Таны нүүрний аль хэсэгт батга гардаг вэ?

Арьс бол хүний биеийн хамгийн их хэмжээг эзэлдэг эрхтэн юм. Гэвч бид арьсаа арчлаагүйгээс болж өвчлүүлдэг билээ. Энэ нь эрүүл мэндийн хувьд ноцтой асуудал учруулах нь бий. Харин хятадууд нүүрний арьс нь дотор эрхтнүүдтэй холбоотой байдгаас гадна, аль хэсэгт ямар зүйл нүүрэн дээр гарснаас нь шалтгаалж, тухайн эд эрхтнийг өвчилсөн эсэхийг мэдэх боломжтой гэж үздэг байна. Ингээд хамтдаа Хятадуудын уламжлалт аргыг мэдэж авцгаая. 

Таны нүүрний аль хэсэгт батга гардаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Духан дээр юм гарах

Давсаг, гэдэс дотор: Их хэмжээний өөх тос агуулсан хоол хүнс, стресс, нойргүйдэл, архи болон сахарын хэт их хэрэглээ нь давсгийг өвчлүүлж, ходоод гэдсийг хямраадаг.

Эмчилгээ: Архинаас татгалзах, ус уух, сайн унтаж амрах, мөн хүнсний ногоо идэх хэрэгтэй.

Духан дээр юм гарах

2 Хөмсөгний голд юм гарах

Элэг: Махны хэт их хэрэглээ, харшил өгдөг хоол хүнс болон ойр ойрхон хооллож, ходоод гэдэсний үйл ажиллагааг доголдуулснаас болж элэг өвчилдөг аж.

Эмчилгээ: Шинэ, аль болох байгалийн гаралтай хоол хүнс идэх, цэвэр агаарт амрах, йогоор хичээллэх, мөн явган аялал хийгээрэй.

Бөөр: Зүрх өвдөх, цусны эргэлт муудах, архи болон тамхи хэтрүүлэн хэрэглэснээс шалтгаалж, бөөр өвчлөх нь бий.

Эмчилгээ: Архи уухаа болих, сахар болон кафейн агуулсан шингэн зүйлсээс татгалзах хэрэгтэй бөгөөд оронд нь цэвэршүүлсэн ус ууж хэвшээрэй.

Хөмсөгний голд юм гарах

3 Хамран дээр юм гарах

Зүрх: Цусны эргэлт муудах, хэвлий хийгээр дүүрэх, цусны даралт болон агаарын бохирдолтой холбоотойгоор зүрх өвчилдөг аж.

Эмчилгээ: Цусан дахь холестеролын хэмжээгээ тэнцвэржүүлж, цусны даралтаа бууруулах, бие дэх хорт бодисоо гадагшлуулж, ногоон цай уух хэрэгтэй. Мөн дасгал хөдөлгөөн хийгээрэй.

Хамран дээр юм гарах

4 Хацарны доод талд юм гарах

Уушги: Тамхи татах, астма тусах болон агаарын бохирдлоос болж, уушги өвчилдөг байна.

Эмчилгээ: Тамхи татахаа болих, цэвэр агаар амьсгалах, өдөр бүр спортоор хичээллээрэй.

Хацарны доод талд юм гарах

5 Хацран дээр юм гарах

Бөөр: Буруу хооллолт, стресс, сахар болон тамхины хэт их хэрэглээнээс болж бөөр өвддөг.

Эмчилгээ: Хагас боловсруулсан, биед хор хөнөөлтэй хоол хүнснээс татгалзаж, сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг эрхэмлээрэй.

Хацран дээр юм гарах

6 Ам болон эрүүн дээр юм гарах

Ходоод: Өөх тос болон сахарын агууламж ихтэй хоол хүнс, архи, кафейн агуулсан шингэн зүйлс болон стресс бухимдлаас үүдэлтэйгээр ходоод өвдөх нь бий.

Эмчилгээ: Эрүүл, зөв хооллох хэрэгтэйгээс гадна, жимс жимсгэнэ идвэл зохилтой.

Ам болон эрүүн дээр юм гарах

7 Эрүү болон хүзүүн дээр юм гарах

Гормон: Ам хуурайших, давс ихтэй хоол хүнс идэх, кафейн агуулсан шингэн зүйлс болон халуун ногоотой хоол идсэнээс болж, гормоний тэнцвэржилт алдагддаг байна.

Эмчилгээ: Их хэмжээний ус уух, кафейн агуулсан шингэн зүйлс болон давс, халуун ногоо ихтэй хоол хүнснээс татгалзаарай.

Эрүү болон хүзүүн дээр юм гарах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()