Шоунд явахдаа заавал анхаарах зүйлс

Зун болоход таны санаанд юу орж ирдэг вэ? Мэдээж урин дулаан цаг айлчилж, нимгэн хөнгөн хувцсандаа орж, олон сайхан баяр, арга хэмжээнүүдэд оролцдог. Өвлийн сэрүүнд дулаан газар эрж бээрэн зогсдог байсан бол харин зун бүх зүйл эсрэгээрээ шүү дээ. Сүүлийн үед манайд зохиогдож байгаа зуны хөгжмийн фестивалууд ихэнхдээ үдшийн бүрийгээс үүрийн гэгээ хүртэл, эсвэл 2 хоног дамнан зохиогддог болжээ. Тиймээс энэ зун анх удаа хөгжмийн фестивалд явах гэж байгаа бол танд энэ мэдээлэл яг тохирно. 

Шоунд явахдаа заавал анхаарах зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Онцгой дүр төрхийг бүрдүүлэх

Бүсгүйчүүдээ! Анхаарлаа хандуулаарай. Хэрвээ та зуны халуухан партинд явахаар зэхэж байгаа бол юун түрүүнд, үзэсгэлэнтэй байдал, тав тух хоёрыг эн тэнцүүлэх хэрэгтэй. Учир нь та шөнийн туршид хөл дээрээ удаан зогсох, бүжиглэх шаардлага гарна. Тиймээс аль болох намхан, эсвэл хөлд эвтэйхэн загварлаг хагас өсгийтэй гутал сонгоорой. Мөн элдэв хүнд том, чимэглэл зэргийг гэртээ үлдээх нь таны аюулгүй байдалд хэрэгтэй юм. Өндөр өсгийт, богино даашинзтай ирэх нь тийм ч тохиромжтой биш гэдгийг санаарай.

Онцгой дүр төрхийг бүрдүүлэх

2 Нарны тос, шумуулны цацлагыг хэзээ ч битгий мартаарай

Эдгээр өдрүүдэд танд нарны тос маш их хэрэг болно. Учир нь нарны тос нь зөвхөн нарнаас бус, салхи, хүйтэн жавраас ч таны булбарай арьсыг хамгаалах болно. Мөн ихэвчлэн эдгээр партинууд олон хоногоор гадаа задгайд үргэлжилдэг учраас бэлтгэлтэй байх нь таныг элдэв таагүй зүйлээс хамгаална. Хожим та өөртөө үнэхээр их талархах болно шүү.

Нарны тос, шумуулны цацлагыг хэзээ ч битгий мартаарай

3 Цаг уурын ямар ч нөхцөл байдалд бэлэн байх

Хэрвээ та баярт үдшээ нураамааргүй л байгаа бол цаг уурын ямар ч таагүй үзэгдэлд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Нарны малгай, эсвэл шүхэр, борооны цув, гутлыг авч явах нь зүйтэй. Хэдийгээр цаг уурын мэдээ үзсэн ч, байдал хэрхэн эргэхийг бид таашгүй шүү дээ. Тиймээс элдэв эрсдлээс өөрийгөө хамгаалснаар, үдэшлэгийн жинхэнэ мөн чанарыг утгаар нь мэдэрнэ.

Цаг уурын ямар ч нөхцөл байдалд бэлэн байх

4 Партины төлөвлөгөөг гаргах

Үдэшлэгт явж сурсан, туршлагатай залуус цаг бүхнийг тооцоолж, тодорхой хуваарв, төлөвлөгөөг гаргадаг. Энэ нь тэднийг цаг хожих, хэрэгцээгүй зүйлд цагаа гарздахаас сэргийлдэг гэсэн үг юм. Мөн үдэшлэгтэй холбоотой бүхий л зүйлийг урьдаас зохицуулан, аль болох ач холбогдол өгөхийг хичээгээрэй. Энэ нь танд илүү амар тайван мэдрэмжийг өгөх болно гэдгийг санаарай. 

Партины төлөвлөгөөг гаргах

5 Тасалбараа урьдаас авч бэлдэх

Та арай маргааш оройны партиныхаа тасалбарыг тухайн өдөрт нь эсвэл бүр очоод үүднээс нь авахаар зэхэж байгаа юм биш биз. Ингэх нь таны цаг зав, хөрөнгө мөнгөнд асар их гарзтай. Учир нь тасалбар дуусах, илүү үнээр дамлан худалдаж авах, машины зогсоол олдохгүй гээд л саад бэрхшээлүүд дэндүү олон юм. Мөн эртнээс дажгүй байршилтай, боломжийн үнэтэй тасалбар авбал танд л ашигтай шүү дээ.

Тасалбараа урьдаас авч бэлдэх

6 Санхүүгээ ч мөн тооцох хэрэгтэй

Мэдээж хамгийн чухал нь та мөнгөний талаар мартаж болохгүй. Ихэнх зуны  шоунууд 2, 3 хоногоор үргэлжилдэг учраас наанадаж л идэх хоол, унд ус, цаашлаад хэрэглээний бага сага мөнгө хэрэгтэй болно. Мөн найзуудаараа яваа нөхцөлд илүү ихээр доргих, зугаацахын тулд танд багагүй бэлэн мөнгө хэрэгтэй. Тиймээс юун түрүүнд мөнгө санхүүгээ боломжийн хэмжээгээр тооцоолоорой.

Санхүүгээ ч мөн тооцох хэрэгтэй

7 Байрлах газрыг мартаж болохгүй

Мэдээж задгай газар 2, 3 хоног мод түшээд гадаа хононо гэж байхгүй шүү дээ. Тиймээс та юун түрүүнд найзуудаараа байрлаж, хоноглох майхан саваа бэлдэх хэрэгтэй. Аль болох тав тухтай байхад анхаараарай. Мөн наад захын хувийн бэлтгэл (салфетка, ус гэх мэт), солих дулаан хувцас зэргээ бэлдэх нь чухал юм. 

Байрлах газрыг мартаж болохгүй

8 Чадах чинээгээрээ унтаж амар

Та маргааш оройныхоо халуухан, доргио үдэшлэгтээ бэлдэж, өмнөх өдрөө сайтар амарч, нойроо хурааж аваарай. Эдгээр үдэшлэгүүдэд явснаас амархан ядарч, эрч хүчгүй болдог учраас энэ бүхэнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Мөн яаж ч унтаж амарсан, гэртээ байхаас илүү тавгүй учраас үүнд ч мөн анхаарах нь зүйтэй. Тэгсэн цагт та илүү эрч хүчтэйгээр, доргио үдшийг өнгөрүүлэх болно шүү.

Чадах чинээгээрээ унтаж амар

9 Хэтрүүлэн уухгүй байх

Үдэшлэгийн эргэн тойрныг согтууруулах ундаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Та хэдийгээр уудаггүй, уух төлөвлөгөөгүй байсан ч, хэмжээг нь тааруулах нь чухал. Хяналтаа алдталаа согтох нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, цаашлаад танд ч нөхөж баршгүй гарз учруулж мэднэ. 

Хэтрүүлэн уухгүй байх

10 Гар чийдэн авч явах

Шөнийн цагт танд гар чийдэн маш их хэрэгтэй. Элдэв бохир зүйлс дээр гишгэх, аюулгүй байдалд ч мөн тустай байдаг. Мөн майхан дотроо гэрэл асаах зэрэгт тустай юм. Үргэлж гар утасны гэрлийг ашиглаад байх нь цэнэг барахаас хэтрэхгүй шүү дээ. Харин гар чийдэнд хос зай байхад л, таныг хэдийд ч хаана ч гэрэлтүүлэх болно.

Гар чийдэн авч явах

11 Машинаа байршуулах талбайг урьдчилан тооцоолох

Үдшийн партигаа машины зогсоолоор сольмооргүй л байгаа биз дээ?Ялангуяа хүн бужигнасан, олон нийтийн газруудад машинаа байршуулна, зогсоол олно гэдэг бараг л боломжгүй зүйл. Тиймээс та олон хүн цуглахаас өмнө эрт ирэх, эсвэл урьдаас байрлах зогсоолоо олж бэлдсэн нь цаг завыг хэмнэнэ.

Машинаа байршуулах талбайг урьдчилан тооцоолох

12 Хамгийн гол нь хөгжилтэй байгаарай

Хамгийн сүүлд нь та чанах чинээгээрээ, хангалттай сайн хөгжилдөж ав. Зорьж ирсэн газартаа гуниглан суух, ямар ч эрч хүчгүй байх нь утгагүй хэрэг шүү дээ. Тиймээс аль болох хөгжилтэй байж, үдшийг хэзээ ч мартагдашгүй сайхан өнгөрүүлээрэй! Амжилт хүсье.

Хамгийн гол нь хөгжилтэй байгаарай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()