчин. Зулзаганууд хавар болон зунд төрдөг. (PATRIC DOUGLAS / SHARKDIVER.COM)


www.caak.mn (20 фото)

19. Цагаан акулыг дээд зэргийн махчин хэмээн тооцдог боловч заримдаа түүн рүү халим хэлбэрийн далайн гахайны төрөл довтлох ч явдал бий. (VENSON KUCHIPUDI)


www.caak.mn (20 фото)

20. Цагаан акул болон халим хэлбэрийн далайн гахай хоёр нь хоол хүнс нь адил байх газар хоорондоо тэмцэлдэх явдал бий. (VENSON KUCHIPUDI)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()