АЯЛАЛ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Байгаль нуурыг заавал очиж үзэх 7 шалтгаан

Байгаль нуур бол Оросын хамгийн алдартай аялал жуулчлалын газар билээ. Тэнд үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газрууд, цэвэр агаар, цэнгэг ус гээд л аялагчдын хүссэн бүхэн бий. Хэрвээ та Байгаль нуур руу аялж үзээгүй бол энэхүү нийтлэлийг уншаад үзээрэй. Энэ газар таны зуны аяллын төлөвлөгөөнд багтана гэдэгт итгэлтэй байна.

Байгаль нуурыг заавал очиж үзэх 7 шалтгаан Хадгалах
2019-04-05, 15:00

"Газрын диваажин" - Домогт Марлон Брандогийн хувийн арал дээр юу байдаг вэ?

1960 онд жүжигчин Марлон Брандо "Mutiny on the Bounty" киноны зураг авалтаар Францын Полинезийн бүсэд явж байхдаа Тетиароа хэмээх нэгэн арал дээр очжээ. Тэрхүү арлын хосгүй үзэсгэлэнт байгаль, уугуул иргэдийн амьдралын хэв маягийг биширсэн тэрбээр Тетиароаг худалдан авахаар шийдсэн байна. Түүнчлэн зураг авалтад хамт оролцож, хожим түүний эхнэр болсон полинез бүсгүй Тарита Териипиа түүнд уг шийдвэрийг гаргахад гол түлхэц болжээ.

"Газрын диваажин" - Домогт Марлон Брандогийн хувийн арал дээр юу байдаг вэ? Хадгалах
2020-08-27, 14:54

"Дэлхийн дээврийн аялал" - Алдарт Памирын уулын замаар зорчиход ямар байдаг вэ?

Памирын хурдны зам бол Памирын өндөрлөгийг соёл иргэншилтэй холбосон цорын ганц амин чухал "судас" юм. Киргиз, Тажикын хооронд 1200 гаруй км үргэлжлэх энэхүү замыг туулсан жирийн хүнд нэг насны аяллаа хийсэн юм шиг санагдах бол экстрим аялал сонирхогчдын хувьд заавал давах даваа нь болдог аж. 

"Дэлхийн дээврийн аялал" - Алдарт Памирын уулын замаар зорчиход ямар байдаг вэ? Хадгалах
2021-08-03, 17:17

Монголын хилийн ойролцоо, цөлийн дунд орших үзэсгэлэнт "Хавирган сар" нуур

Говь-Алтай аймгаас 300-аад км, Ганьсу мужийн Дуньхуан хотоос 6 км зайд Говийн цөлд "Хавирган сар" нуур оршдог. Хятадаар үүнийг Юзецюань гэдэг аж. Энэхүү "Хавирган сар" хэлбэртэй нуур бол тухайн газрын гол үзмэрүүдийн нэг бөгөөд энд мөн дэлхийн хамгийн том Буддын хийдүүдийн нэг байдгаараа алдартай юм. 

Монголын хилийн ойролцоо, цөлийн дунд орших үзэсгэлэнт "Хавирган сар" нуур Хадгалах
2020-07-22, 14:52

Орос, Японы булаацалддаг Курилийн арлуудын үзэсгэлэнт төрх

ОХУ болон Японы дунд одоо хүртэл эзэмшлийн маргаантай байдаг Курилийн бүлэг арал, ялангуяа Итуруп арал нь үнэхээр булаацалдахын аргагүй үзэсгэлэнтэй аж. 

Орос, Японы булаацалддаг Курилийн арлуудын үзэсгэлэнт төрх Хадгалах
2020-08-09, 18:14

Жуулчдын хөлд дарагдаагүй 15 гайхалтай газар

Эйфелийн цамхаг, Колизей, Бранденбургийн хаалга гэх мэт үзэсгэлэнтэй газрууд жил бүр жуулчдын хөлд дарагддаг учир тайван сайхан амрах боломж төдийлөн хомс байдаг. Азаар, олонд танил болоогүй ч үзэсгэлэнтэй газрууд дэлхий дээр цөөнгүй аж. Ингээд жуулчдын хөл хөдөлгөөнд дарагдаагүй гайхалтай газруудын мэдээллийг хүргэе. Магадгүй таны төлөвлөж байсан аяллын маршрут өөрчлөгдөж ч мэдэх юм. 

Жуулчдын хөлд дарагдаагүй 15 гайхалтай газар Хадгалах
2020-02-19, 09:06

Европ дахь бидний мэдэхгүй 15 гайхамшиг

Та энэхүү нийтлэлийг уншсанаар Европын талаарх шинэ ертөнцийг өөртөө нээж болох юм. Учир нь бид хүмүүсийн тэр бүр онцлоод байдаггүй 15 гайхалтай газрыг дурдахаар бэлдлээ. Та аялалд гарахыг хүсдэг ч хаашаа очихоо мэдэхгүй байвал наашаа анхаарлаа хандуулаарай. Бид танд үлгэрийн мэт санагдах, үзэсгэлэнтэй газруудыг танилцуулж байна.

Европ дахь бидний мэдэхгүй 15 гайхамшиг Хадгалах
2019-03-29, 15:00

Жуулчдын урмыг хамгийн ихээр хугалдаг 7 хот

Даяаршлын эрин зуунд хүмүүс нэг тивээс нөгөө тив рүү ямар ч асуудалгүй аялж, зугаалж, шинэ газар үзэх боломжтой болсон билээ. Үүнтэй ч холбоотойгоор бүхий л улс оронд аялал жуулчлалын салбар маш хурдацтай хөгжиж, хүн бүрийн заавал очиж үзэх ёстой газрууд гэх мэт олон төрлийн жагсаалтууд гарч эхэлсэн юм. Гэхдээ зарим хотууд таны төсөөлж байсан шиг тийм ч таатай, сайхан байдаггүй гэдгийг та мэдэх үү?

Жуулчдын урмыг хамгийн ихээр хугалдаг 7 хот Хадгалах
2019-07-01, 18:01

Дэлхийн хотуудад сүндэрлэх байсан аварга бүтээн байгуулалтууд

Бидний бэлтгэсэн нийтлэлээс та бүхэн бодит биеллээ олж чадаагүй аварга бүтээн байгуулалтуудын талаар олж уншина уу. Эдгээр нь хэзээ ч баригдахгүй болсон ба энэ нь тухайн үеийн түүхэн хүмүүс болон үйл явдлуудтай холбоотой юм. Тэгвэл энэхүү нийтлэлд тухайн бүтээн байгуулалтууд хэрэгжсэн бол өдгөө томоохон хотууд ямар харагдах байсныг харуулах сонирхолтой зургуудыг хүргэж байна. 

Дэлхийн хотуудад сүндэрлэх байсан аварга бүтээн байгуулалтууд Хадгалах
2020-09-01, 15:06

Аялахад хамгийн тохиромжтой 10 улс

Урин дулаан цаг хаяанд ирж, хүн бүр л үүргэвчээ үүрээд, мөрөөдлийнхөө аялалд гарахыг хүсэж суугаа болов уу? Тэр ч үүднээс бид та бүхэндээ гайхалтай түүх соёл, үзэсгэлэнт байгаль, үзэж харах зүйлс дуусашгуй арвинтай хэрнээ хямд төсөр зардлаар аялж болох 10 орныг танилцуулж байна. Дашрамд дуулгахад, та эдгээр газрууд руу хамгийн хямд тийзээр, басхүү хэмнэлттэй аяллыг хийж чадах юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Аялахад хамгийн тохиромжтой 10 улс Хадгалах
2017-07-20, 16:26

Зөвхөн нэг өнгөөр гоо үзэсгэлэнг бүрдүүлж чадсан дэлхийн 8 хот тосгод

500 хүнтэй бяцхан тосгоноос 5 сая хүнтэй том хот хүртэл дэлхий дээрх бүхий л суурин газрууд дахь барилга, гудамжууд нь хоорондоо ижилхэн байна гэдэг тун ховор билээ. Тэгвэл зарим газрууд тэрхүү "олон ургальч" байдлаас татгалзаж, нэгэн хэвийн байдлаас гоо үзэсгэлэнг олж чадсан байна. Жишээлбэл доорх хотуудын бүх барилга байгууламж, гудамж талбай нь нэг өнгөөр "дагнасан" байдаг аж.

Зөвхөн нэг өнгөөр гоо үзэсгэлэнг бүрдүүлж чадсан дэлхийн 8 хот тосгод Хадгалах
2022-01-05, 14:36

Далай дээрх дан хот - Мале

Мале бол Энэтхэгээс урагш бүлэг шүрэн аралд оршдог Бүгд Найрамдах Мальдив Улсын нийслэл бөгөөд хамгийн том хот нь. Энэ хот Каафу шүрэн арлын ижил нэртэй аралд байдаг. 100 000 орчим хүн амтай. Эртнээс наана энд хаадын өргөө байжээ. Мале арал уртаараа ердөө 2 километр, өргөнөөрөө 1 километр бөгөөд тэр чигээрээ битүү байшин барилга, зам. Ингэхдээ Мале лалын сүм хийд, зах,  жижиг тахиралдсан  гудамж бүхий цэвэр, цэмцгэр хот хэвээр байгаа юм.

Далай дээрх дан хот - Мале Хадгалах
2022-04-04, 13:23