Цэнгэг усны аварга загаснууд

2013-06-17, 01:07
31,798
Ийм мэтийн аварга загаснуудыг далайн гүнээс л олж болно гэж та бодож байгаа байх. Гэвч цэнгэг усанд ч гэсэн 1,5-аас 5 метр хүртэл урттай нүсэр загаснууд аж төрдөг ажээ. Магадгүй танд ийм загасны аль нэгэнтэй тааралдахыг дайсандаа ч хүсэхэд дэндүү харгис санагдах биз ээ. Харин аялах дуртай, адал явдалд хайртай хүмүүсийн хувьд эдгээр загастай тааралдах нь дээдийн зол юм.
Цэнгэг усны аварга загаснууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Камбожийн нэгэн иргэн Пномпейн ойролцоох Тонлесап голд энэхүү аварга том барб загастай яг нүүр тулжээ.

Камбожийн загасчид жилд дунджаар 9 ширхэг аварга том биетэй, насанд хүрсэн барб загас барьдаг. Энэхүү ер бусын загас Дэлхийн зөвхөн энэ газарт л үлджээ.



Бразилийн Манаус-т аварга том арапаима загастай хамт аквариум дотор сэлж буй хүн. Энэ нь Дэлхийн хамгийн том цэнгэг усны загаст тооцогддог. Зарим нь 3 метр, 180 кг – д хүрдэг байна. Сүүлийн жилүүдэд, үйлдвэрлэл хөгжихийн хэрээр энэ загасны тоо толгой улам буурсаар байгаа юм.



Хятадын Чинжоу мужийн Янцзы голын загас агнуурын эрдэм шинжилгээний институтын үзэсгэлэн дээрхи сэлүүрэн хамартын чихмэлийн дэргэдүүр өнгөрч буй хүмүүс. Энэхүү ховор төрлийн загас нь Хятадын Янзцы мөрөнд амьдардаг бөгөөд хамгийн том биетэй цэнгэг усны загаснуудын тоонд ордог байна.



Хятадын Бээжин хотын аквариумд сэлж буй хос хилэм загас. Цэнгэг усны энэхүү аварга загас нь 5 метр урттай, хагас тонн жинтэй байдаг ажээ.



Тонлесап голын эрэг дээр аварга том барб загастай хамт байх хүү. Энэ голоос загасчдын барьж байсан хамгийн том биетэй барб загас нь уртаараа 3 метртэй байжээ.



Аварга далайн муурны зулзага.



Аварга далайн муур загаснууд Камбожийн Меконг голд амьдардаг.



Тонлесап гол дахь аварга сом загас. Загасчид энэхүү 230 кг жинтэй загасыг тороор барьжээ. Дараагаар нь сулласан байна.



Евразийн аварга хулд загас ханаж чадашгүй ховдог зангаараа алдартай. Тэрээр загас, нугас, мэрэгч гээд бүхнийг иддэг байна. Яг энэхүү зураг дээрхи 1,5 метр урт биетэй аварга хулд нь Монголын хойд хэсэг дэхь голын эргээс олдсон байна. Тэрээр нэг метр урттай өөрийн төрөл нэгт загасыг залгисны улмаас хахаж үхсэн байжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()