ЧӨЛӨӨТ ЦАГ

Чадваргүй шүдний эмчийг хэрхэн таних вэ?

Амны хөндийн эрүүл мэнд нь бидний хувьд, хамгийн ихээр анхаарал тавьж байх ёстой зүйл билээ. Эс бөгөөс шүд хорхойтох, буйл үрэвсэх зэргээр биднийг багагүй зовоодог. Энэ үед хүмүүс эмчид үзүүлж, өвчнөөсөө салахыг хүсдэг нь нууц биш юм. Гэвч зарим эмч нарын хувьд ажилдаа хайнга хандаж, өвчтөнийг хохироох тохиолдол цөөнгүй гардаг аж. Иймд өнөөдөр бид танд муу эмчийг таньж, мэдэх 10 шалтгааныг хүргэхээр бэлтгэлээ. 

Чадваргүй шүдний эмчийг хэрхэн таних вэ? Хадгалах

Үүнийг хэрэглэвэл, таны тархинд шимэгч хорхой үүснэ!

Таны биед шимэгч хорхой орсон тохиолдолд, нүд, булчин, тархи гэхчлэн аль ч хэсэгт нэвтэрч болзошгүй. Энэ нь хэдийгээр энгийн нэг шимэгч хорхой мэт санагдаж болох ч, зарим тохиолдолд биеийн хяналтыг алдагдуулж,  цаашлаад амь насанд аймшигтай хор хөнөөлийг учруулах нь бий. Иймд бид өнөөдөр та бүхэндээ шимэгч хорхойн тухай болон энэ нь ямар хоол хүнсэнд агуулагдаж, биед дамждаг болохыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Үүнийг хэрэглэвэл, таны тархинд шимэгч хорхой үүснэ! Хадгалах

Таныг өдөр бүр дур булаам харагдуулах 20 арга

Эмэгтэй хүн бүр төгс, гоо үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг билээ. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдэд өчүүхэн төдий зүйлийг ч гэсэн, төгс төгөлдөр болгох гэж хичээдэг байгалиас заяасан зан чанар байдаг аж. Гэвч бүсгүйчүүд маань гэр орны ажил гээд зав чөлөө муутай байдгаас болж, гоо сайхандаа анхаарч чадахгүй байх нь бий. Харин бид нийт эмэгтэйчүүддээ зориулан амьдралыг илүү хөнгөвчилж, цаг хугацаа хэмнээд зогсохгүй, сэтгэл татам харагдуулах үнэтэй зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгэлээ. 

Таныг өдөр бүр дур булаам харагдуулах 20 арга Хадгалах

Кофе уусны дараа гэдэс яагаад эвгүйрхдэг вэ?

Бид гэртээ, ажил дээрээ гээд өдөр тутмын амьдралдаа кофе уудаг билээ. Гэвч кофе уусны дараа 00-ын өрөө орох шаардлага гардаг нь нууц биш юм. Харин бид чухам ямар шалтгааны улмаас кофе уусны дараа 00-ын өрөө ороход хүргэдгийг тэр бүр сайн мэддэггүй. Иймд та бүхэндээ энэхүү асуултын хариултыг өгөх үүднээс зөв хооллолтын мэргэжилтэн Заклин Айзен (Zhaklin Ayzen)-ийн өгсөн зөвлөгөөг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна. 

Кофе уусны дараа гэдэс яагаад эвгүйрхдэг вэ? Хадгалах

Таны жин хэдэн кг байх ёстой вэ?

Та өөрийн өндөртөө тохирсон жинтэй болов уу? Хүний өндөрт тохируулан жингийг нь тодорхойлох олон арга, томъёо байдаг. Харин бид өнөөдөр тэдгээр олон аргаас хамгийн баттай, шалгарсан аргуудыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Та эндээс өөрийгөө хэдэн кг жинтэй байх ёстойг олж мэдээрэй. 

Таны жин хэдэн кг байх ёстой вэ? Хадгалах

2017 онд моодонд орж буй 12 үс засалт

Урин дулаан цаг ирмэгц, охид бүсгүйчүүд үсний хэв маягаа өөрчилж, шинэ мэдрэмж авахыг хүсдэг. Гэхдээ тэдний ихэнх нь үсээ хэрхэн засуулах вэ гэдгээ мэдэхгүй тул, тээнэгэлзэж шийдвэр гаргаж чаддаггүй. Тэгвэл бид та бүхэндээ үзэсгэлэнтэй, дэгжин харагдуулах үс засалтуудыг танилцуулж байна. Та эндээс санаа авч, үсний хэв маягаа өөрчлөөд үзээрэй. 

2017 онд моодонд орж буй 12 үс засалт Хадгалах

Арьсыг 15 минутын дотор толигор болгох шидэт маск

Аль болох хямд өртгөөр, чанартай үйлчилгээг авахыг хүсдэггүй хүн гэж үгүй юм. Тиймдээ ч бид үнэтэй салон, гоо сайхны газрыг зорихоос илүүтэй гарын доорх материалыг ашиглан, өөртөө иллэг хийж, маск бэлддэг шүү дээ. Харин бид та бүхэндээ, ердөө 15-20 минутын дотор арьсыг гэрэлтсэн, зөөлөн болгох маскыг хэрхэн бэлтгэх тухай  мэдээллийг дуулгахаар бэлтгэлээ. Хэрвээ та үр дүнд нь эргэлзэж байвал, зүгээр л туршаад үзэхийг зөвлөе.

Арьсыг 15 минутын дотор толигор болгох шидэт маск Хадгалах

Төрсөн өдрөөр нь шинжих эртний Египетчүүдийн зурхай

Улс үндэстэн бүрт өөрийн гэсэн өв соёл гэж байдаг. Зүүн зүгийн улс орнуудаас эртний Египетчүүд нь өвөрмөц соёл, ёс заншил, үүх түүхээрээ алдартай байсан билээ. Түүнчлэн энэхүү ард түмэн одон орон судлал, зурхайн ухаанд эртнээс суралцаж, судалж байсан бөгөөд агуу бурхадын тааллаар хүнийг төрсөн он сараар нь ямар хүн болох, ирээдүйд хэрхэхийг нь тодорхойлох боломжтой байдгийг олж, тогтоож байжээ. Ингээд эртний Египетчүүдийн зурхайтай танилцацгаая. 

Төрсөн өдрөөр нь шинжих эртний Египетчүүдийн зурхай Хадгалах

Хэрэв таны шээс ойр ойрхон хүрээд байвал, үүнийг заавал уншаарай!

Ойрхон ойрхон шээс хүрч, шөнө унтаж байхдаа хүртэл сэрэн байж, угаалгын өрөө ордог бол та анхаарлаа нааш нь хандуулаарай. Шөнө дунд босч шээх, байн байн угаалгын өрөөг зорих нь хэд хэдэн шалтгаантай аж. Та бидний бэлтгэсэн мэдээллээс, шээс ялгаруулалт ихсэх болсон шалтгаанаа олж мэдэн, асуудлаа шийдвэрлээрэй. 

Хэрэв таны шээс ойр ойрхон хүрээд байвал, үүнийг заавал уншаарай! Хадгалах

Дотоож эрүүл мэндэд ингэж нөлөөлдөг

Хүн бүр дотоож өмсдөг боловч, үүндээ төдийлөн анхаарлаа хандуулдаггүй. Хэрвээ та буруу буюу өөрт тохирохгүй дотоож өмсвөл, эрүүл мэндээрээ ч хохирч болохыг эрдэмтэн, судлаачид сануулж байна. Ингээд хамтдаа таны өмсөж байгаа дотоож эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг олж мэдэцгээе. 

Дотоож эрүүл мэндэд ингэж нөлөөлдөг Хадгалах

Нүднийхээ өнгөөр ямар эрхтэн өвдсөнөө мэдээрэй!

Нүд бол сэтгэлийн толь гэдэг. Учир нь таны нүднээс гаргаж буй сэтгэл хөдлөл, дотоод сэтгэлийг тольдох боломжтой юм. Гэвч эмнэлгийн талаас авч үзэхэд, нүд нь зөвхөн дотоод сэтгэлийг харуулах бус, бие организм, өвчний шинжийг хүртэл харуулдаг байна. Анагаах ухааны төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүд, таны нүдээр эрүүл мэндийг хэрхэн шинжих тухай хэрэгтэй мэдээллийг бэлтгэсэн байна. 

Нүднийхээ өнгөөр ямар эрхтэн өвдсөнөө мэдээрэй! Хадгалах

Таныг 7 хоногийн дотор 3-4 кг тураах алимны дэглэм

Урин дулаан цаг хэдийн ирсэн тул, хүн бүхэн л хурдхан турах юмсан гэх хүсэлдээ автан суугаа болов уу. Харин та хэрхэн турахаа мэдэхгүй бол, бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь та бүхэндээ алимны дэглэм баримтлаад богино хугацаанд, их хэмжээний жин хаях аргыг дуулгах гэж байна. 

Таныг 7 хоногийн дотор 3-4 кг тураах алимны дэглэм Хадгалах