СААК КОНТЕНТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Түүн шиг ганцхан хүн Монголд гарч ирвэл бид дэлхийн хамгийн баян улс болж чадна!

1949 онд Ал-Фаласи (Al-Falasi)-ийн гэр бүлийн үр удмыг залгамжлан төрсөн Мохаммед бин Рашид (Mohammed bin Rashid) гэх хүү мэндэлсэн цагаасаа эхлээд л хэмжээлшгүй их хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй нэгэн болжээ. Тэрээр эрх мэдлээ ашиглан 1995 онд Дубайн ханхүү болсон ба бүр цаашлаад 2006 онд Дубай хотын захирагч болон өргөмжлөгджээ. Үүнээс хойш төд удалгүй АНЭУ-ын дэд ерөнхийлөгч, ерөнхий сайдаар томилогдон ажилласан түүхтэй. Ингээд үргэлжлүүлэн түүний ажил хэрэг, хувийн амьдрал, үр хүүхдүүдийн талаар сонирхолтой мэдээлэлтэй хамтдаа танилцацгаая.

Түүн шиг ганцхан хүн Монголд гарч ирвэл бид дэлхийн хамгийн баян улс болж чадна! Хадгалах

Домогт дуучин Фрэдди Меркуригийн тухай таны бодлыг өөрчлөх баримтууд

Алдарт дуучин Фредди Меркьюригийн уран бүтээл, гайхалтай үзүүлбэрүүдийг рок хөгжмийн урсгалыг сонирхдоггүй хүмүүс ч сайн мэдэх биз ээ. Тэдний “Bohemian Rhapsody” хэмээх дуу нь сүүлийн 1000 жилийн хамгийн шилдэг дуу болж Гиннессийн амжилтын номд багтсан байдаг. Гэхдээ Фреддигийн бодит  амьдрал дээрх үнэн дүр төрхийг зөвхөн түүний ойр дотны хүмүүс л мэддэг аж. Ингээд түүний талаарх хүмүүсийн мэддэггүй баримтуудаас толилуулж байна. 

Домогт дуучин Фрэдди Меркуригийн тухай таны бодлыг өөрчлөх баримтууд Хадгалах

Мао Зэдуны "Төмөр нударга" доорх Хятадын нийгмийн 10 түүхэн үнэн

Мао Зэдун бол олон зуун сая хүний амьдралд нөлөө үзүүлсэн цөөхөн хүмүүсийн нэг юм. Тэрбээр Хятадад өөрийн коммунизмыг байгуулж, хүмүүсийг төмөр нударгандаа хэдэн арван жилийн турш барьж, захирч чадсан нэгэн билээ. Энэрэнгүй царайлж байснаа хатуу ширүүн болж хувирсан удирдагчийн цаана ард иргэдийнх нь бодит амьдрал ямаршуухан байсан бол гэж та бодож байна уу? Бид танд Мао Зэдуны үеийн Хятад дахь амьдралын талаарх сонирхолтой 10 баримтыг хүргэж байна. 

Мао Зэдуны "Төмөр нударга" доорх Хятадын нийгмийн 10 түүхэн үнэн Хадгалах

"Google"-д ажиллах үнэндээ ямар байдгийг ажилтнууд нь хуваалцжээ

“Google”-д ажилласнаар хялбархан карьер ахих боломжтой гэж ихэнх хүмүүс боддог. Мэдээж, дэлхийн томоохон байгууллагад ажиллах хэн бүхэнд таатай санагдана. "Quora" санал асуулгын сайтад Google-ийн одооны болон хуучин ажилчид ажлын байрны талаарх өөрийн санал бодлыг хэлсэн бөгөөд үнэн хэрэгтээ Google-д ажиллах нь бусдын бодож байгаа шиг  таатай биш байдаг гэнэ. Ингээд Google-ийн ажилчдын нуудаг зүйлстэй танилцацгаая.

"Google"-д ажиллах үнэндээ ямар байдгийг ажилтнууд нь хуваалцжээ Хадгалах

Дэлхийн хамгийн олон хүний амийг авч одсон 10 тахал

Эрдэмтэд болон анагаах ухааны судлаачид тахлын тухай өөр өөр тодорхойлолттой байдаг ч тэдний санал нийлдэг нэг зүйл бол тахал нь энгийн өвчнөөс илүү хурдан хугацаанд газарзүй, бүс нутгаар өргөн тархдаг аливаа өвчин юм. Булчирхайн, тарваган тахал, салхин цэцэг, томуугийн халдварт өвчнүүд бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн харгис алуурчид юм. Эдгээрээс 12,000 жилийн турш оршин тогтнож буй бидний сайн мэдэх салхин цэцэг өвчин нь 300-500 сая гаруй хүний амийг авч байжээ. 

Дэлхийн хамгийн олон хүний амийг авч одсон 10 тахал Хадгалах

Бодит амьдрал дээрх хамгийн олон үхэл дагуулсан эд зүйлс

Хорвоо дээр гаж сонин, айдас төрүүлэм зүйлсэд цаг зав, мөнгөө хайрладаггүй хүмүүс олон бий. Харин доорх видео дээр өгүүлэх аймшигт аллага, хий үзэгдэл, хар шидийн зүйлстэй холбоотой эд хэрэглэл хэчнээн үнээр үнэлэгддэгийг мэдвэл та гайхах нь гарцаагүй. Зарим хүмүүсийн бүх мөнгөө зарлагадаад ч хамаагүй салахыг хүсдэг зүйлсэд өөр хэн нэгэн яагаад шунан дурладаг юм бол? 

Бодит амьдрал дээрх хамгийн олон үхэл дагуулсан эд зүйлс Хадгалах

Сайн эхнэрийн хайрыг дааж чадаагүй алдартнууд

Улаан хивсний ёслолын зургаас харахад эдгээр хосууд ямар ч асуудалгүй, аз жаргалтай амьдарч байгаа мэт санагдана. Гэтэл бодит байдал арай өөр аж. Холливудын оддын хувьд араар тавилт гэх зүйл маш их байдаг бөгөөд өөрийн нэр төр, алдар хүндийг бодож тэд энэхүү хууралтыг бусдаас нууцлах нь элбэг. Ингээд нөхрийнхөө араар тавилтыг тэвчиж байсан холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн мэдээллийг танд хүргэе.

Сайн эхнэрийн хайрыг дааж чадаагүй алдартнууд Хадгалах

Харь гаригийнхан гэж байдаг уу?

Харь гаригийнхан үнэхээр байдаг уу? Байдаг бол тэд чухам сансар огторгуйн хаана амьдардаг, одоог хүртэл бидэнтэй холбоо тогтоогоогүй байгаа нь үнэхээр сонирхолтой. Учир нь бид бүхэн үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллүүдэд хууртсаар өдгөө тэднийг үлгэрийн зохиомол амьтан хэмээн хүлээн авдаг болсон. Гэвч зарим хүмүүс үнэхээр л тэднийг байдаг гэхчилэн, өөрсдийн онолыг дэвшүүлж, үүнийгээ батлах гэж оролддог. Тэгвэл та бүхэндээ сонирхуулах үүднээс харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтуудыг хүргэж байна.

Харь гаригийнхан гэж байдаг уу? Хадгалах

Элон Маскийг өнөөгийн амжилтад хүргэсэн түүний амьдралын алтан дүрмүүд

Алдарт "Tesla", "Space X", "Paypal" зэрэг компаниудыг үүсгэн байгуулсан Элон Маск (Elon Musk) ийм олон амжилтуудад хүрэхийн төлөө мөрдөж ирсэн зарчмуудыг танд хүргэе.

Элон Маскийг өнөөгийн амжилтад хүргэсэн түүний амьдралын алтан дүрмүүд Хадгалах

Боолчлол одоо ч оршин тогтносоор буй 6 улс

Боолчлолыг бид ихэвчлэн эртний зүйл гэж ойлгодог. Гэхдээ бодит байдал дээр боолчлол амь бөхтэй оршсон хэвээр байна. 2016 онд Дэлхийн боолчлолын индексээр 167 оронд 45.8 сая хүн боолчлолын золиос болсон байдаг бөгөөд хохирогчдын дөрөвний нэг нь хүүхэд байна гэсэн судалгаа гарчээ. Энэ үүднээс та бүхэнд одоог хүртэл боолчлол оршдог 6 улсын талаар хүргэж байна.

Боолчлол одоо ч оршин тогтносоор буй 6 улс Хадгалах

Түүхэн дэхь хамгийн хэрцгий 10 эмэгтэй алуурчин

АНУ-д гарсан нийт аллагын 90 хувийг эрчүүд үйлдсэн байдаг. Үүнээс харахад эрэгтэй хүмүүс хамгийн харгис мэт боловч эмэгтэйчүүд ч тэднээс дутахааргүй аймшигт хэрэг үйлдсэн тохиолдол олон байдаг. Тэгвэл хамгийн жигшүүрт аллага үйлдсэн 10 эмэгтэй алуурчны тухай мэдээллийг дараах видеогоор танилцуулж байна.

Түүхэн дэхь хамгийн хэрцгий 10 эмэгтэй алуурчин Хадгалах

Өнөө цагийн хамгийн баян 10 хүүхэд

Та өмнө нь амжилтаараа тэргүүлж буй тэрбумтнуудын талаарх мэдээллийг олон л уншиж байсан байх. Гэхдээ хамгийн баян хүүхдүүдийн жагсаалтыг харж байсан уу? Тэгвэл энэ удаагийн видео контентоор бид та бүхэнд ажлын гараагаа ч эхлээгүй хэрнээ өнөө цагийн хамгийн хөрөнгөтэй хүмүүсийн тоонд багтсан 10 хүүхдийг танилцуулж байна.

Өнөө цагийн хамгийн баян 10 хүүхэд Хадгалах