ЧӨЛӨӨТ ЦАГ

Төгс өгзөгтэй болоход туслах шилдэг 3 дасгал

Эмэгтэй хүний төгс галбирыг алиман хэлбэртэй тонтгор хөөрхөн өгзөггүйгээр төсөөлөхийн аргагүй. Харин хүссэндээ хүртэл өгзөгнийхөө булчинг чангалахад зөв дасгалаас гадна тогтсон зөв хуваарь хэрэгтэй. Иймээс та бүхэндээ холимог тулааны тамирчин, дасгалжуулагч Анжела Ли (Angela Lee)-ийн санал болгож буй өгзөгний булчин чангаруулж, өргөх хамгийн үр дүнтэй дасгалуудыг хуваарийн хамт танилцуулж байна. 

Төгс өгзөгтэй болоход туслах шилдэг 3 дасгал Хадгалах
2016-06-06, 16:19

Япон бүсгүйчүүд яагаад таргалдаггүй вэ?

Япон улс нь бусад өндөр хөгжилтэй орныг бодоход, таргалалтын түвшингээр 35 хувь бага байдаг. Тэд маш эрүүл гоолиг, дээр нь сайхан арьстай байдгийн нууц нь эрүүл амьдралын хэвшил, зөв хооллолт ажээ. Ингээд бид та бүхэндээ Япон бүсгүйчүүд яагаад үргэлж туранхай, гоолиг байдгийн нууцыг хүргэж байна. Та ч гэсэн эдгээрийг амьдрал ахуйдаа хэрэгжүүлэхэд болохгүй зүйл үгүй шүү дээ. 

Япон бүсгүйчүүд яагаад таргалдаггүй вэ? Хадгалах

Хорт хавдар үүсгэдэг шампуниуд

Сүүлийн үед баталгаагүй хүнсний болон гоо сайхны бүтээгдэхүүн зэргээс болж хорт хавдар ихээр үүсч, эрдэнэт хүний амийг асар ихээр авч одож байна. Элдэв химийн хортой химийн бодис агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнийг баталгаагүй авч хэрэглэснээс болж охид бүсгүйчүүд наанадаж арьсны харшилтай болох, цаашлаад хорт хавдартай болж байгаа нь цөөнгүй билээ. Тиймээс та бүхэндээ сануулга болгох үүднээс хорт хавдас үүсгэгч хортой бодис агуулсан үсний шампуниудыг танилцуулъя. 

Хорт хавдар үүсгэдэг шампуниуд Хадгалах
2016-06-03, 16:06

Бид шүдээ зөв угааж чаддаг уу?

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Шүдээ хэрхэн зөв арчилахаас шалтгаалан бие эрхтэн эрүүл байж, царай төрх өөрчлөгдөн, өнгө зүс сайхан болдог. Харин хүмүүсийн дунд түгээмэл тарсан дараах яриануудад хүн бүхэн л итгэдэг. Гэвч 100% үнэн биш ажээ. Тиймээс та бүхэнд шүдээ хэрхэн зөв угааж, арчлах тухай товчхон мэдээллийг хүргэе. 

Бид шүдээ зөв угааж чаддаг уу? Хадгалах

Нүүрээрээ хэрхэн турах вэ?

Орчин үед ази бүсгүйчүүдийн дунд “V” хэлбэрийн буюу нарийхан царайны хэлбэр үзэсгэлэнтэйд тооцогдох болсон. Гэвч нүүрээрээ турах нь бараг л боломжгүй мэт бидэнд санагддаг билээ. Хичнээн жин хассан ч нүүр бандгар байх нь том толгойтой харагдуулж, биеийн галбирыг гутаах гээд байдаг муу талтай. Тиймээс бид та бүхэндээ нүүрээрээ турах хялбар аргуудыг танилцуулж байна.

Нүүрээрээ хэрхэн турах вэ? Хадгалах

Өөрийгөө ялан дийлсэн хүмүүс

Хүний хамгийн том дайсан, доош нь татагч "хүч" бол атаархуу хэн нэгэн биш, харин тэр хүн өөрөө л байдаг. Дайсан гэгдээд байгаа тэрхүү дотоод хүнээ бага дээр нь дарж, залхуурал гээч аймшигтай зүйлийг дарж чадах юм бол бидэнд хүрч чадахгүй оргил, биелүүлж чадахгүй мөрөөдөл гэж үгүй. Ингээд та бүхэнд өөрийгөө ялан дийлж чадсан бахархам хүмүүсийг танилцуулж байна. 

Өөрийгөө ялан дийлсэн хүмүүс Хадгалах
2016-05-31, 11:30

Нүүрээ зөв будаж сурцгаая

Дайны үеэр цэргүүд буу зэвсэгээ агсан, уухайлан байлддаг байсан шиг, бүсгүйчүүд ч гэсэн өдөр бүр нүүр будалт хэмээх хүчтэй зэвсгээ "зүүгээд", өөртөө итгэх итгэлээ сэргээн тухайн өдрийг маш амжилттайгаар өнгөрүүлдэг юм. Ингээд бүсгүйчүүд та бүхэндээ нүүр будалтаа хэрхэн хялбар аргаар, цэвэрхэн хийх аргуудыг хүргэж байна.  

Нүүрээ зөв будаж сурцгаая Хадгалах
2016-05-30, 11:09

Найз залуугаасаа харилцаагаа таслах болсны 10 шинж

Амьдралын хамгийн сайхан нь өөрийг тань халамжилж, халуун дулаан мэдрэмж төрүүлэх нэгэнтэй учрах явдал байдаг. Гэвч харамсалтай нь ихэнх хосууд хайр дурлалаа эхэлсэн шигээ, гэнэт л дуусгаж, бие биедээ хайргүй болдог нь гунигтай. Яг үнэндээ "гэнэт" ч дуусдаггүй л дээ. Бүх зүйл учир шалтгаантай. Хэрвээ та дараах зүйлсийг өөрийн эрхгүй хийж эхэлсэн бол, хайртаасаа уйдсан, түүнтэй уулзмааргүй мэт санагдаж байгаа бол хэсэг хугацаанд ганцаараа байсан нь дээр болов уу... 

Найз залуугаасаа харилцаагаа таслах болсны 10 шинж Хадгалах
2016-05-30, 08:30

Өглөөг өөдрөг угтах алхам

Зарим тохиолдолд өглөө эртлэн босож ажил, сургуульдаа явна гэдэг үнэхээр хэцүү там мэт санагддаг л биз дээ?... Ихэнхи нь энэ асуултанд “тийм” гэх хариултыг өгөх болов уу. Гэхдээ өглөөг хэрхэн угтана тэр чигээрээ тухайн өдрийн уур амьсгал, ажлын бүтэмж дүгнэгддэг хэмээн үздэг учир аль болох өөдрөг, хөгжилтэйгөөр өглөөг угтах нь нэн чухал. Ингээд өглөө босохыг үзэн яддаг уншигчиддаа зориулан дараах мэдээллийг хүргэе. Энэхүү зөвөлгөөг дагаж хэвшил болгосноор та бүтэн өдрийн турш амжилт бүтээлээр дүүрэн байх болно гэдэгт итгэлтэй байна.

Өглөөг өөдрөг угтах алхам Хадгалах

Шоунд явахдаа заавал анхаарах зүйлс

Зун болоход таны санаанд юу орж ирдэг вэ? Мэдээж урин дулаан цаг айлчилж, нимгэн хөнгөн хувцсандаа орж, олон сайхан баяр, арга хэмжээнүүдэд оролцдог. Өвлийн сэрүүнд дулаан газар эрж бээрэн зогсдог байсан бол харин зун бүх зүйл эсрэгээрээ шүү дээ. Сүүлийн үед манайд зохиогдож байгаа зуны хөгжмийн фестивалууд ихэнхдээ үдшийн бүрийгээс үүрийн гэгээ хүртэл, эсвэл 2 хоног дамнан зохиогддог болжээ. Тиймээс энэ зун анх удаа хөгжмийн фестивалд явах гэж байгаа бол танд энэ мэдээлэл яг тохирно. 

Шоунд явахдаа заавал анхаарах зүйлс Хадгалах

Нүүрний хэлбэртээ тохируулан үсээ хэрхэн засах вэ?

"Үс сайхан бол зүс сайхан" хэмээх үг хэдий улиг болсон ч гэлээ үнэхээр маргахын аргагүй үнэн билээ. Үс ямар засалттай байхаас хамаарч таны нүүрний хэлбэр засагдаж, эсвэл бүр эвдэрч харагддаг. Тиймээс нүүрний хэлбэртээ тохируулан үснийхээ урт болон хэлбэрийг засах нь зүйтэй юм. Энэ тухай тодорхой мэдээллийг дэлгэрэнгүйгээс үзээрэй. 

Нүүрний хэлбэртээ тохируулан үсээ хэрхэн засах вэ? Хадгалах
2016-05-27, 17:23

10 хоногийн дотор гэдсээрээ хэрхэн турах вэ?

Сарын өмнө таарч байсан өмд бариад, товч нь хэзээ хэзээгүй задарчих гээд байна уу? Зун болж байхад эсрэгээрээ таргалаад байна хэмээн толгойгоо гашилган суугаа бол танд доорх мэдээллийг хүргэж байна. Зааврын дагуу тууштай хэрэгжүүлж, амьдралдаа мөрдөж эхэлбэл маш түргэн хугацаанд хэвлий хэсгийн өөхөө арилгаж, хүссэндээ хүрэх болно шүү!

10 хоногийн дотор гэдсээрээ хэрхэн турах вэ? Хадгалах