Тайландын хамгийн амттай хоолнууд

Тайландад очвол мэдээж хоолны цэстэй танилцах хэрэг гарна. Хэрэв та тухайн улсад анх удаа зочилж байгаа бол ямар хоол захиалахаа ч мэдэхгүй тул багагүй асуудал үүснэ. Тийм учраас та бүхний сонголтыг хөнгөвчлөх үүднээс хамгийн амттай Тай хоолнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та тус улсаар зочилсон бол эдгээр хоолнуудыг заавал амсаж үзэх ёстой гэнэ. 

Тайландын хамгийн амттай хоолнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тай хоолны онцлог нь халуун ногоондоо байдаг. Зарим Тай хоолнууд хэлийг тань түлэхээр халуун ногоотой байдаг бол зарим нь зөөлхөн болоод ядаргаа тайлахуйц байх аж. 

 

1 "Том Юм Гоонг"

Далайн сам хорхойгоор дагнасан энэхүү шөл нь далайн хоолонд дуртай хэн бүхний хувьд тэргүүн сонголт болох нь гарцаагүй. Хоолны орцонд нимбэгний навч ордог бөгөөд амтны хувьд исгэлэн болоод халуун ногоотой байх аж. 

"Том Юм Гоонг"

2 "Пад Тай"

"Пад Тай" нь шарсан гоймон бөгөөд та энэ хоолыг Тайландын аль ч өнцөг булангаас амархан олж чадна. Ихэнхдээ гудамжны түргэн хоолны мухлагуудаар зарагддаг. 

"Пад Тай"

3 Гоймонтой шөл

Нэрнээс нь л бүх мэдээллийг авч болохоор тус хоол нь олон төрлийн ногоо болон махыг орцондоо багтаасан байдаг. Цагаан хоолтнуудад зориулж тусгай жороор гаргадаг учир мөөгөнд дуртай бүхэн туршиж үзэхийг санал болгож байна.

Гоймонтой шөл

4 "Сом Там"

Английн "Ногоон Папая" гэх нэртэй саладтай ижилхэн энэхүү хоол нь таван үндсэн амтыг бүрэн агуулсан хоол аж. Гашуун, халуун ногоотой, давслаг, чихэрлэг мөн хурц гэх амт болгоныг багтаажээ. Та үүнийг гудамжны түргэн хоолны газруудаас олох боломжтой. 

"Сом Там"

5 "Гай Мед Ма Монг" (Самартай тахианы мах)

Халуун ногоо нь хэтэрхий их санагдаж магадгүй учир өөрийн хүслээрээ тааруулахыг зөвлөж байна.  Ногоотой хольж хуурсан самартай тахианы махны хувьд ярих юмгүй амттай ч будаатай цуг идвэл илүү тохиромжтой аж.

"Гай Мед Ма Монг" (Самартай тахианы мах)

6 "Ген Хиав Ван Гай" ( ногоон карритай тахианы мах)

Тахианы мах, үхрийн мах эсвэл дан ногоо гэсэн гурван сонголттой байдаг. Тайландад үхрийн махтай хоол тийм ч их эрэлттэй байдаггүй учир бид та бүхэнд тахианы махтайг нь авахыг зөвлөж байна. 

"Ген Хиав Ван Гай" ( ногоон карритай тахианы мах)

7 "Као Пад" ( Шарсан Будаа)

Уг хоол нь Тайланд хүмүүс болон жуулчдын хамгийн их авдаг хоолны нэг юм. Махны хувьд тахианы мах, хавчны мах эсвэл сам хорхойг өөрийн тань хүслээр хийж болдог бөгөөд өндөг, сармис, сонгиноор амтлахад салахын аргагүй амтыг гаргах болно. 

"Као Пад" ( Шарсан Будаа)

8 "Массаман Карри"

Хүмүүсийн дуртай бас нэгэн өөр төрлийн халуун ногоотой хоол бол Массаман Карри юм. Амтны хувьд ярих зүйлгүй бөгөөд хэн бүхэнд таалагдах нь гарцаагүй. 

"Массаман Карри"

9 Ороомог

Тайланд явж үзсэн хэнээс ч хамаагүй та асууж болно. Тэднээс хамгийн хурдан мөн хамгийн өег хоол юу вэ гэхэд нэг дуугаар "ороомог" гэж хариулах нь гарцаагүй. Халуун эсвэл чихэрлэг соусанд дүрээд идвэл бүүр янзтай! 

Ороомог

10 Гадилтай гамбир

Халуун хоолны араас идэхэд тохиромжтой тус гамбир нь таны дуртай ямар ч чихэрлэг амттантай төгс зохицох болно. Тайланд хүмүүсийн хамгийн их авдаг төрөл нь бол гадилтай гамбир аж. 

Гадилтай гамбир

Хэрэв Тайланд болон Азийн бусад орнууд руу аялахыг хүсч байвал, www.miat.com сайтад нэвтэрч, онлайнаар захиалга өгөх боломжтой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()