Япон бүсгүйчүүд яагаад таргалдаггүй вэ?

Япон улс нь бусад өндөр хөгжилтэй орныг бодоход, таргалалтын түвшингээр 35 хувь бага байдаг. Тэд маш эрүүл гоолиг, дээр нь сайхан арьстай байдгийн нууц нь эрүүл амьдралын хэвшил, зөв хооллолт ажээ. Ингээд бид та бүхэндээ Япон бүсгүйчүүд яагаад үргэлж туранхай, гоолиг байдгийн нууцыг хүргэж байна. Та ч гэсэн эдгээрийг амьдрал ахуйдаа хэрэгжүүлэхэд болохгүй зүйл үгүй шүү дээ. 

Япон бүсгүйчүүд яагаад таргалдаггүй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэрвээ сумочин шиг дасгал хийвэл, түүн шиг л харагдах болно.

Сумогийн тамирчид өглөөний хоол иддэггүй. Тэд өглөө сэрээд л маш эрчимтэй, хүнд дасгалуудыг хийж эхэлдэг. Харин дараа нь өдрийн хоолоо идээд, шууд унтдаг. Сэрснийхээ дараа өглөөний дасгалаа дахин нэг удаа давтдаг. Хамгийн гол нь зөв дасгалыг зөв системтэй хийхгүй бол хичнээн их дасгал хийж, хөдөлмөрлөлөө гээд үр дүнд нь та яг л мангас шиг харагдах болно. Ялангуяа өдрийн хоолны дараа хэзээ ч битгий шууд унтаж бай. Энэ нь таны бие эрхтэнг өөхлүүлж, аймшигтай харагдуулахад хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг. Мөн амьсгаагаа ч гэсэн зөв хуваарилах хэрэгтэй. Хичнээн их дасгал хийлээ гээд амьсгаагаа буруу авч байвал ямар ч үр дүнд хүрэхгүй юм.

Хэрвээ сумочин шиг дасгал хийвэл, түүн шиг л харагдах болно.

2 Хүйтэн хоолноос татгалз

Хэрвээ та турж, эрүүлжихийг хүсэж л байгаа бол юун түрүүнд хүйтэн зүйлсээс татгалзах хэрэгтэй. Өөртөө халуун дулаан энергийг шингээж, аль болох хөнгөн шингэн шим тэжээлтэй хооллож сураарай. Ялангуяа хүний биед тэр чигээрээ халуун эрчим бүрэлддэг учраас зуны улиралд эрчимтэй жин хасахад хамгийн тохиромжтой байдаг. Тиймээс дулааны улиралд аль болох жимс жимсгэнэ, олон төрлийн ногоотой хоол, болон шөл идвэл зохилтой. Ингэх нь таныг олон төрлийн витаминаар хангаад зогсохгүй, илүү их эрч хүчийг бэлэглэж, мэдэгдэхүйц тураадаг байна.

Хүйтэн хоолноос татгалз

3 Хооллож байхдаа шингэн зүйл уух нь буруу

Япон хүмүүс хооллож байхдаа хэзээ ч ус, цай уудаггүй. Учир нь шингэн зүйл уух нь таны идсэн зүйлийг царцааж, биед маш их өөхийг хуримтлууж, турахад улам л хүндрэлтэй болгосоор байдаг. Харин түүний оронд шөлтэй халуун хоолыг идээрэй. Япончууд шөлөнд маш их дуртай. Тиймдээ ч дээрх зовлонгоос ангид эрүүл, туранхай байдаг юм.

Хооллож байхдаа шингэн зүйл уух нь буруу

4 Халуун усанд хэвтэх

Халуун усанд хэвтсэний дараа таны бие тайвширч, булчингууд амран, цусны эргэлт тогтворжин, үнэхээр сайхан болдог. Тиймээс сард дор хаяж 2 удаа халуун усанд хэвтэх нь зүйтэй. Усны хэм дунджаар 38-40 хэмийн халуунтай байхад тохиромжтой. Энэ нь таныг жин хаяж, эрүүлжин гоолиг сайхан биетэй болоход өгүүлшгүй ихээр тусалдаг.

Халуун усанд хэвтэх

5 Өдөр бүр 30 өөр төрлийн хоол идэх

Япон хүмүүс өдөр бүр хооллохдоо дор хаяж 20 нэр төрлийн хоолыг хольж иддэг. Үүнд нь олон төрлийн баялаг жимс жимсгэнэ, үр тариа, уургаар баялаг хүнс, самар, төрөл бүрийн илчлэг багатай махууд орно. Та анзаарч байсан бол Солонгос, Япон хоолууд маш олон төрлийн хачир, соустай байдаг шүү дээ. Тиймээс та цаашид аль болох олон нэр төрлийн амтлаг хоолыг багахан идэхийг хичээгээрэй. Амттай ногооны салатууд байсан ч болно шүү дээ.

Өдөр бүр 30 өөр төрлийн хоол идэх

6 Хоолоо маш үзэмжтэй, амттай хийх

Япон хоолнууд хааяа идэхэд ч хайран, дэндүү гоёмсог чимэглэсэн байдаг шүү дээ. Тэд хоолыг урлаг мэтээр харж, чимэглэлд маш ач холбогдлыг өгдөг. Хамгийн гол нь хэзээ ч тавгаа дүүртэл хоол хийдэггүй. Нэг ёсондоо тэд хоолны ширээнээс өлсөхгүй, цадахгүй босож чаддаг гэсэн үг юм. Үүний тулд олон төрлийн шим тэжээлтэй хоолыг идэж байгаарай.

Хоолоо маш үзэмжтэй, амттай хийх

7 Хоолоо маш сайн зажилж идэх

Хоолоо маш сайн, удаан зажилж идэх нь хоолыг түргэн шингээж, илүүдэл жингээс таныг хамгаалах болно. Ийнхүү удаан идэх нь гэдэс аль хэдийн цадсан гэх мэдээлэл тархинд өгч, их идэхээс сэргийлдэг юм. Тиймээс хүүхдүүдээ багаас нь ийнхүү бага идүүлж сургах хэрэгтэй.

Хоолоо маш сайн зажилж идэх

8 Ногоон цай уу

Ногоон цай нь эрүүл мэндэд өндөр ач тустай. Япон хүмүүс ногоон цайг өдөр тутамдаа ихээр хэрэглэдэг буюу өдөрт дунджаар 6-8 аягыг уудаг байна. Энэ нь цусан дахь холестрины хэмжээг бууруулж, жин хасахад өндөр нөлөөг үзүүлдэг юм. Тиймээс өдөр тутамдаа цэвэр ургамлын гаралтай цай ууж хэвшихийг хичээгээрэй.

Ногоон цай уу

9 Өдөрт 10 мянган алхам явган яв

Япон хүмүүс өдөрт дор хаяж 10 мянган алхам газар явган явж өнгөрүүлдэг, амьдралын маш идэвхитэй хүмүүс гэхэд болно. Амралт чөлөөт цагаараа ууланд авирах, дасгал хийх гэх мэтээр маш идэвхитэй өнгөрүүлдэг. Тиймээс ч тэдэнд илүүдэл жин гэх зовлон үгүй юм. Хэрвээ явган явах дургүй бол машин биш дугуйг сонгох нь олонтаа. 

Өдөрт 10 мянган алхам явган яв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()