Та үүнийг мэдэх үү?

Дэлхийн өнцөг булан бүрт хүн бүхний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэм сонин содон зүйлс өрнөж байдаг. Тиймдээ ч бид та бүхнийхээ мэдлэгт бага ч болов хөрөнгө оруулахаар дэлхий ертөнц, үүнд оршин буй хүн амьтан, эд зүйлсийн тухай өгүүлэх онц сонирхолтой мэдээллийг цувралаар хүргэдэг билээ.

Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Хэрвээ Хавай эмэгтэй баруун чихэндээ цэцэг хатгасан байвал, тэр хэн нэгэнд сэтгэлтэй болсныг илтгэж байдаг.

2

Яг энэ мөчид, дэлхийн хүн амын 0.7 хувь нь согтуу байдаг.

3

Холливуудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Женнифер Анистон (Jennifer Aniston)-ийг "People" сэтгүүлээс 2016 оны хамгийн дур булаам бүсгүйгээр нэрлэжээ.

4

Югославын онгоцны үйлчлэгч Весна Вулович (Vesna Vulovic), 1972 онд болсон аймшигт онгоцны сүйрлээс амьд үлдэж чадсан цорын ганц хүн юм. Түүний сууж явсан онгоц, 9900 метрийн өндрөөс унаж,  онгоцны сүүл хавьд байсан үйлчлэгч бүсгүй ганцаараа амьд үлджээ. Онгоцонд 28 хүн байснаас, 27 нь нас баржээ.

5

ОХУ-ын номын дэлгүүрүүд ном бүрээ цаасан уутаар бүрж, түүн дээрээ нэрийг нь бичсэн байдаг ажээ. Энэ нь тухайн номыг нүүр зургаар нь дүгнэхээс сэргийлдэг аж.

6

Казакстан улсад, АНУ-ын Аризона мужид байдаг Гранд-Каньон хэмээх газартай ижил, "Чарын Каньон" хэмээх газар байдаг гэнэ. 

7

Дэлхийн өнцөг булан бүрт, тантай нэг өдөр төрсөн 20 сая хүн амьдарч байдаг.

8

Бидний сайн мэдэх Мона Лиза уран зураг нь хөмсөггүй байдаг шүү дээ. Учир нь сэргэн мандалтын үеийн бүсгүйчүүдийн дунд хөмсгөө хусах моод дэлгэрээд байжээ. 

9

Туйлын баавгай нь 30 километрийн алсад байгаа хүнийг үнэрлэж чаддаг төдийгүй цагт 40 километрийн хурдтай гүйж чаддаг байна.

10

Аквариумын загасны ой санамж ердөө 10 секунт үргэлжилдэг. 

11

Исландийн Рейкьявик хот гудамжиндаа халаалтын системийг шийдэж өгсөнөөр, өвлийн улиралд орсон цас тэр даруй хайлж, явган хүний зам хөлддөггүй байна.

12

Эрхэм дээдэстэн, хатан хаан хэзээ ч зөвшөөрөлгүйгээр бусдын биед хүрдэггүй байна.

13

Манай гарагийн хамгийн хүнд жинтэй нохой 80 кг.

14

Манай дэлхийн цор ганц нэгнээ оршуулдаг амьтан бол Заан гэнэ. 

15

Хэрвээ "Youtube"-ийн бүх бичлэгийг үзье гэвэл ойролцоогоор 1000 жилийг зарцуулах шаардлагатай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()