13 настай анчин охин

2014-04-15, 00:52
20,616
Казакууд ярихдаа, "Сайн эр хүнд 3 зүйл байх хэрэгтэй гэнэ. Үүнд: хурдан морь, үнэнч нохой болон алтан бүргэд багтдаг байна". Монголын баруун хэсэгт амьдардаг Казак хүмүүс Бүргэдээр ан хийх ихээхэн авъяастай ажээ.
13 настай анчин охин

Гэрэл зурагчин Эшер Свиденски (Asher Svidensky) нь Бүргэдээр ан хийх талаар сурвалжилахаар алс холын Монгол улсыг зорьжээ. Энэ аялалынхаа үеэр санаандгүй бүргэд сургагч 13 настай охинтой танилцсан байна.

24 настай гэрэл зурагчин Эшер Свиденски зоригт анчдын эрэлд гаран, Баян-Өлгий аймагт хүрэлцэн иржээ. Өлгийд казак үндэстэнгүүд амьдардаг бөгөөд бүргэдээр ан хийх нь, үеэс үед уламжлагдан ирсэн байна. Эшер зөвхөн ан хийхийг хараад зогсохгүй, бүргэд сургаж буй арга барилаас хүртэл суралцаж авсан аж.



Анхандаа тэрээр сургуулилт хийж буй хөвгүүдийн гэрэл зургийг дарж байсан байна. Харин дараа нь олон хөвгүүдийн дунд бяцхан охин байхыг хараад ихээхэн гайхжээ. 13 настай хэрсүү охин Эшол Пэн (Ashol Pan) анх удаагаа бүргэдтэй бэлтгэл хийсэн боловч огтхон ч айхгүй байсан байна. Тэрээр бүргэдийг илж, гар дээрээ суулган тайван гэх чинь зогсож байжээ.



Эшерийн гэрэл зургуудаас бүргэдээр ан хийлгэх нь одоог хүртэл хэрэгцээтэй болохыг харж болохоор байна. Үүнээс гадна эрчүүд төдийгүй, мөн эмэгтэйчүүд энэ төрлийн анд суралцаж байна. Эшол Пэний эцэг охиноо аль дээрээс л сургуулилт хийлгэхийг хүсэж байсан гэнэ. Азаар охин нь өөрөө анчин болохыг хүссэн учир, эцэг нь их баяртай байсан байна. 







Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()