Санаанд оромгүй аргаар ажилд орсон 10 хүн

Крис Путнам хэмээх залуу "Facebook"-ийн хамгаалалтын системийг хакердсаны дараа түүнд “Таныг Facebook-т ажилд авлаа” гэсэн зурвас ирж байсан гэдэг. Дэлхийн дээр энэ мэт өвөрмөц аргаар ажилд орсон хүмүүс цөөнгүй байдаг гэдгийг та мэдэх үү?  Ингээд шинэ ажилд ороход тань туслах санаанд оромгүй 10 аргаас хүргэж байна. Та эдгээрийг туршаад үзвэл бүтэж магадгүй юм шүү.

Санаанд оромгүй аргаар ажилд орсон 10 хүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Орон гэргүй эр YouTube-ын бичлэгийн ачаар ажилд орсон нь

Америкийн иргэн Тед Уильямс удаан хугацааны турш радиод ажиллаж байсан бөгөөд сонсогчид нь түүний баргил хоолойнд их дуртай байжээ. Гэвч тэрбээр хар тамхи болон согтууруулах ундаанд донтсоноосоо болж 1990-ээд оны үед ажилгүй, орон гэргүй болсон аж.

Нэг өдөр тэрбээр “Надад бурхнаас заяасан хоолой бий. Өмнө нь би радиогийн хөтлөгч байсан ч одоо амьдралын хэцүү үеийг туулж байна. Надад одоо хайр, тусламж хэрэгтэй” гэж бичсэн самбар барин гудамжинд зогсож байхад түүнийг нэгэн сонингийн сэтгүүлч олж харжээ.

Улмаар тус сэтгүүлч түүнийг өөрийн амьдралын түүхийг камерын өмнө ярьж өгөхийг хүссэн бөгөөд тэрхүү бичлэгээ YouTube хуудаснаа тавьсан аж.

Орон гэргүй эр YouTube-ын бичлэгийн ачаар ажилд орсон нь

Үүний дараа Тедийг “Гэр оронгүй алтан хоолой” хэмээн нэрлэж, хүн бүр бичлэгийг нь үзэх болжээ. Үүний ачаар Уильямс олон зурагтын нэвтрүүлэгт уригдсан бөгөөд нэгэн нэвтрүүлгийн үеэр түүнийг NBA-ийн “Кливленд Кавальерс” багийн удирдлагууд анзаарч, сагсан бөмбөгийн тоглолтыг тайлбарлах санал тавьсан юм. Ингээд тэрээр саналыг хүлээн авч, үнэгүй байртай болж чадсан гэдэг.

2 Ажил олгогчдод өвөрмөц байдлаар хандсан нь

Камран Хуссейн нь Кентийн Их Сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн боловч шинэ төгсөгчийг ажилд авах газар олдохгүй байлаа. Уг нь тэрбээр худалдааны болон мэргэжлийнхээ дагуу ажлын туршлагатай байсан аж. Гэвч удаан хугацааны туршид байгууллагуудад өөрийн анкетыг илгээж, ажлын ярилцлагад орсон ч амжилт олоогүй юм. Ингээд Хуссейн уламжлалт бус аргаар ажилд орохоор шийджээ.

Тэрбээр анкетаа 35 ширхэг хэвлэж аваад, гудамжинд  “Би шинэхэн төгссөн нягтлан бөгөөд миний гарт анкет байна” гэх бичгийг бариад зогсжээ. Камран 2 цагийн турш галт тэрэгний буудал дээр зогсож дараа нь Кэннон-стрит руу явсан гэдэг. Энэ хугацаанд түүнээс маш олон хүн анкетыг нь авсаар дуусгажээ. Маргааш нь нэгэн томоохон байгууллагын захирал түүн рүү залгаж ажиллах санал тавьж, тэрбээр ажилд орж чадсан юм. Мөн түүн рүү 20 гаруй байгууллагаас залгасан бөгөөд Хуссейн хамгийн түрүүнд залгасан захиралдаа л зөвшөөрчээ.

Ажил олгогчдод өвөрмөц байдлаар хандсан нь

3 Дуудлага худалдаанд өөрийгөө худалдсан шинэхэн оюутан

2011 онд Британийн иргэн Жош Батлер сургуулиа төгсөж, их сургуульд орох гэтэл төлбөр нь маш өндөр байсан тул ажил хийж их мөнгөө цуглуулахаар шийджээ. Улмаар 600 байгууллагад өөрийн анкетыг илгээсэн ч бүгд татгалзсан хариу өгсөн аж. Хэдийгээр Жош 18 настай байсан ч пиар агентлаг болон үл хөдлөх хөрөнгө борлуулах чиглэлээр туршлагатай байсан юм.  Ингээд аргаа барсан Жош өөрийгөө eBay-ын дуудлага худалдаанд 16.000 фунтээр үнэлэн, хамгийн шилдэг зургаа нийтэлжээ. Түүний бүтээлч, зоригтой сэтгэлгээ нь ажил олгогчдын анхаарлыг татаж чадсан ба Жош тэр өдрөө гурван ч газраас ажлын санал авсан юм.

Дуудлага худалдаанд өөрийгөө худалдсан шинэхэн оюутан

4 Хуурамч сайтаар өөрийгөө сурталчилсан нь

Майк Фримэн нь маркетингийн чиглэлээр ажил хайж 100 гаруй байгууллагад анкетаа өгсөн ч амжилт олоогүй юм. Ингээд тэрбээр өөрийн орохыг хүсэж буй байгууллагынхаа вэб сайтыг дуурайлгаж хийхээр шийдсэн аж. Майк интернет дэлгүүр нээж, өөрийгөө 0 доллараар үнэлж, шаардлагатай чухал мэдээллээ оруулжээ.

Улмаар "Shopify" байгууллагын маркетингийн менежер түүний анкетыг үзээд "Өмнө нь хэзээ ч ийм сонирхолтой анкет харж байгаагүй" хэмээн хэлсэн гэдэг. Эцэст нь Фримэн  хүссэн байгууллагадаа ажилд орж чадсан юм.

Хуурамч сайтаар өөрийгөө сурталчилсан нь

5 Хувийн сайт нээсний ачаар ажилд орсон нь

Нина Муфле дэлхий даяар алдартай "Airbnb" байгууллагад ажиллах мөрөөдөлтэй байжээ. Гэвч түүний анкетыг хүлээж авахгүй байсан учир тухайн байгууллагын сайтыг дуурайлган хийж, "Airbnb"-д хэрэг болох хэд хэдэн бизнесийн санаагаа оруулжээ. 

Тэрбээр сайтаа хийснийхээ дараа “Твиттер” хуудаснаа нийтэлсэн бөгөөд "Airbnb" компанийн маркетингийн захирал "Анх удаа ийм төрлийн анкет болон өөртөө анхаарал татсан байдлыг харж байна" гэж хэлжээ. Мөн Нинагийн бүтээлч байдлыг өндрөөр үнэлсэн Иорданы хааны бэлэвсэн эхнэр Нур Аль-Хусейн "Энэ бүсгүйг "Airbnb" ажилд авахгүй бол том зүйл алдах болно" гэж үзсэн байдаг. Улмаар Нина Муфле ажлын ярилцлагад орж хүссэн газраа ажиллах болсон юм.

Хувийн сайт нээсний ачаар ажилд орсон нь

6 Алтан будаг болон тэвчээр

Жейд Деланей "McCann Worldwide" сурталчилгааны байгууллагад орохын тулд урт хугацааг зарцуулжээ. Тэрбээр өөрийгөө алтлаг будгаар будаж, Нью-Йоркийн “Зоригт охин” хөшөө шиг болж “Сурталчилгааны ажилд бүсгүйчүүд хүчтэй” хэмээн бичжээ. Энэхүү баримал нь санхүүгийн салбарт ажилд орох гэж буй бүсгүйчүүдийн эрхийг дэмжсэн нэгэн илэрхийлэл байсан юм.

Деланей "McCann Worldwide" сурталчилгааны байгууллагын үүдэнд 2 цагийн турш баримал байдалтай зогссон ба эцэст нь түүнийг ажилд авахаар болжээ.

Алтан будаг болон тэвчээр

7 Гэмт хэрэг үү, эсвэл?

2006 онд Крис Путнам "Facebook"-ийг хакердаж хэд хэдэн хэрэглэгчдийн цахим хуудсыг "MySpace" мэт болгосныхоо төлөө ажилд орж чаджээ.

Мэдээж тухайн үед "Facebook"-ийнхэн нилээд сандарч байсан нь тодорхой юм. Гэвч тэд сайтыг хакердсан хэргээр Путнамыг шүүхэдсэнгүй, харин ажлын санал тавьсан юм. Мөн сайтын хамгаалалтын системд нэвтрэх аргыг олсонд нь талархал илэрхийлж байжээ.

Гэмт хэрэг үү, эсвэл?

8 Намайг цагаачлалаас авраач

Фейлим Мак Ан Айомаре нэг л мэдэхэд ажилгүй болжээ. Гэхдээ тэрбээр 3000 долларын хуримтлалтай байсан бөгөөд түүнийгээ нэг өдрийн дотор бүгдийг нь үрсэн юм. Тэрбээр хотынхоо хамгийн хүн ихтэй газар сурталчилгааны самбар түрээсэлж, “Намайг цагаачлалаас авраач” гэсэн бичиг гартаа барин зургаа даруулан байршуулжээ.

Та түүнийг нэг хоногийн дотор бүх мөнгөө үрсэн мунхаг нэгэн гэж бодож болох ч Фейлим 7 хоногийн дотор 20 ажлын санал авч чадсан юм. Эцэст нь тэрбээр томоохон байгууллагын харилцааны мэргэжилтэн болжээ. Заримдаа олохын тулд алдах хэрэгтэй байдаг юм шүү.

Намайг цагаачлалаас авраач

9 Сурталчилгааны самбараас үүссэн хувийн бизнес

Паша Стокинг 7000 доллараар томоохон авто замын ойролцоох сурталчилгааны самбарыг түрээсэлж, өөрийн цахим хуудас, анкет болон зургийг байршуулжээ. Хэдийгээр тэрбээр ажилд орж чадаагүй ч АНУ-ын өнцөг булан бүрийн хүмүүст сурталчилгааг нь хямд үнээр байршуулахад нь тусалдаг хувийн компанитай болсон юм.

Сурталчилгааны самбараас үүссэн хувийн бизнес

10 Мартагдашгүй анкет

График дизайнер мэргэжилтэй Оросын иргэн Влад Ермолаев АНУ-д очиж хэд хэдэн байгууллагад өөрийн анкетаа илгээсэн боловч шинэхэн төгсөгчийг ажилд авах газар олдсонгүй. Улмаар АНУ-д удаан хугацааны турш амьдарч буй Оросын нэгэн дизайнерт хандаж тусламж, зөвлөгөө хүсжээ. Тэрбээр Владад “Өөрийн бүх том, жижиг ололт амжилтуудаа анкетандаа бичээд А3 дээр хэвлээрэй” гэжээ. Влад мэргэжил нэгтнийхээ зөвлөгөөг дагаснаар томоохон дизайнерын студид ажилд орж чадсан юм.

Яаж гэж үү? Учир нь түүний анкетын хэмжээ нь ажил олгогчийн анхаарлыг маш ихээр татсан бөгөөд хогийн саванд хийж багтахааргүй байсан гэдэг. Харин одоо тэрбээр өөрийн хувийн дизайнерын студитэй болсон.

 

Мартагдашгүй анкет

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()