СААК КОНТЕНТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хамгийн аймшигтай шинжлэх ухааны туршилтууд

20-р зууны үед хүмүүс “шинжлэх ухаан” хэмээх нэрийдлийн дор ямар аймшигтай, сэтгэл зүсэм туршилтуудыг явуулж байсныг хараад та лав итгэхгүй дээ. Хэдэн сая хүмүүсийн цус хөлсөөр бүтсэн бидний амьдрал анхандаа тийм ч сайхан байгаагүй юм. Тэдний туршилт хэмээх зүйлс нь өдгөө улам хөгжингүй болсон ч, энэ хүртлээ хичнээн хүмүүс тэдний “туршилтын туулайнууд” болснийг таашгүй. 

Хамгийн аймшигтай шинжлэх ухааны туршилтууд Хадгалах

Олон мянган хүн "залгисан" Аляскийн гурвалжингийн учир битүүлэг нууц

Саак.мн сайтаас хэрэглэгч та бүхэндээ нэгэн том бэлгийг барьж байна. Бид цаашид сонирхолтой мэдээ, мэдээллүүдээ видео контент болгон хүргэж байхаар шийдлээ. Энэ удаа "Олон мянган хүн "залгисан" Аляскийн гурвалжингийн учир битүүлэг нууц"-ын тухай мэдээллийг видео контент болгон толилуулж байна. Та бүхэн энэхүү видеог үзээд өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцаарай.

Олон мянган хүн "залгисан" Аляскийн гурвалжингийн учир битүүлэг нууц Хадгалах

Эрчүүд яагаад эгчмэд бүсгүйд татагддаг вэ

Саак.мн сайтаас хэрэглэгч та бүхэндээ нэгэн том бэлгийг барьж байна. Бид цаашид сонирхолтой мэдээ, мэдээллүүдээ видео контент болгон хүргэж байхаар шийдлээ. Энэ удаа "Эрчүүд яагаад эгчмэд бүсгүйд татагддаг" тухай мэдээллийг видео контент болгон толилуулж байна. Та бүхэн энэхүү видеог үзээд өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцаарай.

Эрчүүд яагаад эгчмэд бүсгүйд татагддаг вэ Хадгалах

Дэлхийг нууцаар удирдаж байсан 10 хүчирхэг эмэгтэй

Бүхий л он цагийн туршид эрэгтэй удирдагчид сүр хүчээрээ давамгайлж ирсэн ч бид Хатшепсут, Клеопатра, У Зэтянь гэх мэт гайхамшигт эмэгтэйчүүд төр барьж, түүхэнд алдар нэрээ цуурайтуулж байсныг мартаж болохгүй юм. Учир нь эрт дээр үед маш олон хүчирхэг эмэгтэйчүүд эрчүүдээр халхавч хийж, төрийн ажлыг нууцаар удирддаг байжээ. Ингээд бид танд дэлхийг удирдаж байсан ухаалаг хатдын талаарх мэдээллийг видео хэлбэрээр хүргэж байна.

Дэлхийг нууцаар удирдаж байсан 10 хүчирхэг эмэгтэй Хадгалах

Таны англи хэлийг гайхалтайгаар сайжруулах шилдэг 17 кино

Гэрээсээ гарч, өөр улс орон руу явалгүйгээр цэнхэр дэлгэцээрээ дамжуулан Англи хэлийг яг л орчинд нь байгаа мэт сурч болдог. Тиймээс та хөгжилтэй хэрнээ үр дүнтэйгээр хэл сурахыг хүсэж байвал дуртай киногоо орчуулгагүйгээр үзэхэд л хангалттай юм. Ингээд Англи хэлийг шамдан сурч байгаа хүн бүрд зориулж энэхүү видеог хүргэж байна.

Таны англи хэлийг гайхалтайгаар сайжруулах шилдэг 17 кино Хадгалах

Дэлхийн түүхэн дэх хамгийн шударга 10 улс төрч

Бид өдөр бүр л хэн нэгэн улс төрчийн болчимгүй үйлдэл, бохир ажиллагааны талаарх мэдээллүүдийг сонсох болжээ. Гэвч тэдгээр хүн чанаргүй, гэмт хэрэг үйлдсэн, худалч, луйварчин хүмүүсээс гадна улс эх орныхоо хөгжил болоод дэлхийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулдаг шударга улс төрчид ч байдаг гэдгийг мартаж болохгүй. Ингээд та бүхэнд дэлхийн түүхэн дэх хамгийн гайхалтай улс төрчдийг дараах видеогоор танилцуулж байна.

Дэлхийн түүхэн дэх хамгийн шударга 10 улс төрч Хадгалах

Түүн шиг ганцхан хүн Монголд гарч ирвэл бид дэлхийн хамгийн баян улс болж чадна!

1949 онд Ал-Фаласи (Al-Falasi)-ийн гэр бүлийн үр удмыг залгамжлан төрсөн Мохаммед бин Рашид (Mohammed bin Rashid) гэх хүү мэндэлсэн цагаасаа эхлээд л хэмжээлшгүй их хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй нэгэн болжээ. Тэрээр эрх мэдлээ ашиглан 1995 онд Дубайн ханхүү болсон ба бүр цаашлаад 2006 онд Дубай хотын захирагч болон өргөмжлөгджээ. Үүнээс хойш төд удалгүй АНЭУ-ын дэд ерөнхийлөгч, ерөнхий сайдаар томилогдон ажилласан түүхтэй. Ингээд үргэлжлүүлэн түүний ажил хэрэг, хувийн амьдрал, үр хүүхдүүдийн талаар сонирхолтой мэдээлэлтэй хамтдаа танилцацгаая.

Түүн шиг ганцхан хүн Монголд гарч ирвэл бид дэлхийн хамгийн баян улс болж чадна! Хадгалах

Эмэгтэй хүн бүр 40 нас хүрэхээсээ өмнө заавал унших ёстой 12 ном

Эмэгтэй хүний амьдрал, эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл гээд бүсгүй хүний амьдралын зовлон жаргалыг олон өнцгөөс, өөр өөр цаг хугацаанд харуулсан эдгээр номууд нь таны оюун бодлыг сэргээж, ер бусын мэдрэмж төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэнд эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой, хамгийн чухал 12 номын жагсаалтыг танилцуулж байна. 

Эмэгтэй хүн бүр 40 нас хүрэхээсээ өмнө заавал унших ёстой 12 ном Хадгалах

Боолчлол одоо ч оршин тогтносоор буй 6 улс

Боолчлолыг бид ихэвчлэн эртний зүйл гэж ойлгодог. Гэхдээ бодит байдал дээр боолчлол амь бөхтэй оршсон хэвээр байна. 2016 онд Дэлхийн боолчлолын индексээр 167 оронд 45.8 сая хүн боолчлолын золиос болсон байдаг бөгөөд хохирогчдын дөрөвний нэг нь хүүхэд байна гэсэн судалгаа гарчээ. Энэ үүднээс та бүхэнд одоог хүртэл боолчлол оршдог 6 улсын талаар хүргэж байна.

Боолчлол одоо ч оршин тогтносоор буй 6 улс Хадгалах

2000 онгоц "залгисан" Невадагийн гурвалжингийн нууц

Америкийн Невада мужид маш нууц агаарын нисэх хүчний бааз 51 дүгээр бүсэд байрладаг гэдэг. Үүнээс гадна тус муж тэр чигтээ хадархаг, элсэн цөлтэй газар юм. Гэхдээ энэ газарт аймшигт нууц бий. Өнгөрсөн 60 жилд ойролцоогоор 2000 шахам онгоц энэ газрын дээгүүр нисэж яваад сураггүй алга болжээ. Тиймээс 51 дүгээр бүс орчмын газрыг “Невадагийн гурвалжин” гэж нэрлэх болсон юм. Чухам ямар далдын хүчин энд оршиж байна вэ?

2000 онгоц "залгисан" Невадагийн гурвалжингийн нууц Хадгалах

Дараах 12 зүйлийг өглөө бүр хийж хэвшсэнээр та өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх болно!

Амжилттай хүмүүс өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхийн тулд байнга хийдэг өглөөний дадал зуршлуудтай байдаг. Өглөө бол өдрийн хамгийн чухал хэсэг юм. Өглөө сэрсний дараах эхний 1 цаг нь үр дүнтэй ажлын суурь болдог бол ажиллах чадамж 11 цагт хамгийн өндөр байдаг аж. Амьдрал дээр бид мэдсээр байж өглөө бүр кофе уун, цахим сүлжээнд хамаг цагаа бардаг нь нууц биш. Тэгээд л өдрийн турш уруу царайлцгаадаг шүү дээ. Тэгвэл бид танд өглөө бүр өөрийнхөө төлөө хэрэгжүүлж хэвших 12 зуршлыг танилцуулж байна.

Дараах 12 зүйлийг өглөө бүр хийж хэвшсэнээр та өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх болно! Хадгалах

Телевизийн шоу таныг хэрхэн хуурдаг вэ?

Сүүлийн үед бараг бүх телевиз л реалити шоугаар дамжуулан үзэгдийг татах болсон. Энэхүү шоунд энгийн хүмүүсийг хамруулж, тэдний ахуй амьдрал, авьяас чадвар гээд бүх зүйлийг жинхэнэ мэт олон талаас нь харуулан үзэгч олны сэтгэл зүрхэнд ойртуулж, анхаарлыг нь татдаг. Харамсалтай нь энэ бүхэн цэнхэр дэлгэцээр таны мэлмийд хүрч байгаа шигээ бодит байдаггүй ажээ. Ингээд реалити шоугаар биднийг хэрхэн сэнхрүүлдгийг мэдэж авцгаая.

Телевизийн шоу таныг хэрхэн хуурдаг вэ? Хадгалах