Эмэгтэйчүүд амьдрахад хамгийн аюултай улс орнууд

XXI зуунд хүн төрөлхтөн технологи хөгжсөн, хүмүүнлэг энэрэнгүй ертөнцөд амьдрах ёстой боловч дэлхийн мэдээллийн хэрэгслүүд бидэнд эмэгтэйчүүдэд тохиолдсон, дундад зууны үеийнхтэй ижил гэмээр аймшигт хэргүүдийн талаар өдөр тутам мэдээллэж байдаг билээ.

Эмэгтэйчүүд амьдрахад хамгийн аюултай улс орнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Зарим оронд одоог хүртэл "эмэгтэйчүүдийн эсрэг" хууль, дүрэм үйлчилсээр байна. Жишээ нь, 2016 онд Саудын Арабын тэргүүлэх сэтгэл зүйч Халед аль-Сакаби "Эхнэрээ зөв зодох нь" нэртэй хэрхэн гэргийгээ занчих аргыг заасан видео бичлэг гаргажээ. "Эхнэрээ зодох нь бүхэл бүтэн шинжлэх ухаан бөгөөд "Аллахын хүслээр" эр хүн бүр энэ замаар бүдрэлгүй явах болно" гэж мань мэргэжилтэн өөрөө айлдсан байх юм.

 

1 Хулгайлж болно

Ливан болон Мальтад хэрэв эрэгтэй хүн өөрийн хулгайлж хүчиндсэн бүсгүйтэйгээ гэрлэвэл түүнд шүүх ял оноохгүй. Энэ төрлийн гэмт хэргийн талаар шүүхээр нухацтай авч хэлэлцсэн ч, хэрэв тухайн хүн хохирогчтой гэрлэвэл түүний үйлдэл гэмт хэрэгт тооцогдохоо болих аж. Гэхдээ Ливанд тухайн гэр бүл таван жилийн дараа гэрлэлтээ цуцлавал хэргийг дахин сэргээж болно гэсэн заалт бий.

Хулгайлж болно

2 Зодож болно

Нигерт эмэгтэй хүнийг хүчирхийлж болно гэсэн хуультай. Хэрэв нөхөр нь эхнэрийнхээ биед онцгой хүнд гэмтэл л учруулахгүй бол зодож болно. Саудын Арабад энэ талаар хуульд нарийвчлан заагаагүй ч эмэгтэй хүн нөхөртөө бүрэн захирагдах ёстой төдийгүй нөхөр нь эхнэрээ хэрэгтэй гэж үзсэн аргаараа "хүмүүжүүлэх" эрхтэй.

Зодож болно

3 Хууран мэхэлбэл алж болно

Египет улсад  өөрийг нь хуурч байгааг мэдэж, үйлдэл дээр нь барьсан тохиолдолд тэр хүн эхнэрээ албал хуулийн хатуу шийтгэлээс чөлөөлөгдөнө. Албан бичиг баримтанд зааснаар бол тухайн гэмт хэрэгтнийг баривчилна. Гэхдээ түүнийг ямар хугацаагаар саатуулах тухай заагаагүй байна. Египетэд ийм гэмт хэргийг "нэр төрийн аллагад" тооцдог бөгөөд орон нутгийн шүүхийн байгууллага "сэтгэл санааны хүнд байдалд үйлдсэн аллагатай" дүйцүүлж үздэг ажээ.

Хууран мэхэлбэл алж болно

4 Бүрэн хяналтанд байлгаж болно

Гвиней улсад эмэгтэй хүн нөхөр нь зөвшөөрөхгүй бол түүнээс тусдаа ажиллах эрхгүй. Йеменд эхнэр нь "Нөхрөө сонсох ёстой, дуулгаваргүй байж болохгүй, гэрийнхээ бүх ажлыг гүйцэтгэнэ" гэсэн хууль бий.

Бүрэн хяналтанд байлгаж болно

5 Эмэгтэй хүнийг хүчиндэж болно

Бусдад хүчирхийлүүлсний улмаас нэгэн эмэгтэй нас барсан хэрэг 2012 онд Энэтхэгт гарч, дэлхий нийтийг цочроосон ч энэ явдлын дараахан "Гэр бүлийн хүрээнд эмэгтэй хүнийг хүчиндэж болно" гэсэн хуулийг эрх баригчид нь гаргажээ. Тухайн орны хууль тогтоомжинд "Хэрэв эхнэр нь 15-аас дээш настай бол нөхөр болон түүний эхнэр хоорондын ямар ч сексийн харьцаа хүчингийн хэрэгт тооцогдохгүй" гэсэн зүйл заалт оржээ. Сингапурт эхнэр нь 13 настай бол хүчиндэхийг зөвшөөрдөг. Багамд эхнэр нь 14-өөс дээш настай бол энэ хууль хүчин төгөлдөр үйлчилдэг. 

Эмэгтэй хүнийг хүчиндэж болно

6 Бага хөрөнгө залгамжилна

Тунис болон Арабын нэгдсэн Эмират улсад эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс хоёр дахин илүү өв хөрөнгө гэр бүлээсээ өвлөн авдаг. Хэрэв гэр бүлд зөвхөн хоёр охин байвал тэд хуулийн дагуу өв хөрөнгийн гуравны хоёрыг авна. Харин хэрэв тэд ах эсвэл эрэгтэй дүүтэй бол авах өв хөрөнгийн харьцаа өөрчлөгдөнө. "Эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдээс хоёр дахин их хөрөнгө өв залгамжилна" хэмээн хуульд заажээ.

Бага хөрөнгө залгамжилна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()