Амь насанд аюултай амьтад

2014-02-08, 18:01
27,269

Байгаль дэлхий гэдэг тааварлашгүй зүйл бөгөөд хаана ч таныг аз дагаж, эсвэл үхэл ч хүлээж байж болох юм. Мэдээж энэ байдалд өөрийн анхааралгүй байдал, хэтэрхий сониуч зан гээд л хүнээс өөрөөс нь нөлөөлөх хүчин зүйлүүд ч бий. Ингээд хамгийн аюултай амьтдын талаар хүлээн авцгаая. Эдгээр амьтдаас болоод жил бүр олон мянган хүн амь насаа алдаж, гэмтэж бэртдэг байна.

Амь насанд аюултай амьтад
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Ирвэс. Жишээ нь, Энэтхэгт жилд дунджаар 15 хүн ирвэсэнд бариулдаг байна.



2. АНУ-д жилд 20 гаруй хүн мориноос унаж амиа алддаг байна.



3. Үүнээс гадна АНУ-д жил бүр ойролцоогоор 20 хүн үхэрт мөргүүлж амь насаа алддаг аж.



4. Шоргоолжнууд нэг нэгээрээ байхдаа тийм аюултай биш ч бөөнөөрөө дайрвал үхэлд хүргэх аюултай байдаг байна. Жилд дунджаар 30 хүн шоргоолж бөөнөөрөө довтолсноос болж амиа алддаг байна.



5. Өнгөрсөн онд 53 хүн зөгийн хатгуулан нас барж байжээ.



6. Арслангууд жилд 70 хүний амь насыг авдаг гэнэ.



8. Далайн залхагууд аварга загаснаас 15 дахин илүү хүний амийг хороодог байна.



9. Бар. Хэдийгээр арсланг араатны хаан гэдэг ч бар жилд 100 гаруй хүмүүсийн амийг авдаг гэнэ.



10. Буга. Буга зам дээр санаандгүй байдлаар үсрэн гарснаас болж жилд дунджаар 120 хүн осолддог  байна.



11. Тэжээвэр нохой. Хэдийгээр хүний дотны анд ч тэд жилд 186 хүний амийг хороож байгаа аж.



12. Зэрлэг үхэр. Аюулыг мэдэрсэн үедээ тэд шууд довтолдог бөгөөд энэ довтолгооноос болоод 200 гаруй хүн амь насаа алддаг байна.



13. Заан. Зааны хэт аварга бие нь ийнхүү хүний амь насанд аюултай амьтдын тоонд багтахад хүргэсэн аж. Өөрийн аварга биеэрээ тэрээр жилд 500 хүнийг гишгэдэг байна.



14. Матар. Матрууд жилд дунджаар 1500-2000 гаруй хүнийг залгидаг гэнэ.



15. Усны үхэр. Африкийн хувьд хамгийн аюултай амьтны тоонд ордог бөгөөд жилд 3000 орчим хүний амийг хороодог аж.



16. Хилэнц. Маш олон төрлийн хилэнц байдаг бөгөөд тэд үхлийн хор ялгаруулдаг. Тиймээс хилэнцийн хазалтнаас болоод жил бүр 5000 хүн нас бардаг гэнэ.



17. Могой. Жил бүр могойнд 50 мянга орчим хүн хатгуулж амиа алддаг байна.



18. Хэдийгээр энэ ялаа нь төдийлөн аюулгүй ч хатгуулсан тохиолдолд халдварт өвчин тараадаг бөгөөд хагас сая орчим хүмүүс жил бүр нас бардаг аж.



19. Шумуул. Халуун орнуудад шумуул нь халдварт өвчин тараагч болдог учир мөн л мянга мянган хүмүүс нас бардаг байна.



20. Эцэст нь хүн төрөлхтөн нэг нэгнийгээ маш ихээр хороож байна. Тиймээс хоорондоо эв нэгдэлтэй амьдарч, хоорондоо тэрсэлдэхгүй байх нь хамгийн зөв шийдвэр болох болов уу?


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()