Төгс өгзөгтэй болоход туслах шилдэг 3 дасгал

2016-06-06, 16:19
50,276

Эмэгтэй хүний төгс галбирыг алиман хэлбэртэй тонтгор хөөрхөн өгзөггүйгээр төсөөлөхийн аргагүй. Харин хүссэндээ хүртэл өгзөгнийхөө булчинг чангалахад зөв дасгалаас гадна тогтсон зөв хуваарь хэрэгтэй. Иймээс та бүхэндээ холимог тулааны тамирчин, дасгалжуулагч Анжела Ли (Angela Lee)-ийн санал болгож буй өгзөгний булчин чангаруулж, өргөх хамгийн үр дүнтэй дасгалуудыг хуваарийн хамт танилцуулж байна. 

Төгс өгзөгтэй болоход туслах шилдэг 3 дасгал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Эдгээр дасгалуудыг 1 минутын амралттай тус бүр 2-3 минут хийнэ. Өдөр бүр хийж болохгүйг санаарай. Булчинд ч гэсэн амралт хэрэгтэй шүү дээ. Гол нь энэ хуанлины дагуу дасгалаа завсарлах байдлаар хийж гүйцэтгээрэй.

2 Суулт

Өгзөг, гуяны хамгийн үр дүнтэй дасгал гэгддэг суултийг бүтэн улан дээрээ тогтож хийх хэрэгтэй. Ингэхдээ хоёр гараа урагш сунгана. Энэ нь нурууны булчинд ч давхар ачаалал өгч байдаг. Цээжээ цэх байлгахаа мартуузай.

Суулт

3 Гантелтэй суулт

Энгийн суултаас ялгаатай зүйл нь гарт бага зэрэг жин нэмэгдсэнд оршино. Гантелийн тухайд 2 кг байхад л хангалттай. Нуруу, толгойгоо цэх, хөлдөө мөрний хэмжээнээс үл ялиг илүү зай аваарай. 

Гантелтэй суулт

4 Цогц дасгал

Гараа толгойн ардаа аваад, хуруунуудаа зөрүүлнэ. Биеэ цэх, толгойгоо гудайлгаж болохгүй. Гол даралт нуруу болон гуяанд ирэх ёстой. Энэ нь суудлын өвчнөөс сэргийлж, гуя болон өгзөгний булчинг ихээр чангалж өгдөг. 

Цогц дасгал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()