Нүднийхээ өнгөөр ямар эрхтэн өвдсөнөө мэдээрэй!

Нүд бол сэтгэлийн толь гэдэг. Учир нь таны нүднээс гаргаж буй сэтгэл хөдлөл, дотоод сэтгэлийг тольдох боломжтой юм. Гэвч эмнэлгийн талаас авч үзэхэд, нүд нь зөвхөн дотоод сэтгэлийг харуулах бус, бие организм, өвчний шинжийг хүртэл харуулдаг байна. Анагаах ухааны төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүд, таны нүдээр эрүүл мэндийг хэрхэн шинжих тухай хэрэгтэй мэдээллийг бэлтгэсэн байна. 

Нүднийхээ өнгөөр ямар эрхтэн өвдсөнөө мэдээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Хөмсөгний үс унаж, шингэрэх нь, таны хувьд аймшигтай санагдаж болох юм. Гэвч энэ нь төдийлөн санаагаа чилээх асуудлын нэг биш. Хөмсөг унах нь ихэвчлэн, шим тэжээлийн дутагдал, стресс, насжилтаас болдог. Харин зарим тохиолдолд бамбайн булчирхайн даавар дутагдсанаас ийн үс хомс болох, халцрах шинжүүд илэрдэг байна. Иймд хэрэв таны үсний ширхэг нарийссан, их хэмжээгээр унаж, шингэрч байгаа бол бамбайн булчирхайн дааврын хэмжээгээ шалгуулаарай.

2. Зовхин дээр арвайн хэмжээтэй бөндгөр зүйл гарах ньтийм ч аюултай зүйлийн нэг биш ч гэлээ, гарах давтамж нь ихсэх, хөндүүрлэж өвдвөл даруй эмчид хандах хэрэгтэй. Энэ нь булчирхайн бөглөрөл (sebaceous),-аас болдог бөгөөд удаан хугацаанд эмчлүүлэхгүй явж хэрхэвч болохгүй. Мөн эдгэрэлт удаан, зовиур ихтэй байвал, булчирхайн хорт хавдрын шинж байж болох юм. 

3. Хараа бүрэлзэх нь, ихэвчлэн компьютерийн ард удаан сууснаас, нүд чилэх үзэгдэл юм. Мөн тухайн үед нүд загатнах, аргах шинжүүд илэрдэг. Үүнийг шинжлэх ухаанд "нүд хуурайших синдром" хэмээн нэрлэдэг. Иймд та аль болох тэдгээр зүйлсээс хол байж, шаардлагатай тохиолдолд эмчид үзүүлээрэй.

4. Нүдэнд шар туяа татах нь, бүхий л насны хүмүүст илэрч болдог. Нярай хүүхдийн шарлалтаас үүдэж, нүдэнд шар туяа татдаг бол, нас биед хүрсэн хүмүүсийн хувьд, цөсний хүүдий болон суваг, элэгний үйл ажиллагаа алдагдсантай холбоотой юм. Энэ нь аюултай тул, ямар ч тохиолдолд тоолгүй орхиж болохгүй.

5. Нүдний алим бүлтрэх нь, мөн л бамбай булчирхайтай холбоотой. Тус өвчний 30 хувьд л, ийнхүү нүдний алим бүлтрэх шинж тэмдэг илэрдэг байна. Хэрэв та нүдээ анивчихад хүндрэл учирч байвал, даруй эмчид үзүүлээрэй. 

6. Нүдэн дээр цагаан толбо гарах, нүд бүрэлзэх, холын зүйлс цэхийх, цагаан толбо үзэгдэж байгаа бол, та даруй эмчид хандаарай. Энэ нь аюултай шинж бөгөөд цаашлаад нүдний хараагаа үүрд алдаж мэдэх юм.

7. Нүд булингартах нь, чихрийн шижин өвчний шинж бөгөөд, таны нүдний торлог эдэд, цусны судасны гэмтэл учирсан үед илэрдэг. Иймд заавал мэргэжлийн нүдний эмчид үзүүлээрэй.

8. Хараа муудах, үе үе толгой эргэх нь, цус харвалтын шинж байж мэдэх тул, та даруй эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Хэрэв дээрх шинжийг тоолгүй явбал, амь насаа ч алдах эрсдэлтэйг санах нь зүйтэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()