СААК КОНТЕНТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Суут хүмүүсийн баримталдаг байсан нийтлэг 7 зарчим

Түүхэн дэх алдартай суут хүмүүсийн ихэнх нь өөрсдөдөө ажлын зөв арга барил хэвшүүлж, түүгээрээ ч дамжуулан амжилтанд хүрч чадсан байдаг. Тэгвэл тэдгээр хүмүүсийн баримталдаг нийтлэг 7 зарчмыг та бүхэнд танилцуулж байна.

Суут хүмүүсийн баримталдаг байсан нийтлэг 7 зарчим Хадгалах

Хосуудын харилцааг улам бэхжүүлдэг 6 үйлдэл

Хосуудын харилцаа анхандаа “урт удаан, аз жаргалтай” үргэлжлэх юм шиг л эхэлдэг. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр олон олон асуудал тулгарч, үл ойлголцоход хүрдэг. Хайртай хүнтэйгээ урт удаан, аз жаргалтай байхыг хүсвэл та хоёр зүрх сэтгэл нэгтэй байж, аливаа асуудлыг цаг тухайд нь хамтдаа шийдвэрлэж чаддаг байх хэрэгтэй. Ингээд хосуудын харилцааг бэхжүүлэх аргуудыг та бүхэнтэй хуваалцъя.

Хосуудын харилцааг улам бэхжүүлдэг 6 үйлдэл Хадгалах

Өнөө цагийн хамгийн үзэсгэлэнтэй гүнжүүдтэй танилц !

Бүх л охид гүнж болохыг мөрөөддөг. Титэм зүүж, даашинз өмсөөд, ханхүүгээ хүлээгээд л өдөржин тоглож өнгөрөөдөг. Арга ч үгүй дээ, эрт үед дэлхийн өнцөг булан бүрд гайхалтай даашинз өмсөж, титэм зүүсэн эрхэмсэг гүнж нар амьдардаг байлаа. Харин өнөө үед ихэнх хүмүүс гүнж нарыг зөвхөн үлгэрт гардаг, түүхэнд бичигдэн үлдсэнээр л төсөөлдөг боловч зарим улс орнуудад одоо ч гүнжийн цол хэргэм хэвээр байдаг байна. Ингээд орчин цагийн гүнж нар хэрхэн амьдардгийг хамтдаа сонирхоцгооё.

Өнөө цагийн хамгийн үзэсгэлэнтэй гүнжүүдтэй танилц ! Хадгалах

Түүхэн дэх хамгийн их цус урсгасан 10 тулалдаан

Бүхий л улс орнууд ирээдүй хойч үедээ газар нутаг, өв соёлоо өвлүүлэн үлдээхийн тулд бидний төсөөлж байгаагаас ч илүү золиос гаргасан байдаг гэдгийг санах нь зүйтэй. Ингээд та бүхэнд дараах видеогоор дэлхийн түүхэн дэх хамгийн том 10 тулаануудын талаарх мэдээллийг хүргэж байна. 

Түүхэн дэх хамгийн их цус урсгасан 10 тулалдаан Хадгалах

Сүүлийн жилүүдэд хийгдсэн сансар огторгуйн гайхалтай 10 нээлт

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд шинжлэх ухаан, одон орон судлалын салбарт гарсан олон ахиц дэвшлүүдийн зөвхөн зарим хэсэг нь дэлхий нийтийн анхааралд өртсөн бөгөөд зарим хэсгийг нь олон нийт төдийлөн мэдэлгүй өнгөрөөсөн юм. Крио-галт уул (cryovolcano)-аас өгсүүлээд манай галактикийн гадна орших гараг гэх мэт олон нээлтүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн жилүүдэд хийгдсэн сансар огторгуйн гайхалтай 10 нээлт Хадгалах

Тэрбумтнууд хэрхэн амжилтанд хүрсэн нууцыг судалжээ

Америкийн иргэн Майкл Симмонс (Michael Simmons) хэмээх эр бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгдөг компанитай бөгөөд баян, тансаг, амжилттай яваа хүмүүс хэрхэн энэ өндөрлөгт хүрсэн талаар нэгэн судалгаа хийжээ. Гэхдээ тэрээр хүмүүсийн зан авир, үйл хөдлөл, сэтгэл зүй дээр судалгаагаа түлхүү явуулсан юм. Ийнхүү Майкл “Forbes” сэтгүүлд нэрээ мөнхөлсөн алдартнуудын амжилтын нууцыг олж чадсан байна. Түүний судалгааны үр дүнг дараах видеогоор хүргэе.

Тэрбумтнууд хэрхэн амжилтанд хүрсэн нууцыг судалжээ Хадгалах

Урд нас гэж байдаг болохыг батлах бодит явдлууд

Хүн хойд төрлөө олж, өөр хүний биеэр ахин мэндэлнэ гэдэгт та итгэдэг үү? Магадгүй үүнд итгэх хүмүүс харьцангуй цөөхөн биз ээ. Гэхдээ өнөөдөр бид та бүхэндээ өөр нэгний биеэр ахин мэндэлсэн, өөрийн өнгөрсөн амьдралаа ч тодоос тод санадаг хүмүүсийн түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ. Эдгээр нь байж боломгүй мэт санагдах хэдий ч, бодит амьдрал дээр батлагдсан тул яах ч аргагүй юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Урд нас гэж байдаг болохыг батлах бодит явдлууд Хадгалах

Хүн төрөлхтний тайлж чадаагүй 10 нууц бичвэр

Хүмүүсийн тайлж уншиж чадахгүй байгаа нууцлаг бичвэр, тэмдэгтүүд одоог хүртэл байсаар байгаа бөгөөд магадгүй тэдгээр бичээсийг тайлсан цагт бидний судалж дуусаагүй эртний соёл иргэншил, нууц нийгэмлэг, дэлхийн удирдагчдын нууцыг бүрэн мэдэж болохыг үгүйсгэхгүй. Хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт бичиж үлдээсэн ч өнөө хүртэл тайлж уншиж чадаагүй 10 нууц бичвэрийн талаар дараах видеоноос үзээрэй.

Хүн төрөлхтний тайлж чадаагүй 10 нууц бичвэр Хадгалах

Түүхэн дэхь хамгийн хэрцгий 10 эмэгтэй алуурчин

АНУ-д гарсан нийт аллагын 90 хувийг эрчүүд үйлдсэн байдаг. Үүнээс харахад эрэгтэй хүмүүс хамгийн харгис мэт боловч эмэгтэйчүүд ч тэднээс дутахааргүй аймшигт хэрэг үйлдсэн тохиолдол олон байдаг. Тэгвэл хамгийн жигшүүрт аллага үйлдсэн 10 эмэгтэй алуурчны тухай мэдээллийг дараах видеогоор танилцуулж байна.

Түүхэн дэхь хамгийн хэрцгий 10 эмэгтэй алуурчин Хадгалах

Япончуудын эрүүл чийрэг амьдралын 6 нууц

Инженер, Айкидогийн багш Кацузо Ниши (Katsuzo Nishi) нь бага насандаа маш сул биетэй, эмч нар түүнийг 20 нас ч хүрэхгүй гэж үзэж байжээ. Эцэг, эх нь түүнийг эрүүл болгохын тулд Буддын хийдэд хүртэл шавь оруулсан юм. Тэрбээр хийдэд 3 жилийг өнгөрүүлсэн ба тэнд бясалгах, сэлмээр тулалдах техникүүдийг сурчээ. Мөн эрүүл мэндээ сайжруулахын тулд эмч нарын бичсэн сүүлийн үеийн олон ном зохиолууд, дорнын болон өрнийн анагаах ухааны эртний бүтээлүүдийг уншсан байна. Түүн дээрээ тулгуурлан өөрийн биеийг эрүүл болгоход хэрэглэсэн эмчилгээнийхээ талаар ном бичиж 1927 онд 44 настай байхдаа хэвлүүлж байжээ. Ингээд бид танд түүний эрүүл байлгах жоруудаас танилцуулж байна.

Япончуудын эрүүл чийрэг амьдралын 6 нууц Хадгалах

Орчуулагчдын тухай сонирхолтой баримтууд

Орчуулгын урлаг олон зуун жилийн турш дэлхий нийтийг бүхий л салбарт холбож, өнөөгийн хөгжил дэвшлийн гүүр болсоор ирсэн билээ. Энэ ч утгаараа орчуулагчийн ажил нэлээд хариуцлагатайд тооцогддог. Ингээд орчуулгын талаар та бүхний мэдэхгүй сонирхолтой баримтуудыг дэлгэе.

Орчуулагчдын тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Сайн эхнэрийн хайрыг дааж чадаагүй алдартнууд

Улаан хивсний ёслолын зургаас харахад эдгээр хосууд ямар ч асуудалгүй, аз жаргалтай амьдарч байгаа мэт санагдана. Гэтэл бодит байдал арай өөр аж. Холливудын оддын хувьд араар тавилт гэх зүйл маш их байдаг бөгөөд өөрийн нэр төр, алдар хүндийг бодож тэд энэхүү хууралтыг бусдаас нууцлах нь элбэг. Ингээд нөхрийнхөө араар тавилтыг тэвчиж байсан холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн мэдээллийг танд хүргэе.

Сайн эхнэрийн хайрыг дааж чадаагүй алдартнууд Хадгалах