Дэлхийн хамгийн амар тайван газрууд

Цаг минутаар хөгжиж буй энэ дэлхийн хурдан хэмнэл таныг ядрааж, залхааж байгаа бол эдгээр гайхалтай газруудыг зориорой гэж зөвлөе. Учир нь энэхүү үзэсгэлэнтэй газруудад хүн бараг амьдардаггүй бөгөөд байгалийн тогтоц, ёс заншил нь танд үлгэрийн мэт мэдрэмжийг өгөх болно. 

Дэлхийн хамгийн амар тайван газрууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Лонгийрбюэн, Норвеги (Longyearbyen, Norway)

Энэ нь дэлхийн хамгийн хойд хэсгийн хот юм. Хэт их хүйтэн цаг агаар нь цогцсыг занданшуулдаг учир энэ газар оршуулга хийхийг 1950 онд хуулиар хорьсон байдаг. Мөн хэн ч Лонгийрбюэнд ясаа тавьж болохгүй гэх хошигнол ч бий. Хачирхалтай нь цагаан баавгайнаас биеэ хамгаалах зорилгоор ард иргэддээ галт зэвсэг эзэмшихийг хуулиар зөвшөөрсөн байдаг. 

Лонгийрбюэн, Норвеги (Longyearbyen, Norway)

2 Дэвон арал, Канад (Devon Island, Canada)

Энэхүү арал дээр НАСА-гийнхан Ангараг гариг руу хөөргөсөн сансрын хөлөг, роботынхоо туршилтын бэлтгэл ажлыг хийж байсан. Хатан хаан Элизабетийн арлуудаас Дэвон арал хэмжээгээрээ хоёрт ордог ба Канадаас илүү Грийнландтай ойр байрладаг байна. Ямар ч амьд амьтан байхгүй учир ганцаардлыг жинхэнэ утгаар нь мэдрэнэ л гэсэн үг. 

Дэвон арал, Канад (Devon Island, Canada)

3 Юэяцюань нуур, Хятад (Yueyaquan lake, China)

Та жинхэнэ цөлийн баян бүрдийг хармаар байна уу? Тэгвэл 2000 жилийн настай энэхүү нуурлуу аялах бэлтгэлээ базаагаарай. Говь цөлийн бүсэд оршдог энэхүү нуурын эрэг дээр хуучирсан цэцэрлэг болон жижиг сүм байдаг. Дашрамд дурьдахад энэ газар руу тогтмол автобус явдаг байна.

Юэяцюань нуур, Хятад (Yueyaquan lake, China)

4 Данакилын хонхор, Этиоп (Danakil Depression, Ethiopia)

Этиопын зүүн хойд хэсэгт оршдог энэхүү нуурыг Африкын сав газар ч гэж нэрлэх нь бий. Энэ нь давс, хүчиллэг цөөрөм, хүхрийн нэгдлээр хүрээлэгдсэн дэлхий дээр танигдсан цөөн хэдэн нуурын нэг юм. Энэ газар хэтэрхий халуун учир "Тамруу явах гарц" гэж нэрлэдэг байна. 

Данакилын хонхор, Этиоп (Danakil Depression, Ethiopia)

5 Барра арал, Шотланд (Barra Island, Scotland)

Шотландын Захын Хебридийн арлуудын нэг болох Барра арал нь 16км үргэлжлэх 1000 гаруй хүн амтай арал юм. 

Барра арал, Шотланд (Barra Island, Scotland)

6 Аполим арал, Самоа (Apolima, Samoa)

Самоа улс 4 арлаас бүрддэг бөгөөд Аполим хамгийн жижиг нь юм. Тэнд дэлхийн хамгийн цэнгэг усаар хүрээлэгдсэн гайхалтай ширэнгэн ой бий. Аялагчид арлын оршин суугчидтай хэлэлцэж ярилцсаны үндсэн дээр тийшээ зөвхөн завиар явж очих боломжтой.

Аполим арал, Самоа (Apolima, Samoa)

7 Пасха арал, Чили (Easter Island, Chile)

Хүний хөлөөс 3000 км алслагдсан энэхүү арал нь Моай хэмээх чулуун хөшөөнүүдээрээ алдартай. Тус хөшөөг Рапа Нуйчууд МЭ 1250-1500-оны үед үүссэн галт уулын чулуулгаар бүтээсэн гэж үздэг. 

Пасха арал, Чили (Easter Island, Chile)

8 Триста да Кунха (Tristan da Cunha)

Өмнөд Атлантад орших эдгээр галт уулан арлууд нь Английн эзэмшилд багтдаг бөгөөд халим, далайн гахай, оцон шувуу, тэнгисийн шувуу зэргийг харахад хамгийн тохиромжтой газар юм. 

Триста да Кунха (Tristan da Cunha)

9 Макмурдо боомт, Антарктик (McMurdo Station, Antarctic)

Хэрэв та алслагдмал газрын тухай бодож байгаа бол Антарктик хамгийн түрүүнд бодолд тань орж ирэх ёстой. Росс арлын өмнөд хэсэгт байрлах энэхүү боомт нь Өмнөд туйлаас ердөө 1400 км зайд оршдог. Энэ газар АНУ-ын эрдэмтдийн судалгааны төв байрладаг ажээ.

Макмурдо боомт, Антарктик (McMurdo Station, Antarctic)

10 Кэргуэлэн арлууд (Kerguelen Islands)

Тус арал нь Энэтхэгийн далайн хамгийн өмнөд хэсэгт орших ба жуулчид тэр болгон ирдэггүй. Хэрэв та Арктикийн адал явдалд дуртай бол хөлөг онгоцоор энэхүү газарт очих хэрэгтэй. 

Кэргуэлэн арлууд (Kerguelen Islands)

11 Сева Оасис, Египт (Siwa Oasis, Egypth)

Сева нь Египетийн хүний хөлөөс зайдуу орших газруудын нэг юм. Баруун цөлийн Кайраас ердөө 5 цаг явж очдог ч маш цөөхөн жуулчид л энэхүү газрыг зорьдог. Голдуу тоосгоор бүтсэн энэхүү тосгонд очсон хүмүүс тэндхийн иргэд болон эртний ёс заншлийнх нь талаар хзээ ч мартахгүй сэтгэгдэлтэй буцдаг. 

Сева Оасис, Египт (Siwa Oasis, Egypth)

12 Питкэрн арал, Өмнөд номхон далай (Pitcairn Island, South Pacific)

Англичууд эндхийг зорих хүмүүст үнэгүй газар өгдөг ч ердөө 50-иад хүн л амьдардаг. Тэнд та усанд шумбаж, наран шарлагын газар амарч болно. Гэсэн хэдий ч ажлын байр багатай. Мөн энэ арал Шинэ Зеландаас 5000 гаруй километрийн зайд оршдог.

Питкэрн арал, Өмнөд номхон далай (Pitcairn Island, South Pacific)

13 Төвөдийн өндөрлөг, Хятад (Tibetan Plateau, China)

Энэхүү өндөрлөг нь 3-4.5 километрийн өндөрт Күнлүн уул болон Хималайн дунд оршдог. Азийн усны нөөцийн ихэнхи нь энэ газраас ирдэг. Тус өндөрлөгт олон мянган жилийн турш нутгийн уугуул иргэд л амьдарч байгаа ч тэднээс цөөн хэд нь л үлдэжээ. 

Төвөдийн өндөрлөг, Хятад (Tibetan Plateau, China)

14 Сокотра арал, Иэмэн

Өвөрмөц байгалийн бүтэцтэй учир энэхүү газрыг "харийн арал" гэж нэрлэх нь бий. Мөн энд "луугын цус" хэмээх ховор мод ургадаг. Араб, Сомали, Грек, Өмнөд Азийн цагаачид болон эндхийн оршин суугчид нь хоорондоо Сокотри хэмээх хэлээр ярьдаг. Энэ нь зөвхөн ярианы хэл юм.

Сокотра арал, Иэмэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()