ЧӨЛӨӨТ ЦАГ

Оригиналь болон хуурамч цэнэглэгчийн ялгаа

Ухаалаг утас болон дагалдах хэрэгслүүдийн технологи сайжирч, үнэ нь өсөхийн хэрээр дуураймал загварыг нь үйлдвэрлэх явдал дагаад нэмэгддэг. Ялангуяа зах зээлд элбэг байдаг, урд хөршид үйлдвэрлэсэн хуурамч цэнэглэгчийг худалдан авснаар та өөрийн гар утасны эдэлгээг богиносгож байна гэсэн үг. Ингээд танд "Самсунг" болон "iPhone" утасны хуурамч цэнэглэгчийг хэрхэн танихыг харуулсан зурган мэдээллийг хүргэе.

Оригиналь болон хуурамч цэнэглэгчийн ялгаа Хадгалах
2019-04-11, 16:21

Цэгцтэй, сайхан ярьдаг болох 8 арга

Ямар ч нөхцөлд сандралгүй сайхан ярьж сурахыг хүсэж байгаа бол "ном унших", " бичих" гэсэн энгийн аргууд танд төдийлөн сайн туслахгүй болов уу. Аливаа зүйлийн талаар ярихын тулд мэдлэгтэй байх ёстой нь үнэн боловч түгдэрч гацахгүй, эмх цэгцтэй, ойлгомжтой ярьж чадахгүй бол таны сурсан мэдсэний хэрэг гарахгүй шүү дээ. Тэр ч үүднээс та бүхэнд чөлөөтэй, сайхан ярьж сурахад туслах 8 аргыг хүргэж байна. 

Цэгцтэй, сайхан ярьдаг болох 8 арга Хадгалах
2019-04-11, 15:26

Япончуудын эрүүл, чийрэг амьдралын 6 нууц

Инженер, Айкидогийн багш Кацузо Ниши (Katsuzo Nishi) нь бага насандаа маш сул биетэй, эмч нар түүнийг 20 нас ч хүрэхгүй гэж үзэж байжээ. Эцэг, эх нь түүнийг эрүүл болгохын тулд Буддын хийдэд хүртэл шавь оруулсан юм. Тэрбээр хийдэд 3 жилийг өнгөрүүлсэн ба тэнд бясалгах, сэлмээр тулалдах техникүүдийг сурчээ. Мөн эрүүл мэндээ сайжруулахын тулд эмч нарын бичсэн сүүлийн үеийн олон ном зохиолууд, дорнын болон өрнийн анагаах ухааны эртний бүтээлүүдийг уншсан байна. Түүн дээрээ тулгуурлан өөрийн биеийг эрүүл болгоход хэрэглэсэн эмчилгээнийхээ талаар ном бичиж 1927 онд 44 настай байхдаа хэвлүүлж байжээ. Ингээд бид танд түүний эрүүл байлгах жоруудаас танилцуулж байна.

Япончуудын эрүүл, чийрэг амьдралын 6 нууц Хадгалах

Солонгос бүсгүйчүүдийн хэрэглэдэг арьс арчилгааны ухаалаг аргууд

Солонгосын гоо сайхны чиг хандлага Азиас хальж дэлхийн бүх тивүүдийн арьс арчилгааны зах зээлийг эзлэхээр нэгэнт шулууджээ. Бүх л гоо сайхны мэргэжилтэн, блоггерууд Солонгосын арьс арчилгааг хүлээн зөвшөөрч байгаагаас харахад өнгөрсөн жилээс эхлэн барууны орнуудад цахиур хагалсан "K-beauty" нь түрхэн зуур шууруулаад өнгөрөх бус байнга оршин тогтнохоор гарч ирсэн нь тодорхой болоод байна. Солонгос арьс арчилгаа Монгол бүсгүйчүүдэд ч сайн тохирдог тул дэлхий нийтэд тренд болж буй тэдний гоо сайхны арга барилуудаас танилцуулж байна.

Солонгос бүсгүйчүүдийн хэрэглэдэг арьс арчилгааны ухаалаг аргууд Хадгалах

Зурган дээр дур булаам гарах аргууд

Гоё газар эсвэл онцгой үйл ажиллагаанд оролцох үедээ ганц сайхан зурагтай болохыг хүссэн ч үр дүн нь таны сэтгэлд нэг л хүрэхгүй байна уу?  Зураг даруулахдаа зогсолт, байрлал, нүүрний хувирал зэргээ буруу сонгосноос болж эв хавгүй, бүтэлгүй зургууд гардаг шүү дээ. Ингээд бүсгүйчүүддээ зориулж зурган дээр хэрхэн донжтой гарах аргуудаас зааж өгье.

Зурган дээр дур булаам гарах аргууд Хадгалах
2019-04-08, 16:30

Зөвхөн гар дээр суниалт хийгээд фитнесст явнаас ялгаагүй биетэй болцгооё!

Өдөрт 100 удаа гар дээр суниалт хийх нь фитнесст явсантай ижил үр дүнг үзүүлэх бөгөөд та илүү хүчтэй, булчингийн масс ихтэй болох боломжтойг "Buzzfeed"-ын ерөнхий редактор Сэм Страйкер (Sam Stryker) өөрийн биеэр туршин баталжээ. Түүнчлэн фитнесст явахын оронд гар дээр суниалт хийх нь төдийлэн их цаг завыг шаардахгүй бөгөөд дээр нь үнэгүй байдаг гэдгийг санаарай. Ингээд та бүхэнд зөвхөн гар дээр суниалт дээр тулгуурласан биеэ хөгжүүлэх хөтөлбөрийг хүргэж байна.

Зөвхөн гар дээр суниалт хийгээд фитнесст явнаас ялгаагүй биетэй болцгооё! Хадгалах

Онгоцоор нисэх гэж байгаа нэгэнд туршлагатай аялагчдын өгч буй 20 зөвлөгөө

Туршлагатай аялагчдын хувьд онгоцны суудлаа зөв сонгох нь аяллын нэг хэсгийг таатай болгодог гэдгийг мэднэ. Гэхдээ нислэгийн тийз худалдаж авах үед шууд өөрийн байршлыг сонгох боломжгүй байдаг билээ. Хэрвээ та аяллын байгууллагаар дамжин явж байгаа бол өөрийн сонирхсон суудлыг төвөггүйхэн захиалах боломжтой. Ингээд та онгоцоор нисэх гэж байгаа бол хэрхэн зөв суудлыг сонгох талаар хэдэн зөвлөгөөг хүргэе.

Онгоцоор нисэх гэж байгаа нэгэнд туршлагатай аялагчдын өгч буй 20 зөвлөгөө Хадгалах

Өдөр бүр загасны мах идвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Олон мянган жилийн өмнөөс хүн төрөлхтөн далайн гаралтай хоол хүнсийг өргөнөөр хэрэглэж ирсэн билээ. Мөн сүүлийн жилүүдэд далайн гаралтай хоол хүнс нь эрүүл мэнд, ой санамж болон сэтгэл санааны байдалд хэрхэн сайнаар нөлөөлдөг талаар ихээхэн яригдах болсон. Ингээд уншигч та бүхэнд загасны махны ач тусын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өдөр бүр загасны мах идвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ? Хадгалах
2019-04-06, 13:09

Архаг ядаргааг анагаах шалгарсан аргууд

Та гадуур зугаалах, кино үзэх гэх мэт энгийн зүйлсээс болж ядарч байна уу? Хүн бүрийн мэдэх архаг ядаргаа бол  хамгийн их тархсан өвчлөлийн нэг бөгөөд ихэнхдээ шалтгааныг нь залхууралтай холбож тайлбарладаг. Үнэн хэрэгтээ архаг ядаргаанд хүргэх маш олон шалтгаанууд байдаг бөгөөд эмчлэхгүй удаан явбал таны бие организм ямар нэг байдлаар өвчилж эхэлдэг. Хаврын улиралд хүмүүс ядаргаанд их өртдөг тул бид танд энгийн аргаар хэрхэн архаг ядаргаанаасаа салж болох аргуудаас хүргэж байна.

Архаг ядаргааг анагаах шалгарсан аргууд Хадгалах

Ой тогтоолт сайжруулах үйлчилгээтэй 9 хүнсний бүтээгдэхүүн

Хөгшрөлт болон удамшлын гаралтай ямар нэг өвчин гэх мэт янз бүрийн хүчин зүйлээс болж хүний ой санамж муудаж, тархины үйл ажиллагаа удааширдаг. Үүнээс сэргийлэхийн тулд та эрдэс бодис, амин дэмээр баялаг хоол, хүнс идэж байх хэрэгтэй юм. Ингээд та бүхэнд тархины үйл ажиллагаанд хамгийн тустай B амин дэм, төмөр, цайраар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. 

Ой тогтоолт сайжруулах үйлчилгээтэй 9 хүнсний бүтээгдэхүүн Хадгалах

Энэ хаврын маникюрын чиг хандлагууд

Хаврын улирал ирж буйтай холбоотойгоор олон охид бүсгүйчүүд гарынхаа гоо сайханд анхаарч эхэлдэг.  Магадгүй та ч бас уг асуудалд санаа зовж байгаа бол энэхүү фото нийтлэлд анхаарлаа хандуулаарай. Энгийн атлаа гоёмсог маникюрын санаанууд танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Хаврын улиралд нимгэн бээлийн өмсөхөөс гадна гарын чийгшүүлэх тос түрхэж байх хэрэгтэй шүү. 

Энэ хаврын маникюрын чиг хандлагууд Хадгалах

Ухаалаг утас байнга хэрэглэснээр хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ?

Техникийн дэвшил та бидний амьдралыг хөнгөвчилж, сонирхолтой байлгадаг нь маргаангүй үнэн. Гэхдээ тэдгээр зүйлс хүний биед сөрөг нөлөө үзүүлж байдгийг санах хэрэгтэй. Орчин үед бүгд л ухаалаг гар утсыг сонгож хэрэглэх болсон бөгөөд тэр хэмжээгээрээ амьдралын буруу хэвшилтэй болж, эрүүл мэндээ хохироосоор байна. Бид танд гар утас хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх зөвлөгөөг хүргэж байна. 

Ухаалаг утас байнга хэрэглэснээр хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ? Хадгалах