ЧӨЛӨӨТ ЦАГ

Гал халуунаар үнсэлцэж сурах 10 алхам

Та хайрттайгаа өдөрт хэдэн удаа үнсэлцдэг вэ? Магадгүй та үүнд нэг их ач холбогдол өгдөггүй байж болох ч үнсэлтээр бид өөрийн хайр дурлал, шунал тачаал, дассан сэтгэл, талархал, эвлэрэл, гомдол гээд үй түмэн сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадна. Харин та зөв үнсэлцэж чаддаг уу? 

Гал халуунаар үнсэлцэж сурах 10 алхам Хадгалах

Богино хугацааны дотор бүх биеийн хаванг буулгах үр дүнтэй 5 арга

Хүний биед шингэн илүүдсэнээр хавагналт үүсдэг. Хавагнах нь бөөр, бамбай булчирхайг өвчлүүлдэг сөрөг нөлөөтэй бөгөөд хэрвээ таны бие организм хавагнадаг бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Учир нь бид танд зориулан эм уулгүйгээр хаван бууруулах үр дүнтэй аргуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Богино хугацааны дотор бүх биеийн хаванг буулгах үр дүнтэй 5 арга Хадгалах

Утас, компьютер их ширтсэнээс үүсдэг хүзүү, нурууны өвчнийг хэрхэн эмчлэх вэ?

Гар утас, компьютергүйгээр өдөр тутмын амьдралыг төсөөлшгүй. Учир нь бид тэдгээр төхөөрөмжүүдийн тусламжтайгаар гэртээ ч, ажил дээрээ ч хувь, хувьсгалын бүхий л ажлаа амжуулж байгаа. Гэвч ингэж хэрэглэх нь сайны хажуугаар саар зүйлсийг ч дагуулдаг гэдгийг та мэдэх үү? Ялангуяа бид компьютерын ард олон цаг суухдаа бүх биеэрээ урагш бөхийдөг бөгөөд энэ нь нуруу, хүзүүнд их хэмжээний ачаалал өгч улмаар “компьютерын хүзүү”, “бичвэрийн хүзүү” хэмээх хам шинж өвчнийг үүсгэдэг байна.

Утас, компьютер их ширтсэнээс үүсдэг хүзүү, нурууны өвчнийг хэрхэн эмчлэх вэ? Хадгалах

Япон эрчүүдийн үс яагаад урт байдаг вэ?

Японы үсний стилист Шо Оцуки (Shou Otsuki) нэг жилийн өмнөөс өөрийн үйлчлүүлэгчдийн үсээ засуулахын өмнөх ба дараах зургийг инстаграм хуудсан дээрээ тавьж эхэлжээ. Гэтэл тэдгээр зургуудыг хэдэн мянган хүн үзэж эхэлсэн бөгөөд тэрбээр өдгөө Японы олон нийтийн сүлжээний од болжээ. Тэрээр хамгийн багадаа 59 ам.доллараар үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Япон улсад үс засуулах маш үнэтэй байдаг учир залуус үсээ маш урт ургуулдаг байна. Ингээд та бүхэнд Шо Оцукигийн үс засалтуудыг хүргэж байна. 

Япон эрчүүдийн үс яагаад урт байдаг вэ? Хадгалах

Таныг зовоогоод байгаа үе мөчний өвчнийг хормын дотор арилгах дасгалууд

Өвдөгний үений өвчнөөр өвчлөгч хүмүүсийн тоо сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байна. Өдөр тутмын гэмтэл бэртэл, хэт ачаалалтай ажил гээд үүнд нөлөөлөх хүчин зүйлс олон. Таны ч мөн доод үе мөч өвддөг бол доорх энгийн дасгалуудыг хийж байх хэрэгтэй шүү.

Таныг зовоогоод байгаа үе мөчний өвчнийг хормын дотор арилгах дасгалууд Хадгалах
2018-11-13, 17:34

Дэлхий нийтээрээ сормуусны будаг хэрэглэхээс татгалзаж байна!

АНУ-ын загварын "Business of Fashion" сэтгүүл саяхны нэгэн судалгаагаар сормуусны будагны борлуулалт огцом буурч байгаа талаар нийтлэл бичжээ. Мөн томоохон гоо сайхны брэндүүд сормуусны будагны үйлдвэрлэлээ бууруулж байгаа аж. Учир нь эмэгтэйчүүд сормуусаа будахаа больж эхэлсэн талаар гоо сайханчид онцолсон байна. Энэ үүднээс та бүхэнд яагаад эмэгтэйчүүд сормуусны будаг хэрэглэх ёсгүй талаарх мэдээллийг хүргэж байна. 

Дэлхий нийтээрээ сормуусны будаг хэрэглэхээс татгалзаж байна! Хадгалах

Дарга тань таныг үнэлдэг эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Даргын тань танд хандах хандлага ямар вэ? Ямар ч салбарт, ямар ч ажил хийсэн даргатайгаа сайн харилцаатай байх нь чухал. Учир нь тэд л таныг албан тушаал ахиулах уу, халах уу, халамжлах уу гэдгийг шийднэ. Үүнтэй холбогдуулан  “All the Leader You Can Be” номын зохиогч, "Bates Communications" компанийн гүйцэтгэх захирал Сюзанна Бейтс таныг эрхэлж байгаа ажил албандаа зөв замаар явж байгаа эсэхийг  мэдэх аргуудын талаар ингэж зөвлөж байна.

Дарга тань таныг үнэлдэг эсэхийг хэрхэн мэдэх вэ? Хадгалах

Сексийн тухай бидний эндүүрч явдаг зүйлс

Ихэнх судлаачид өдөр бүр секс хийх нь эрүүл мэндэд тустай гэж зөвлөдөг бөгөөд энэ нь зөв хооллолт болон биеийн тамирын дасгал хийхтэй ижил ойлголт юм. Мөн бэлгийн харьцааг амьдралд заавал байх шаардлагатай зүйлсийн нэг гэж үздэг бөгөөд бие физиологийн зайлшгүй хэрэгцээ гэж үзэх нь ч бий. Гэвч зарим хүмүүсийн дунд сексийн биед үзүүлэх нөлөөллийн талаар буруу ойлголтууд олон байдаг бөгөөд чухам хэрхэн нөлөөлдөг болохыг дараах нийтлэлээс олж мэдээрэй. 

Сексийн тухай бидний эндүүрч явдаг  зүйлс Хадгалах

Дур булаам хөөрхөн бүсгүйн төрхийг ингэж бүрдүүлээрэй!

Нүүр будалтын ач холбогдлын талаарх судалгаанд оролцогч бүсгүйчүүд нүүр будалтаар өө сэв, нөсөө толбыг дарж, арьсыг илүү эрүүл харагдуулдаг гэдэгтэй санал нийлж байв. Тиймдээ ч олон бүсгүйчүүд өөрийгөө зөв будаж сурахын тулд нүүр будалтын сургалтанд хүртэл хамрагддаг байна. Харин бүсгүйчүүд өөрийгөө ингэж будаж сурах явцдаа хэд хэдэн байж боломгүй алдаа гаргадаг бөгөөд үүнээс сэргийлэх үүднээс дараах зөвлөгөөг хүргэж байна.

Дур булаам хөөрхөн бүсгүйн төрхийг ингэж бүрдүүлээрэй! Хадгалах
2018-11-12, 12:54

Яагаад нус, цэр ихээр ялгардаг вэ? Үүнийг эмчлэх аргууд!

Хүн бүрт нус, цэр бий. Энэ нь агаарт агуулагддаг хортой бодисуудыг шүүх зориулалттай. Гэвч заримдаа нус, цэр ногоон эсвэл шар өнгөтэй болж, амьсгалахад саад болон, хоолой өвтгөдөг. Харин үүний учир юунд байна вэ?

Яагаад нус, цэр ихээр ялгардаг вэ? Үүнийг эмчлэх аргууд! Хадгалах
2018-11-11, 11:40

Жирэмслэлт "халдварладаг" болохыг эрдэмтэд тогтоожээ!

Америкийн Социологийн Нийгэмлэгийн сэтгүүл 2014 онд "халдвартай" гэх гарчиг бүхий нийтлэл хэвлүүлжээ. Тус нийтлэлд 10 жилийн туршид (1990-ээс 2000 он хүртэл) судлаачид 1,720 эмэгтэйг ажигласны үр дүнд нэгэн сонирхолтой хандлагыг илрүүлсэн талаар онцолсон байв. Хачирхалтай нь туршилтын төгсгөлд тэдгээр эмэгтэйчүүдийн 50-иас илүү хувь нь жирэмсэн болсон байжээ. Үүний гол учир нь хүүхэдгүй эмэгтэйчүүд найзыгаа жирэмсэн болмогц тэднийг даган жирэмсэн болох шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл жирэмсэн байгаа хүнтэй холбоотой эмэгтэйн үр тогтоох чадвар нь нэмэгддэг аж. 

Жирэмслэлт "халдварладаг" болохыг эрдэмтэд тогтоожээ! Хадгалах

Бидний нийгэмд тэгш эрх хэрэггүй, учир нь...

Одоогийн бидний нийгэмд тэгш эрх, шударга ёс аль аль нь хэрэгтэй. Гэсэн хэдий ч шударга ёс, тэгш эрх гэх үгс бие биенээ орлохуйц ижил утгатай мэт боловч огт өөр утга илэрхийлдэг гэдгийг бидний ихэнх нь мэддэггүй. Үнэн хэрэгтээ тэгш эрх бол хүн бүрт ижил хандах хандлага бөгөөд шударга ёс нь хүн бүрт амжилттай байхад нь туслах боломж бололцоог хангаж өгөхийг хэлдэг юм. Ингээд уншигч та бүхэнд дээрх ойлголтуудыг энгийн жишээгээр тайлбарлая.

Бидний нийгэмд тэгш эрх хэрэггүй, учир нь... Хадгалах
2018-11-07, 16:36