Бид шүдээ зөв угааж чаддаг уу?

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Шүдээ хэрхэн зөв арчилахаас шалтгаалан бие эрхтэн эрүүл байж, царай төрх өөрчлөгдөн, өнгө зүс сайхан болдог. Харин хүмүүсийн дунд түгээмэл тарсан дараах яриануудад хүн бүхэн л итгэдэг. Гэвч 100% үнэн биш ажээ. Тиймээс та бүхэнд шүдээ хэрхэн зөв угааж, арчлах тухай товчхон мэдээллийг хүргэе. 

Бид шүдээ зөв угааж чаддаг уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Цайруулах шүдний оо, шар өнгөрийг багасгадаг"

Гэрийн нөхцөлд элдэв хоргүй шүдээ цайруулахын тулд цайруулах үйлчилгээтэй оогоор тогтмол угаах хэрэгтэй. Үр дүнгээ төдийлөн хурдан өгөхгүй, энэ нь үйлчилгээгүй гэсэн үг биш юм. Шүдний шар өнгөрийг бүдгэрүүлэх болно.

"Цайруулах шүдний оо, шар өнгөрийг багасгадаг"

2 "Лимон болон содаар үрэх"

Энэ нь үр дүнтэй аргуудын нэг ч гэлээ үргэлж ийнхүү шүдээ үрээд байх нь шүдний пааланг гэмтээж, шүд унагах хэврэг болгох магадлалтай. Тиймээс энэхүү аргыг тодорхой хугацааны давтамжтай хийсэн нь дээр. Сард 1,2 удаа гэх мэт...

"Лимон болон содаар үрэх"

3 "Хар цай, кофе, кола, сахар шүдийг гэмтээж өнгөр суулгадаг"

Эдгээр зүйлс нь шүдний эрүүл ахуйд тодорхой хэмжээгээр нөлөөлж муутгадаг. Тиймээс түүний оронд, луувангийн шүүс, ногоон цай, улаан лооль, зэрэг бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.

"Хар цай, кофе, кола, сахар шүдийг гэмтээж өнгөр суулгадаг"

4 "Угаах тусам өнгө орно"

Шүдээ хэтэрхий их угаах нь буйлыг үрэвсүүлдэг учраас өдрийн цагаар шаардлагатай тохиолдолд, амаа зайлах, бохь зажлах гэх мэт аргуудаас хэрэглээрэй.

"Угаах тусам өнгө орно"

5 "Шүдний утаснаас чигчлүүр хэрэглэх нь дээр"

Шүдний завсар мах тээглэх, орох үед хүмүүс ихэвчлэн шүдний чигчлүүр, оёдлын утас ашигладаг. Гэвч ингэх нь шүдийг завсартай болгож таагүй харагдуулдаг. Тиймээс шүдний утсыг хэрэглэх нь зүйтэй. 

"Шүдний утаснаас чигчлүүр хэрэглэх нь дээр"

6 "Хоолосны дараа заавал шүдээ угаах ёстой"

Хооллосноос хойш 20 минутын дараа тэдгээр хүнснүүд шүдэнд муугаар нөлөөлж эхэлдэг. Тиймээс хоолоо идсэний дараа ам зайлагч шингэнээс амаа зайлахад хангалттай.

"Хоолосны дараа заавал шүдээ угаах ёстой"

7 "Сойзыг сард 1 удаа солих ёстой"

Шүдний сойзыг дунджаар 3 сарын дараагаас солих нь зүйтэй. Шүдээ угаасны дараа сойзыг заавал угааж, сайтар цэвэрлэх нь зүйтэй.

"Сойзыг сард 1 удаа солих ёстой"

8 "Амны бохир эрүүл мэндэд нөлөөлөхгүй"

Ам бохир, шүд өвчтэй бол хоолой өвдөх, уушиг өвчлөх муу нөлөөтэй байдаг. Тиймээс аль болох шүдээ цэвэр байлгах хэрэгтэй юм. 

"Амны бохир эрүүл мэндэд нөлөөлөхгүй"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()