Торны цаана орж байсан алдартай 10 эмэгтэй

Алдар нэр, гоо үзэсгэлэн, эд баялгийг амьдралдаа цогцлоож чадахаас гадна, ярих бүртээ амнаасаа сайхан үгсийг унагааж, сэтгэлийг сэргээж хамгийн сүүлийн хар бараан бодлыг арилгатал сайхан инээмсэглэж, хосгүй үзэсгэлэнтэй нүднийхээ харьцуулшгүй гүн харцаараа хатуу сэтгэлийг хайлуултал ширтэж чаддаг алдартай эдгээр бүсгүйчүүдийг мэдэхгүй хүн бол анх хараад шоронгийн хаалга татаж байсан талаар нь төсөөлөх ч үгүй биз ээ. Гэвч хүн бүхэн төгс төгөлдөр байдаггүй баталж, Холливуудн хамгийн сайхан бүсгүйчүүд ч гэсэн шоронгийн төмөр торны цаана нэг бус удаа орсон байдаг. Ингээд эрүүгийн хэргээр саатуулагдаж байсан хамгийн алдартай 10 бүсгүйтэй танилцацгаая. Заримыг нь та сайн таних байх.

Торны цаана орж байсан алдартай 10 эмэгтэй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn (10 фото)
Том цээж, шаргал үсээрээ Play Boy-ийг чимсэн үзэсгэлэнт модель агсан Анна Николь Смит (Anna Nicole Smith) нь 1989 онд согтуугаар машин жолоодож яваад, баривчлагдаж байжээ.


www.caak.mn (10 фото)
Украины экс ерөнхий сайд Юлия Тимошенко нь 2001 онд Лукьяновын түр саатуулах байранд 42 хоног хоригдож байжээ. 2011 оны 10 сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрээр түүнийг 2009 онд Оростой хийсэн газын гэрээнд албан тушаалын давуу байдлаа ашигласан тул 7 жил хоригдох ял авсан байна.


www.caak.mn (10 фото)
Кармен Электра (Carmen Electra). 1999 онд тэрээр өөрийн тэр үеийн найз залуу Денис Родман-тай зочид буудалд байхдаа зодолдсон хэргээр цагдаагийн газар хүргэгдэж байжээ.


www.caak.mn (10 фото)
Миша Бартон (Mischa Barton) 2007 оны 12 сарын 27-ны өдөр үзэсгэлэнтэй Миша Бартон нь согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ машин жолоодож явсан хэргээр баривчлагдаж байжээ.


www.caak.mn (10 фото)
Алдарт жүжигчин Мишель Родригес (Michelle Rodriguez) нь 2006 онд согтуугаар машин барьснаасаа хойш тэнсэнтэй байх хугацаандаа ахин зөрчил гаргасны улмаас хоригдож байв.


www.caak.mn (10 фото)
Анастасия Заваротнок. Оросын од тэрээр АНУ-д өөрийн бизнесийг эрхэлж байхдаа бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэргээр шоронгийн хаалга татаж байжээ.


www.caak.mn (10 фото)
Америкийн дуулиант од Пэрис Хилтон (Paris Hilton) нь машинаараа хурд хэвтрүүлэн давхиж, үзэгдэл хангалтгүй үед гэрэлээ асаалгүй явсан хоногийнхоо тооны хагасаар буюу 23 өдрөөр эрх чөлөөгөө хасуулж байсан цаг саяхан буюу 2007 оны 6 сарын 3-ны өдөр юм байна.


www.caak.mn (10 фото)
АНУ-д орос гаралтай оршин суугчийн дүрээр Оросын Тагнуулын Төв Газрын даалгавраар ажиллаж байсан Анна Чапман (Anna Chapman) нь 2010 онд баривчлагдаж байсан бөгөөд жилийн дараа эх орондоо эргэн иржээ.


www.caak.mn (10 фото)
Наоми Кэмпбелл (Naomi Campbell) хэмээх алдартай хар ирвэс гэрийн үйлчлэгчийнхээ толгойг гар утсаар цохисон хэргээр шүүхийн хаалга татаж, мөн оныхоо 10 сард нэг эмэгтэйрүү халдсан учраас Лондонгийн цагдаагийн газар саатуулагдаж байжээ. Бас болоогүй, тэрээр 2008 онд онгоцны буудал дээр үйлчилгээний ажилтанруу халдаж байсан аж.


www.caak.mn (10 фото)
Линдсей Лохан (Lindsay Lohan). 2010 онд энэ бүсгүй кокаин хууль бусаар хандгалж, хэрэглэхээс гадна масууруулах бодисны нөлөөнд автсан үедээ машин барьсэн зэрэг үндэслэлээр шоронгийн хаалга нэг бус удаа татсан байна.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()