"Газрын диваажин" - Домогт Марлон Брандогийн хувийн арал дээр юу байдаг вэ?

2020-08-27, 14:54
5,293

1960 онд жүжигчин Марлон Брандо "Mutiny on the Bounty" киноны зураг авалтаар Францын Полинезийн бүсэд явж байхдаа Тетиароа хэмээх нэгэн арал дээр очжээ. Тэрхүү арлын хосгүй үзэсгэлэнт байгаль, уугуул иргэдийн амьдралын хэв маягийг биширсэн тэрбээр Тетиароаг худалдан авахаар шийдсэн байна. Түүнчлэн зураг авалтад хамт оролцож, хожим түүний эхнэр болсон полинез бүсгүй Тарита Териипиа түүнд уг шийдвэрийг гаргахад гол түлхэц болжээ.

"Газрын диваажин" - Домогт Марлон Брандогийн хувийн арал дээр юу байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр арлыг "Брандо" хэмээн нэрлэж, амьдралынхаа сүүлийн 50 жилийг тэнд өнгөрүүлсэн байна.

Гэхдээ энэхүү диваажин мэт газарт жүжигчин болон түүний ойр дотны хүмүүсээс гадна зөвхөн экологич, археологч нар очих боломжтой байв.

Учир нь Брандо арлын байгалийн үзэсгэлэн, био төрөлжилт, соёлын үнэт зүйлсийг хадгалж үлдэхийг бүхнээс дээгүүр тавьж байсан юм.

Тэрээр арлыг судалгаа, боловсролын төв болгох, цаашлаад тогтвортой хөгжлийн бичил загвар болгохыг зорьж байлаа.

"Шөнийн цагаар арал дээрээ сууж байна гэж төсөөлөхөөр би үргэлж тайвширдаг. Чаддагсан бол Тетиарогийн онгон байгалийг үүрд хадгалж, уугуул Таитичуудад ёс заншлаа алдахгүй байхыг нь сануулж байдаг газар болгомоор байна." гэж Марлон Брандо өгүүлжээ.

Харамсалтай нь тэрээр эргийн дагуу дал модон дээвэртэй 12 ширхэг саравч барьж л чаджээ.

Алдарт жүжигчин нас бараад 10-аад жил өнгөрсний дараа тус арал Таитигийн  нэгэн бизнесмений мэдэлд очжээ.

2014 оны 7-р сард тус арал дэлхийн хамгийн шилдэг эко амралтын газруудын нэг болон дахин нээгджээ.

Арлын эрэг дагуу хувийн 35 вилла, тансаг зэрэглэлийн 2 ресторан, 2 баар, сувиллын газар зэрэг бий.

Далайн яст мэлхийнийнүүдийн үржлийн явцад саад болохгүйн тулд тэндхийн амралтын газруудыг эргээс зайтай байгуулсан нь онцлог.

Жуулчид тэнд очихын тулд эхлээд Таити улсын нийслэл Папитын онгоцны буудалд буух хэрэгтэй бөгөөд дараа нь арлын тусгай онгоцонд суун 20 минут шууд нисээд Тетиароад очих боломжтой юм.

Брандогийн арал дээрх амралтын газруудад нэг өрөөний хоногийн хөлс 2400 еврогоос эхлэнэ. Гурван унтлагын өрөөтэй тансаг вилла 7200 евро орчим болно. Хоол, ундаа, сувилал, зугаа цэнгэлийн ажиллагааны зардал бүгд үндсэн үнэд багтсан байдаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()